АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс орон нь Ирантай мөргөлдөөнтэй байгааг үл харгалзан Ормузын хоолойг Трампын хоолой гэж нэрлэнэ гэж мэдэгдсэн. Гэсэн ч хэдэн цагийн дараа энэ үгээ тоглоом шоглоом байсан гэж булзааруулжээ. Сэтгүүлч түүнээс энэ асуудалд үнэхээр нухацтай хандаж байгаа эсэхийг нь асуухад "Зүгээр л санаа" гэж хариулсан аж.
Гэхдээ Трампын "Зүгээр л санаа" гэж тодорхойлсон зүйлс сүүлд нь бодит ажил хэрэг болж байсан удаа нэгээр тогтохгүй. Тухайлбал, Канадын Онтарио нуурыг Америкийн нуур болгож өөрчлөх санааг хошигнол маягаар дурдаж байгаад, хэд хоногийн дараа үнэхээр албан захирамжид гарын үсэг зурсан. Мөн 2025 оны нэгдүгээр сард Цагаан ордонд эргэн ирсэн эхний өдрөө Мексикийн булангийн нэрийг Америкийн булан болгон өөрчилсөн билээ. Гэхдээ Мексик, Канад улсуудын аль аль нь энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.
Трамп хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш олон улсын усан бүсийн нэрийг өөрчлөх саналыг хэд хэдэн удаа гаргасан. Энэ нь илтэд бусад улсыг өдөөн хатгах зорилготой үйлдэл гэж шүүмжлэгчид үздэг.
Тэрбээр "Ормузын хоолойг АНУ хяналтдаа авсан юм чинь нэрийг нь Трампын хоолой гээд өөрчилчих үү? Америкийн нэгэн адил урьд өмнөхөөсөө ч илүү олны анхаарлын төвд орно шүү дээ" гэж цахим сүлжээндээ бичжээ. Үүний дараа Цагаан ордон Ормузын хоолойн газрын зургийг Трампын хоолой гэсэн нэртэйгээр нийтлээд "Чихэнд чимэгтэй сонсогдож байгаа биз" гэсэн байв.
АНУ, Израиль улсууд Иранд дайн эхлүүлсний дараахан Тегераны эрх баригчид дэлхийн газрын тосны тавны нэг нь дамжин өнгөрдөг стратегийн чухал хоолойг бодитоор хаасан. Гэтэл Трамп сүүлийн хэдэн долоо хоногийн турш Ормузын хоолойд хяналтаа тогтооно гэж удаа дараа сүрдүүлэх болжээ. Түүгээр ч үл барам Ормузын хоолойг АНУ-ын шинэ нутаг дэвсгэр гэж тэмдэглэсэн газрын зургийг хүртэл нийтэлсэн.
3,595.72






















































Зочин 2026-09-04 66.181.169.116
Хүүхдийг чүдэнзээр тоглуулж болохгүй гэдэг л байлаа даа…
Нэргүй 2026-09-04 103.212.116.211
Шизотой, эсвэл зөнөсөн.
Иргэн 2026-09-04 202.126.89.4
тараадаг Трамп
Нэргүй 2026-09-04 66.181.186.156
Трампийн хоолой биш
“Трампийн хошного” гэж нэрлэх нь зөв !
ГГ 2026-09-04 66.181.168.199
Сэтгэлзүйн дайнд өдөөн хатгах аргыг чадмаг хэрэглэж байна даа. Молор-Эрдэнэ ч бас унтаа монголчуудад энэ аргыг хэрэглэсэн. Өнөөдөр түүнийг харааж зүхэж бүр хорьж байгаа ч маргааш ухаарах болноо.
Нэргүй 2026-09-04 103.111.68.2
Энэ хүн үнэхээр зөнөжээ