Ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 7-ны өдөр ээлжит бус чуулган хуралдана. Намрын чуулган аравдугаар сард хуралдах товтой ч Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол өргөн барьсантай холбоотойгоор ээлжит бус чуулганыг зарлав.
Энэ удаагийн ээлжит бус чуулган 2026 оны төсвийн тодотголоос илүү өнгөрсөн хугацаанд эвдрэлцсэн МАН-ынхны эв нэгдлийг илүү тодотгох ээлжит бус чуулган гэхэд болно.
Н.УЧРАЛЫН ЗАСАГ “УНАХ” ЭСЭХИЙГ ШИЙДЭХ ТӨСӨВ, ТОДОТГОЛ
Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн сарын хугацаатай золгож байна. Гэвч өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны үнэ өсч, инфляц 2 орон тоо руу шилжсэн гээд харвал энэ Засгийн газар хэр зэрэг ажиллаж байгаад дүгнэлт хийх хангалттай шалтгаан болов уу. Мэдээж, Н.Учралын Засгийн газар өөрсдөө бол хангалттай сайн хичээж, чадахаараа ажиллаж байгаагаа байнга хэлэх боловч бодит амьдрал дээр шатахууны үнэ нэмэгдэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, цаашид нөхцөл байдал бүр ч хүндэрнэ гэсэн төлөвийг эдийн засагчид хэлж байгаа энэ цаг үед Н.Учралын Засгийн газар сайн ажиллаж байгаа гэх үг хий хоосон зүйл л болж хувирч байна.
Ямар ч нам, хэн ч засгийн эрх барьж байгаа бол ард түмнийхээ халаас руу орох бус орлогыг нь нэмэгдүүлэх л үүрэгтэй. Гэвч Н.Учралын Засгийн газар ард түмнийхээ халаас руу хамгийн гүн гүнзгий гараа дүрэв.
Тиймээс ч улс төрийн хүрээнд Н.Учралын Засгийн газрын хувь заяа хэрхэхийг шийдэх ээлжит бус чуулган дуншиж дуншиж, зарлагдлаа хэмээж буй. Ийм санаачлагыг ч Ардчилсан намын зүгээс гаргаад эхэлсэн.
Ардчилсан намын зүгээс 2026 оны төсвийн тодотголоос илүү 2027 оны төсөв сонгууль угтсан төсөв, ард түмний халаасыг тэмтэрсэн төсөв болох нь гэж шүүмжилж буй. Монгол Улсын 2027 оны төсвийн хуульд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41 их наяд 280 тэрбум төгрөг, зарлагыг 43 их наяд 586 тэрбум, алдагдал 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тооцсон нь жилийн дотор төсвийг 10 их наяд төгрөгөөр тэлсэн төлөвлөлт болсон нь сонгуульд зориулсан төсөв гэж дүгнэхээс аргагүй юм.
Өнгөрсөн хавар Татварын ерөнхий хууль батлахдаа ирэх онд аж ахуй нэгж, иргэд дээр ирэх татварыг бууруулна гэж амласан Н.Учралын Засгийн газрын оруулж ирсэн 2027 оны төсөв үүнийхээ эсрэг төсвийг тэлж, татвар хураамжаас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө оруулж ирэв.
Төсвийг нэг жилийн дотор 10 их наядаар тэлж байгаа нь дэлхийн геополитик, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед зөвхөн улс төрийн ашиг сонирхол дагасан төсөв, ирэх жилүүдийн сонгууль угтсан төсөв гэдэг шүүмжлэл дагуулаад буй. Тиймээс парламент Н.Учралын 10 их наядын алдагдалтай төсвийг батлаад явуулах уу эсвэл Н.Учралыг танхимаар нь явуулах уу гэдэг сонголтын өмнө ирж байна. Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган эхэлнэ. Парламентад суудалтай таван нам Н.Учралын Засгийн газарт ямар дүн тавих вэ гэдэг нь тодорхой болно.
