ЗХУТ: Дугаарын хязгаарлалт зөрчвөл бүсчлэл харгалзахгүй торгоно

ЗХУТ: Дугаарын хязгаарлалт зөрчвөл бүсчлэл харгалзахгүй торгоно

ЗХУТ: Дугаарын хязгаарлалт зөрчвөл бүсчлэл харгалзахгүй торгоно

Нийслэл хотод COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг дуустал автомашины улсын дугаарыг тэгш, сондгой хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулж байна. Ингэхдээ автомашины дугаарын хязгаарлалт нь 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилж байгаа юм. Энэ зохицуулалтын талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодрууллаа.

Тэрбээр "COP17 олон улсын хурал болон хичээлийн шинэ жилийн бэлтгэлтэй холбоотойгоор автомашины улсын дугаарыг тэгш, сондгой хязгаарлахдаа 07.00-21.00 цаг хүртэл хийхээр зохицуулсан. Анхнаасаа хязгаарлалттай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүднээс цагийг нь өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг гэж тогтоосон. Цагийг нь оройн 08.00-20.00 цаг болгож, өөрчилвөл хичээл сургууль эхлэх, орой ажил тарах цагаар түгжрэл нэмэгдэх эрсдэлтэй. Мөн автомашины дугаарын хязгаарлалт хийхдээ бүсчлэл хамаарахгүйгээр тогтоохгүй бол бүсчлэлээс гадуурх хэсэгт илүү ачаалал үүсгэх эрсдэлтэй байдаг. Тиймээс энэ жил хотын бүсчлэл хамаарахгүйгээр 07.00-21.00 цаг хүртэл автомашины улсын дугаарын хязгаарлалтыг хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн хүлээгдэл үүсэхгүй, иргэдэд хүртээмжтэй байна. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 23 км/цагийн хурдтай байна.

Хэрвээ автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалтыг хийгээгүй байсан бол замын хөдөлгөөний дундаж хурд 7-10 км/цаг болон бүр ачаалалтай өдрүүдэд тэг зогсолт хийх эрсдэлтэй байсан.

Манайхаас түгжрэл хэдэн хувиар буурна гэхээс илүүтэй нийслэлийн томоохон 20 гудамж, замын хөдөлгөөний дундаж хурд 23 км/цагаар зорчиж байна. Нийтийн тээврийн хувьд 30 км/цаг хүртэл хурдтай буюу түгжрэл сааталгүй зорчиж байна. Бид 2026 оны наймдугаар сарын 1-нээс хойш олон нийтийн суваг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг өгч, ЗХУТ-ийн цахим хуудсаар өдөр тутмын мэдээллийг тогтмол өгч байна. Бидний ажлын гол үр дүн нь иргэдийг торгохдоо бус замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилготой. Торгуулийн дүн мэдээтэй холбоотой мэдээлэл байхгүй байна. Улаанбаатар хотын хэмжээнд 170 уулзвар дахь 2600 ухаалаг камераар автомашины дугаарын хязгаарлалттай холбоотой зөрчлийг ирлүүлэн ажиллаж байна" гэсэн юм.

Тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй. Үүнд,

  • Цахилгаан тэжээлтэй буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл;
  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл;
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл;
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
  • Нийтийн тээврийн хэрэгсэл;
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр;
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.

Иймд жолооч нар улсын дугаарынхаа төгсгөлийн тоог шалгаж, тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой эсэхээ нягтлахыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-04 202.9.40.109

дийлхи й дээр хятдуйд хулгайшөар алдртай шлэ хятд хулгайгр алдртай монгол гэгч улсд манж хужаагууд хулшхйгахр алдртай шаалаа одо бүүр манжууд хулгайгаар алдртай гараад шаагаад бндаа. манжууд хужаагаасаа тоогрор олн бол дипэлхиыг сүйрүүоцн дуусгцн бхгүй юу.

Avatar

Нэргүй 2026-09-04 202.9.40.109

ужгрлын ёстой саын ажлож бхад огурууох гж бн ёстой гж худлаа урвуулж шааж хужааманж хулгайчууд хулгайтай тэмцх аыж бн майн гж хужааманжууд им саын пзздгууд б7аа юм шиг худлаа урвуулж мушигө урвуулж шааж мушгж шааж хужааманжууд үлдх гж хужааманжуудын энэ хужааманж санааг ээ. аймр пзлагууд юу хэлхгжийн сонсж бгаа эргүүоэнд урвууулаад үг яриа хулгайлаад мушгиад буцаагаад шаачин хужааманж хулгай санаа диылдэхгүй аймовр пздагууд.

Avatar

Нэргүй 2026-09-04 64.119.16.117

ЭНэ новшнуудад өөрөөр сэтгэх ухаан бхгүй. Хамгийн дээрээ хамгийн т1 гар суучихсан.

Avatar

Зочин 2026-09-04 103.57.95.243

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас Дорнодын Матад орох гэсэнд дугаар хязгаартай гэнэ үү. Солиорол гэдэг чинь энэ дээ.Тэнэглэл монголд ямар их байна аа.

Avatar

nergvi 2026-09-04 202.126.91.119

ene neg larini yumaa bolichosoi

Avatar

Факю 2026-09-04 202.133.76.39

арчаагүй новшнууд ард олноо шулдаг шимэгчид
өөрөөр мөнгө олох арга ухаан чадамж бхгүй лдээ
иргэдийн халаасыг ухахаа мэргэжил болгон хөгжүүлдэг арчаагүй адагн хог нвшуд

Avatar

Нэргүй 2026-09-04 66.181.160.126

"Бүсчлэл харгалзахгүй" гэдгээ тайлбарлах хэрэгтэй!! Жишээ нь:Санзайн амнаас гараад Шарга морьт ороход үйлчлэх нь ээ?? Тэнэглэл хязгааргүй гэж үүнийг л хэлээд байгаа юм л даа!!! ЗХУТ-д харваас хөдөөний хэдэн тэнэг юмнууд ажилладаг бололтой???

Avatar

Нэргүй 2026-09-04 124.158.123.242

Засагийн чаддаг , дадсан ганц сайн ажмл нь энэ дээ…Үүнийгээ хийх гээд хийвэд зохих ажилаа хийдэггүй…

Avatar

Нэргүй 2026-09-04 202.126.89.227

юм л бол торгоно, шийтгэнэ гэдэг төртэй болжээ. ирэх сонгуулиар энэ ман ы хулгайчуудыг зайлуулж эрүүл саруул ухаанаар ажил явуулдаг төр засагтай болох болтугай

Avatar

Нийслэлийн удирдлагад 2026-09-04 66.181.177.123

Ер нь байнга тэгш сондгойгоор явж байя. Ядаж л ажлаа төлөвлөөд амжуулахад амар юм. Тэгэхгүй бол бүгдээрээ л ажлаа амжуулж чадахгүй хохирох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж