Өмнөд Солонгосын нэгэн кафе дунд болон ахлах сургуулийн эрэгтэй сурагчдыг үйлчлүүлэхийг хориглосон нь олон нийтийн дунд маргаан мэтгэлцээн үүсгээд байна. Нэгэн үе үйлчилгээний газрууд "хүүхэдгүй бүс"-тэй болох нь олширсон бол өдгөө "эрэгтэй сурагчгүй бүс" гэж гарч ирлээ. Зарим хүмүүс энэ бодлогыг тухайн бизнес эрхлэгчийн л мэдэх асуудал гэж үзэж байгаа бол зарим нь тодорхой хүн ам зүйн бүлгийг ялгаварлан гадуурхаж буй хандлага гэж дургүйлхэж байна.
Нэр, байршил нь тодорхойгүй байгаа тус кафегийн зураг есдүгээр сарын 1-ний өдөр цахим сүлжээнд анх таржээ. Кафегийн үүдэнд "Дунд болон ахлах ангийн эрэгтэй сурагчдад үйлчлэхгүй" гэж бичсэн байсан. Ийм хязгаарлалт тавьсан шалтгаан нь эрэгтэй сурагчид хэт их хараалын үг хэлж, эмх замбараагүй байдал үүсгэсэнтэй холбоотой гэж кафегийн эзэн хэлжээ. Мөн энэ хязгаарлалтаа зайлшгүй шийдвэр гэж нэрлээд, ойлгохыг хүссэн байна.
Тус хязгаарлалтыг хүмүүс сайнтай муутай хүлээж авч байна. "Кафегийн эзнийг ийм шийдвэр гаргах хүртэл л нөхцөл байдал хэцүүдэж дээ" гэж зарим хүн санал нэгджээ. Тэд өсвөр насныхан бүдүүлэг үг хэллэг хэрэглэх нь ихэссэн, тэдэнтэй холбоотой гомдол санал энгийн нэг чимээ шуугиан байхаа больсон, эзэмшигч хүн ийм шийдвэр гаргах эрхтэй гэх зэргээр эзэмшигчийг өмгөөлсөн байв.
Үйлчилгээний байгууллагууд аль нэг тодорхой бүлэгт үйлчлэхгүй гэдгээ зарладаг чиг хандлага 10 жилийн өмнөөс дэлгэрсэн. Кафе, ресторанууд энэ чиг хандлагын хүрээнд өнөөдрийг хүртэл хүүхэд, дунд насныхан, ахмадууд, шивээстэй хүмүүс, ахимаг насны эмэгтэйчүүд, эрчүүдийг онилжээ. Үүнээс улбаалаад "хэн нэгэнгүй бүс" гэх ерөнхий нэр томъёо ч гарч ирсэн. Солонгосын Хүний эрхийн үндэсний комисс тодорхой хүн ам зүйн бүлгийг орон зай эсвэл үйлчилгээнээс бүрэн хасах нь ялгаварлан гадуурхалт гэж үзэж байна.
3,595.72
















































зочин 2026-09-03 66.181.166.196
Энэ мэдээ одоо юунд уриалаад байна, манайд бас тэгэх ёстой юу, ийм мэдээ нийтэлж олон нийтийг өдөөн хатгахаа больмоор, энэ кимчи соёлын сурталгаа бүр арай хэтэрлээ шүү
Нэргүй 2026-09-03 103.212.162.49
чам шиг шал2 хийсэн юмнуудыг л энэ тэнд хоргилж байга ына шүү
Нэргүй 2026-09-03 43.242.242.59
Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү монголчууд бидэнд хамаагүй. Хэрэгтэй мэдээлэл өгч байхыг хүсье
나이롱 2026-09-03 125.176.143.197
한국에 그런데 있나? 금시초문인데.