Оюу толгой унданд хэрэглэх боломжгүй Гүний хоолойн усны ордын 20-25 хувийг ашиглана

Оюу толгой унданд хэрэглэх боломжгүй Гүний хоолойн усны ордын 20-25 хувийг ашиглана

Оюу толгой унданд хэрэглэх боломжгүй Гүний хоолойн усны ордын 20-25 хувийг ашиглана

COP17 бага хурлын үеэр Рио Тинто, Эрдэнэс Оюу Толгой, Оюу толгой компаниуд хамтран сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, арвижуулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх шилдэг туршлагуудыг нутагшуулах санаачилгуудаа эрчимжүүлэхээ зарласан юм. Үүний дагуу “Оюу толгой” компанийн Байгаль орчны менежер Т. Самданжигмэдээс усны нөөцийн чиглэлд хийх ажлуудынх нь талаар тодруулга авлаа.

-Оюу толгой усаа 87 хувь дахин ашигладаг гэж байна. Говь нутгийг усжуулах, ус татах гэсэн чиглэлд хэрхэн ажиллах вэ?

-Усны нөөцийг хамгаалах, нөөцийг арвижуулах чиглэлд судалгаа, туршил ажлууд хийнэ. Ирэх 4-5 жилийн хугацаанд говийн бүсийн газар доорх усны нөөцийн туршилт судалгааны ажлууд, газар доорх усыг зориудаар арвижуулах туршилт судалгааны ажлууд, мөн сүүлийн үед их яригдаж байгаа хөв цөөрмийг барьж байгуулах шинэлэг арга технологиудыг судлах, нэвтрүүлэх гэх мэт судалгаа, туршилтын ажлуудыг эрчимтэй хийнэ.

Гэхдээ эдгээр  ажлуудыг өмнө нь огт хийж байгаагүй гэсэн үг биш. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд бид Ханбогд суманд малчдад зориулж 200 гаруй худаг шинээр гаргасан, засаж, сэргээсэн байна.

Мөн, говийн усыг хуримтлуулах элсэн далангийн туршлагыг судалж, хэрэгжүүлээд байна. Гадаргын ус татах “Хэрлэн тооно” төслийн ТЭЗҮ-г “Эрдэнэс Оюу Толгой” компанитай хамтран шинэчлэх ажил мөн хийж байна. Энэ мэтчилэн бид уурхайн үйл ажиллагааны хүрээнд усыг гамтай ашиглахаас гадна орон нутгийн иргэд, цаашлаад бүс нутаг, улс орны хэмжээнд олон ажил хийж байгаа. Үргэлжлүүлэн ажиллах болно.

-Оюу толгойн одоогийн хэрэглэж буй усны орд хэр их нөөцтэй вэ? Оюу толгой хэр хэмжээтэйг нь хэрэглэх вэ?

Оюу толгой газрын гүнд 150-400 метрийн доор байдаг Гүний хоолойн газрын доорх усны ордоос усаа татаж авч хэрэглэдэг. Гүний хоолойн ордын ус нь шууд ундад хэрэглэх боломжгүй, стандартаас 3-4 дахин өндөр эрдэсжилттэй, шорвог ус байдаг.  2015 онд тус ордыг 25 жил ашиглахаар нөөцийг тодорхойлон, Оюу толгойд зөвшөөрөл олгосон.

Энэ нь гэхдээ 25 жил ашиглаад дуусна гэж ойлгож болохгүй. 25 жилийн хугацаанд секундэд 918 литр ус татахад Гүний хоолойн газар доорх ордын 50 хувийг хэрэглэх юм байна гэсэн нөөцийн тооцоолол хийн, зөвшөөрөл олгосон. Гэвч бодит байдал дээр Оюу толгойн хувьд секундэд 450-600 орчим литр буюу батлагдсан нөөцийн 50 гаруй хувийг нөхөн сэлбэлтээр татаж байгаа. Цаашлаад, газрын доорх усны ордын тооцоолол хийдэг хэд хэдэн арга байдгаас Монгол Улс гидродинамикийн аргыг хэрэглэдэг. Энэ арга нь газрын доорх усны ордыг огт тэжээмжгүй гэж үздэг маш хатуу арга. Гэтэл бодит байдал өөр. Хэдэн арван мянган жилийн турш орж байгаа хур тунадсаар тодорхой хэмжээний тэжээмж аваад явдаг. Эдгээрийг тооцоолоод үзэх юм бол 25 жилийн хугацаанд Гүний хоолойн газрын доорх усны ордын ойролцоогоор 20-25 орчим хувийг нь л Оюу толгой ашиглана гэсэн үг юм.

-Байгаль орчны чиглэлийн мэргэжилтний хувьд усаа хайрлах, гамнах тухайд юуг илүү анхаараасай гэж боддог вэ?

-Сүүлийн үед манай Засгийн газар, Усны газраас маш идэвхтэй ярьж байгаа нэг сум, нэг хөв цөөрөм гэдэг санаачилга байна. Үерийн усыг хуримтлуулж авах, буцаагаад гангийн эрсдэлийг бууруулахад ашиглах нь хамгийн зөв шийдэл юм. Усыг хуримтлуулах янз бүрийн арга байна. Зарим нь ил хөв цөөрөм байдлаар хуримтлуулж байна. Бидний хувьд барьж байгуулахад зардал багатай, ууршилтаар усаа бага алдах, засвар үйлчилгээ бага шаардах хөв цөөрмийн өөр олон хувилбаруудыг судалж байна. Ер нь ийм байдлаар бид энэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй дасан зохицож ажиллана гэж харж байна.

Нийт монголчууддаа, СОР17-д оролцож байгаа хүмүүстээ амжилт хүсье.

Бодит үр дүн гарна гэж найдаж байна.

Баярлалаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эх оронч 2026-09-03 202.21.121.234

Энэ муу хээрийн нохойтой нийлсэн гөлөг юу хуцаад байгаа юм. Хамгийн гүний хамгийн цэвэр ус хэзээ ч унданд хэрэглэж болохгүй байх ёсгүй. Хэзээ ч нөхөн сэргээгдэхгүй говийн гүний усыг ямарч хяналтгүй, ямарч хэмнэлтгүй, ямар ч төлбөргүй цагт хэдэн зуун тонноор нь хэрэглэж байгаа Оюу толгойн эзэд, Рио-н э.засгийн алуурчидтай байгуулсан луйврын гэрээг цуцалж, усаа хангайгаас татаж хэрэглэхийг цаардах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-09-03 122.201.31.63

яг тэгж чаддаг гэж үү ? манайхан үзэж шалгаж чаддаг гэж үү ккк хэнийг оруулдаггүй гээ биз дэ ерөнхийлөгч томилоод явуулсан хүмүүсээ оруулдаггүй ороод зураг авахаар утсыг нь аваад устгаал өгдөг гээ биз дэ . манайхан орж үзээгүй юма гайхалтай мэддэг юм шиг мэдээлэх юма.

Avatar

:D 2026-09-03 202.55.191.130

ЭНЭ ОЛОН ЮМ Х-У-ЦАЛДААД БАЙГАА НОФШНУУДАД ЭНЭ ГҮНИЙ УСНААС ГУРАВ ГУРВАН АЯГА УУЛГАХ САНАЛ БАЙНА. ТЭГВЭЛ АМЬ БИЕЭРЭЭ ЯАГААД ЭНЭ УСЫГ АХУЙД, УНДАД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ ГЭДГИЙГ ХАРУУЛНА. 200-ААД САЯ ЖИЛИЙН ӨМНӨ ГАЗРЫН ГҮН ЛҮҮ ШУРГАСАН УС ШҮҮ ДЭЭ, МАЛНУУДАА. ЭСЭРГҮҮЦЭЭД БИЧЭЭД БАЙГАА ЭНЭ МУУСАЙН НОФШНУУД ИХЭНХИ НЬ РЦНК-ЫН МАНГАДЫН ТРОЛЛ ГИИЧИЙЙЙНҮҮД, БАС ХЭДЭН ТАРХИА УГААЛГАСАН ООРКУУД Л БАЙГАА. ТЭДЭНД МЯНГА ҮНЭНИЙГ ХЭЛЭЭД НЭМЭР БАЙХГҮЙ, МАЛТАЖ БАЙСААР БАЙГААД ДУУСНА.

Avatar

Нэргүй 2026-09-03 122.201.31.63

уухгүй ч байгалын тэнцвэрээ хадгалах усаа тэгээд хог гээд өгч байгаа бид өөрсдөө мал шүү

Avatar

малнуудаа 2026-09-03 158.59.146.26

aash aash zipda, унданд хэрэглэх боломжгүй гүний ус гэдэг нэр өөсрдөө зохиогоод Монголын баялагийг үнэгзйдүүлж байна шөө,
aash aash zipda, унданд хэрэглэх боломжгүй гүний ус гэдэг нэр өөсрдөө зохиогоод Монголын баялагийг үнэгзйдүүлж байна шөө,
aash aash zipda, унданд хэрэглэх боломжгүй гүний ус гэдэг нэр өөсрдөө зохиогоод Монголын баялагийг үнэгзйдүүлж байна шөө,

Avatar

:D 2026-09-03 202.55.191.130

ТЭР УСНААС НЬ ЧАМД УУЛГАХСАН. ТЭГВЭЛ НЭГ МАЛАН НОФШНЬ ДЭЛХИЙГЭЭС ДАЛДАРЧ, МОНГОЛ МААНЬ ЦЭВЭРШИХ БАЙХ.

Avatar

мэргэжлийн газар нь тогтоосон 2026-09-03 202.70.37.221

гүний байна уу, гадаргын байна уу, УС ашигласан төлбөрөө ОГТ ТӨЛДӨГГҮЙ гэж Усны Газрын Захирал нь яриад байсан биздээ. Зохион байгуулалттайгаар тархи угаадаг шүү Рио

Avatar

1 2026-09-03 43.228.130.39

Худалч усны газрын захирал байж дээ.

Avatar

Зочин 2026-09-03 202.179.27.106

Самданжигмэд та хэдэн цаасны төлөө ихээхэн худал чалчиж байх шив. Сүйхэнт уулын зүүнээр үргэлжлэх Амтгайн говь гэж алдаршсан томоохон тэгшивтэр элсэрхэг хотос /бороо хуртайд эргэн тойрондоо шавар шавхай бүхий түр устай цайдам- нуур үүснэ/ бол Гүний хоолой юм. Гүний хоолой нь говь цөлийн бүсийн усны нөөц бүхий цөөхөн ай савуудын нэг яах аргагүй мөн. Энэ ус бол мал амьтан төдийгүй хүний унд ахуйд хэрэглэх байгалийн шавхагдашгүй нөөц юм. Та Ундайн говь, бусад томоохон сайруудаар

Avatar

1 2026-09-03 43.228.130.39

гүний хоолойн газрын гүний усны ордыг хайж олсон юм шүү дээ. шал дэмий хаж зардал гаргаж их шууд мэддэг байсан байна ш дээ хаха

Avatar

Асуудал, хяналт 2026-09-03 202.21.116.142

Нэг эргэлзээтэй асуудал байна. Хэрэглээний гүний ус, Оюу толгойн ус хоёр хоорондоо холбоогүй мэт ойлгуулах гээд байна. 50-100м гүнд байгаа ус 150-400м-т байгаа устай ямар нэгэн аргаар холбоотой байж таарнаадаа. Тэгэхээр Оюу-толгой хүн уудаггүй ус хэрэглэж байна гэж толгой угаахаа болих хэрэгтэй. Говь газар хур тунадас бага тул хөрсний усны нөхөн сэргээлт тун бага. Тиймээс бараг нөхөн сэргээгдэхгүй усыг хэрэглэж байна гэсэн үг.

Avatar

1 2026-09-03 43.228.130.39

дунд нь ус нэвтэрдэггүй шаварлаг үе байдаг юм аа. тийм биш байсан бол хэрэглээний ус чинь осмосын эффект ээр уух аргагүй эрдэсжилттэй болчихсон байгаа.

Avatar

:D 2026-09-03 202.55.191.130

НААД НОФШНУУД ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ ЭЭ. ТЭР УСНААС НЬ Л ШУУД УУЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-09-03 43.242.242.59

Хэрлэн тооно төслийг Оюу толгой компаний санхүүжүүлж яаралтай ажил хэрэг болгох нь зүйтэй юм. Тэгвэл хэрлэн голын илүүдэл нөөцөлсөн уснаас ганц Оюу толгой гэхгүй говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь аймгийн зарим сумд ашиглах боломж гарна. энэ төслийг Хятадын тал дэмжихгүй байгаа нь ойлгомжтой. Учир нь хэрлэн голын ус багасвал Хятадын Хөлөнбуйр нуурт бага ус очно. Манай эх оронч нэртэй хүмүүс хятадын талд орж энэ төслийг найдвартай эсэргүүцнэ. Иргэд эх орноо бодож энэ төслийг дэмжих хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2026-09-03 202.21.105.117

Говьд унданд хэрэглэдэггүй хэрэгцээгүй ус гэж огт байдаггүй. Говийн гүний ус хүн, малыг ундаалдаг.

Avatar

Нэргүй 2026-09-03 202.133.76.35

аргагүй л таарсан газраа ба аж тасарсан газраа унтаж явдаг хөлдүү малчин Монголын амнаас гарах үг байна даа

Avatar

1 2026-09-03 43.228.130.39

чи чинь. энэг юм уу. Амьд организм газрын гадаргын 50 метрээс доош оршин байдаггүй юм шүү дээ.

Avatar

:D 2026-09-03 202.55.191.130

ТЭР ЭРТНИЙ ДАЛАЙН УСНААС ЭНЭ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА НОФШНУУД УУЛГАХСАН. ТЭГЭЭД ТАМРУУГАА ТО-НИЛЦГООЖ, МОНГОЛ МААНЬ ЦЭВЭРШИНЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж