Ажлаар амьсгалсан он жилүүд

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Ажлаар амьсгалсан он жилүүд

Би өөрийнхөө одоо
уншиж байгаа нэг номын тухай бичмээр санагдчихлаа. Энэ номын нэр нь
"АЖЛААР АМЬСГАЛСАН ОН ЖИЛҮҮД" гэдэг бөгөөд зохиолч нь БНСУ-ын
ерөнхийлөгч И МЁН БАГ.

Орчуулага, найруулага нь үнэхээр сайн
бөгөөд уншихад ёстой урамтай ном. Тэгээд бас БНСУ-ын түүхэн нөхцөл
байдал ямар байсан, одоо ямар байгааг нь энэ хүний хувийн намтраас нь
харж болно. Би өнгөрсөн жил худалдаж авсан юм. Тэгээд 340 хуудас номыг
2-3 өдөрт л уншаад дууссан. Их сонирхолтой өгүүлсэн нь ийнхүү шимтэн
уншихад нөлөөлсөн байх. Мөн энэ хүн ямар их хөдөлмөрлөсөн, тэр хугацаанд
хэрхэн улс нь хөгжиж ирсэн гэх мэт гайхалтай цаг хугацаагаар аялаж
байгаа юм шиг.

Зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхолоос илүү эх
оронч сэтгэлгээг ч харж болно. За тэгээд та нар нэг олоод уншаарай.
Хачин хачин орчуулага найруулагатай балай номнуудаас үнэхээр өөр юм
билээ. Уншсан байхад нэгийг бодох л байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж