Улаанбаатар хотод ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн зориулалттай зарим барилгыг “Хотхоны бага сургууль” болгон ашиглаж эхэлсэн. Энэ хүрээнд нийслэлийн 21 байршилд 9000 гаруй хүүхдийн суралцах орчныг бүрдүүлсэн байна. Гэвч сургуульд элсэж буй бага насны хүүхдүүдэд зориулсан сургалтын орчин нь эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд эцэг эх, багш нарын зүгээс асуудал хөндөж байна.
Бид нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн харьяа хотхоны бага сургуулийг зорив. Хотхоны бага сургуульд очиход “цэцэрлэг” гэсэн хаягтай барилгад сургалтын үйл ажиллагаа явуулж байв. Сургуулийн гадна бага насны хүүхдээ хичээлд нь оруулчихаад хүлээж буй эцэг эхчүүд сууж харагдав.
Тус бага сургуулийн яг хажууд барилга баригдаж, гадна фасадын ажил хийгдэж байлаа. Барилгын ажлын үеэр шороо, тоос босож, хажуугаар өнгөрөх хүмүүс болон хүүхдүүд тоос шороонд өртөх нь харагдана.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ сургуульд оруулсан ч сургуулийн орчин гэхээсээ илүү цэцэрлэгийн байр, барилгын талбайтай зэрэгцээ орчинд хүүхдээ сургах болсон нь санаа зовоосон асуудал болсныг хэллээ.

Эцэг эхийн төлөөлөл хэлэхдээ “Хүүхдийн сургуульд сурах орчин хүрэлцээгүйгээс боловсролын байгууллагын зориулалттай обьектыг түрээслэн ашиглаж болно. Гэхдээ орчныг нь сонгохдоо арай ая тухтай, аюулгүй газрыг сонгомоор байна. Баригдаж байгаа барилгын хажууд хүүхдийн сургууль байхаар эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд ямар ч баталгаа алга. Манай хүүхдэд ч гэсэн сургуульд орж байгаа мэдрэмж төрөхгүй байх шиг байна. “Би том сургуульдаа ормоор байна. Сургуульд оруулна гэсэн чинь буцаад цэцэрлэгтээ ирчихлээ шүү дээ, ээж ээ” гэж хэлж байна.
Мөн зарим хүүхэд яагаад төвийн сургуульд, зарим нь хотхоны бага сургуульд хуваарилагдаж байгааг ойлгохгүй байгаа. Яг ямар сонгон шалгаруулалтаар зарим хүүхэд төвийн сургуульд ороод, зарим нь энд орж байгаа нь ойлгомжгүй байна. Ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна" гэв.
Эцэг эхчүүдийн хэлж буйгаар хотхоны бага сургууль нь хүүхдийг сургуульгүй үлдээхгүй байх зорилготой ч сургалтын орчны асуудлыг орхигдуулж болохгүй байна. "Орчин тойрны хувьд үнэхээр сэтгэлд хүрэхгүй байгаа. Хүүхдээ сургуульгүй үлдээхгүйн тулд л хотхоны сургуулийг энэ газар өгч байна гэж ойлгож байна” гэдгийг мөн хэлж байлаа.
АЛХАХ Ч ЗАЙГҮЙ АНГИТАЙ ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ

Хүүхдийн сургалтын орчинд зөвхөн эцэг ,эхчүүд төдийгүй багш нар ч санаа зовниж байна. Нийслэлийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Н.Батдолгорын хэлснээр, тус ангийн нэг бүлэгт 40 хүүхэд суралцаж байгаа бөгөөд танхимын багтаамжаас давсан нөхцөлд хичээллэхэд хүрчээ. Энэ талаар багш Н.Батдолгор “Манай анги 40 хүүхэдтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Ангийн танхимдаа хүүхдүүд багтахгүй байгаа. Анх 36 сандал, ширээ байсан. Үүн дээр нэмэлтээр сандал, ширээ оруулж тавьсан. Бага насны хүүхдүүд хичээллэхэд сургалтын орчин, стандарт нь нийцэхгүй байна. Анги танхим бүгчим, маш халуун. Агаар сэлгэлт байхгүй. Нэг цонхтой учраас хүүхдүүд хичээллэхэд хүндрэлтэй байна" гэв.
Шинэчилсэн сургалтын хөтөлбөрөөр бага ангийн хүүхдүүдийг тоглоомын болон идэвхтэй оролцоонд тулгуурласан аргаар сургах шаардлагатай. Гэвч ангийн зай талбай хүрэлцээгүйгээс ийм арга зүйг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг багш хэлж байлаа.

Тэрбээр мөн “Сурагчид ширээн дээрээ суухад багш хажуугаар нь явах, сурагчидтайгаа тулж харилцах байтугай чөлөөтэй алхах ч зайгүй. Самбарын урд ширээнүүдээ тулгаж байрлуулсан. Арын хананд ч мөн тулгаж ширээ тавьсан. Хүүхдүүдээ суулгаад л анги дүүрчихдэг. Бага ангийн, тэр тусмаа нэгдүгээр ангийн сурагчидтай багш тулж харилцах шаардлагатай байдаг. Гэтэл одоогийн нөхцөлд тийм боломж үнэхээр алга. Энэ нь сургалтын чанарт хүртэл нөлөөлж байна" гэлээ.
Хотхоны бага сургуулийн хүүхдүүдийн үдийн цайг одоогоор нийслэлийн 14 дүгээр сургуулиас зөөвөрлөн хүргэдэг байна. Багшийн мэдээлснээр үдийн цайны чанар, хүртээмж харьцангуй боломжийн, хоол хүүхдэд хүрэлцээгүй тохиолдолд нэмж авчирч өгдөг гэнэ. Харин хотхоны бага сургуульд үдийн цайг бэлтгэх үйл ажиллагаа хараахан эхлээгүй. Учир нь байр хүрэлцээгүй тул одоохондоо зөөвөрлөхөөс аргагүй болжээ.

Хотхоны бага сургууль ажиллаж эхэлсэн нь сургууль хүрэлцээгүй нөхцөлд хүүхдүүдийг боловсролын үйлчилгээнд хамруулах чухал шийдэл байж болох юм. Гэвч сургуульд хамрагдах боломжийг бүрдүүлэхдээ хүүхдийн эрүүл, аюулгүй, стандартын шаардлага хангасан орчинд суралцах эрхийг хангах шаардлага тулгарч байна. Нэг ангид 40 хүүхэд хичээллэх, анги танхимын талбай хүрэлцэхгүй байх, агаар сэлгэлт муу, барилгын ажил үргэлжилж буй орчинд бага насны хүүхдүүдийг сургаж байгаа зэрэг асуудал нь зөвхөн тухайн өдрийн тав тухын асуудал биш. Энэ нь хүүхдийн сурах идэвх, сургалтын чанар, эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Засгийн газрын тэргүүн "Хүүхэд аюулгүй орчинд сурч боловсрох ёстой" гэх санаачлага гаргасан ч бодит байдал дээр биеллээ олохгүй, эрх нь зөрчигдсөөр байна.






































ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,595.72





















































Оригхангай. 2026-09-03 202.21.107.16
Хөдөөний золбингуудыг хот руу оруулахыг маш хатуу хориглох хэрэгтэй. Тэр цагт хотод амар амгалан тогтоно.
Иргэн 2026-09-03 66.181.184.158
Монголд сургуулийн асуудал үнэн дампуу юмаа. Томчууд хөрөнгөлөг чинээлэг учир хүүхдүүд нь өндөр төлбөртэй сургуульд суралцдаг тул жирийн иргэд борчуудын хүүхэд ямар орчинд сурах нь энэ улсын удирдлагад огт падлийгүй болжээ. Хотхоны бага сургууль гэгч нь стандарт шаардлага хангаагүй юм бийй болжээ дээ. Боловролын сайд та ярьдаг шигээ ажлаа хийгээч. Нэг ангид 50,69 хүүхэд 3-4-рөө сууж 3 ээлжээр хичээллээд юм сурах уу сайд аа? Хүүхдэд ээлтэй нийгмийг ингэж бүтээх үү?
Нэргүй 2026-09-03 103.11.194.145
Энх-Амгалан ажлаа хийгээчээ, шалдан нүцгэн зургаа сошиалд тавьж попрохоос өөр юу хийж байнаа, н**ш!!!
Del 2026-09-03 202.133.76.1
14 р сургуулийн урд хөлбөмбөгийн том талбай байсныг зарж идээгүй бол том өргөтгөл барих байсан даа
Нэргүй 2026-09-03 103.57.95.210
Dahin tolowloltiin kompanuud n surguuli tsetserlegee barildaa bulan tohoi uldeehgui bair bariad bhiin Ulsiin komiss n tgd yagaad zowshoorliin ogood bairiig n huleej awaad basin be 😡😡
Зориг 2026-09-03 66.181.161.140
ПОП ЭНХ АМГАЛАН ЧИ МОНГОЛЫН ХҮҮХДҮҮДЭЭР ТОГЛОЖ БИЗНЕС ХИЙЖ БАЙНА ШҮҮ. х****л ИДЭГ.
Нэргүй 2026-09-03 59.153.114.186
4-р сургуулийг сурвалжилж өгнө үү? үнэхээр нөхцөл байдаг хүнд байна даа. хэцүү байна. сбд 4-р сургууль гэсэн пэйж рүү нь ороод хараарай эцэг эхчүүдийн сэтгэглэл хэсэгийг. 1-р анги бол тун хэцүү байна.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
түй май түрүйнийсбөөс хужааманжуув түрүйний бөөс хужааманжууд хужааманж систм хужаааманж хүн хүн ам хужааманж хууль журм хужааманж хулгаынмөнхө хужааманж бүлглээрээ хуаааманжууд аыхтр үмхмй санаатай хужааманжуудыг зайлуулж хужааманж систмийг умвстгжхуэааманжуудыг усгж бж хуэааманж х3ллгаа устн.
d 2026-09-03 66.181.187.108
Нэг их юм шаардсан, шүүмжилсэн здакууд. Боломжоороо л гэрт нь ойрхон зохицуулах гээд л байж байна ш дээ. Тийм тансаг юм хүсээд байгаа юм бол хувийн сургуульд өг л дөө.
Нэргүй 2026-09-03 103.212.163.231
Сайд нь гэж поп доодох албатууд нь өөрсдийн объектээ улсад түрээслүүлж ашиг олоод сууж бна даа. Тэрнийх нь царай энэ. Жижиг хувийн сургуулиуд улсын хүүхдийг авъя гэхэд өгөөгүй шүү.
Арай шүү 2026-09-03 202.126.89.98
Дарга нар тансаг өрөөндөө ганцаараа сууж 1-р ангийн жаахан хүүхдүүд тэрнээс багө хэмжээтэй өрөөнд 40-лээ сууж байна. Энэ ариун явдал уу
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
оросууд нүүлэдчдын газр нутгиыг тусгаар болгж өгнө гэсн боловч монголгэсн нэртэй хужаааманж улс гэсн нэртэы хужааманжуудд алдчхж хужаад алдчж л бгаа бхгүй юу.
М 2026-09-03 66.181.160.14
Фасад гэж бичмээр юм
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хужааманжуудмонголгжхужааманж улс гэгчд шааснхужааманж систмиыг устгх ёстой тэгж бж хужааманж систм хужааманж хаыхцгхужааманж тойрг хужааманж эзллт хужааманж хулгайгаар салн