Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.
Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.

Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.
Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.

Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм.
Монгол, Япон Улс 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

3,595.72






















































Нэргүй 2026-09-03 103.212.119.42
hurelsukin pendiisen zuvluh jaahan aytaihan suuj suraach, naad zahiin diplomat es medehgui
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хулгай шаан гэдг ядуу хужааманж хулгачуудыг хсйдг хулгай ядуу шаар л хулгай шаана ядуу хулгайч хужааманжууд хулгай шаачаад ядуугөа нууа худла хулгайга байян болх гж жүжглж хулгайч хужааманжууд.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хужааманж пздагуудхулгайчхуэааманжшаарнууд ядуудаа хулгайчхужааманө шаарнууд хулгай хийж бгаа юм хулгайч хужааманжууд хулгай шааж ядуу хулгай шаачаад ядуудаа хулгай шаачххд ядуугаа хулгайгаар нуусх хужааманжууд хужааманжууд чдуудас хулгай шаасн ядуу шаарнууд л хулгай шаадгийн шдэ.
Нэргүй 2026-09-03 66.181.189.42
Шинэ нисэх тийм ч муу төсөл биш. Манайхан хэлэлцээр сайн хийж чаддаггүй ил тод зураглалаа яриад сайжруулах хэрэгтэй дээ. Япончууд найдвартай өөгүй орчин үеийн шаардлагад нийцсэн болгож чадна …. Хуучин нисэхийг ч ашиглаж болно, манай байр суурь маш тодорхой ил байх хэрэгтэй Япончууд зөвшөөрнө шүү дээ.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хулоынхужааманжуудхужааманжхулгайч систм бгаад ч оюуны хомсдлт хужааманжжууд сүйрндээ ягаад тэовл тэд оюуныхомдлтхужаамаанжууд.
ARD 2026-09-03 103.212.116.64
Шинэ нисэх онгоцны буудал бол хамгийн дампуу төсөл. Ийм дампуу төсөлд ахиж мөнгө авахаа боль. Наад гэрээгээ өөрчил. Монгол эх орондоо байж гадны өөдөөс ганц үг хэлж чадахгүй яасан арчаагүй төр вэ? Яагаад Буянт-Ухаагаас дотоодын нислэг хийж болохгүй гэж? Яагаад үүнийг Япон тал хориглоод байгаа юм??? Тийм байхад бас энэ Японы сайд нь ч юу вэ дээ? Бас дампууруулах санаатай юу? Япончуудтай маш сайтар тохиролцохгүй бол юу ч гэж худал бухаж мэднэ шүү.