ТӨСӨВ ДАГАСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН УЛС ТӨР
Ээлжит бус чуулганыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл зарласан. УИХ-ын даргын зөвлөлийн хуралд УИХ дахь намуудын удирдлагууд, байнгын хороодын дарга нар багтдаг. Парламент Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэх дээр санал нэгдэж байгаа учраас ээлжит бус чуулганыг зарлаж буй.
Гэхдээ төсвийн тодотголоос илүү МАН доторх улс төрийн том, жижиг амбицууд энэ удаагийн ээлжит бус чуулганд илүү их нөлөөлсөн. Учир нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч МАН дотор олон бий.
Тэд бүгд ханцуй дотроо хутгаа ирлэчихсэн сууж байгаа учраас Н.Учралын Засгийн газар тогтворгүй байдал, тэдний алдаа оноо хутгаа ирлэгчдэд олз бөгөөд шалтаг болж буй.
Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэж ам аван спикер, сайд болсон хүмүүс орондоо орох завгүй өөрсдийгөө сойж, бэлдэж эхэлсэн нь МАН доторх зодооныг улам хурцалж буй.
Тиймээс энэ удаагийн ээлжит бус чуулган МАН доторх зодооныг илүү их хурцатгах уу эсвэл эвлүүлэх үү гэдгийг тодотгоно гэсэн үг. Н.Учрал намын даргын хувьд ч нам доторх эрх мэдэл, амбицаа бататгах уу, эсвэл ханан дээр зургаа үлдээх үү гэдгийг ч шийдчих эрсдэлтэй ээлжит бус чуулган болох нь. Ирэх жилүүдийн сонгуульд ялалт хүсч буй Ардчилсан намын хувьд ч олз болох, эрх мэдлээ булаацалдан толхиолцож буй ардын намынхны хувьд ч "асуудал" дагуулсан ээлжит бус чуулган ирэх долоо хоногоос эхлэх нь ээ.
Ш.ЧИМЭГ
3,595.72





















































Нэргүй 2026-09-04 66.181.189.109
ха ха мөнгөнд хөтлөгдсөн өлөн хулгайчууд нам нэрээр улс орныг самарч дууслаа
ХУУЛЬЧ 2026-09-04 202.9.47.123
ТӨРД ОЛОНХИ БОЛЖ МОНГОЛЫН ТУУЛЬ ТОГТООХ,ГҮЙЦЭТГХ ЗАСАГ БАРИАД НЭГ ЗОРИОЛГОД ЭВЛЭРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ,,,,ТЭР УЛС ТӨРИЙН НАМ БИШ ,,,,,ХУВЬ ХУМҮҮСИЙН АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ ХОГЫН БҮЛЭГЛЭЛ БОЛЖ МОНГОЛЧУУДЫН ЭЛЭГ ДООГ ШҮҮ ДЭЭ.,,,,
Нэргүй 2026-09-04 43.242.242.59
АН саяхан махны үнэ бууруулна гэсэн Учралыг дэмжээд сүйд болоод байсан чинь одоо болохоор огцруулна гээд байдаг. Тэдний байр суурь маш тогтворгүй байх юм. Монголын засгийн газар ойр ойрхон огцорч байх нь АН-ынхан ашигтай байдаг бололтой. Жинхэнэ монгол хүн бол төр засгаа тогтвортой сайн ажиллаасай гэж бодож засгийн газраа дэмжих учиртай. Гэтэл тэд…….
И 2026-09-04 59.153.114.27
Үндсэн хуулиараа ЗГ-а бүрдүүлж ажиллах эрхтэй ерөнхий сайд нь баахан шахааны сайдтай яаж ажиллахавдээ. ж. Энхбаяр, Доржханд …гээд л үхэрнүүд багт нь байхаар ойлгомжтой.
Нэргүй 2026-09-04 66.181.190.181
АН нэр зүүсэн туйлширсан харгис бүлэглэл төр түмнийг үймүүлж, ард түмнийг хагаралдуулж цаг нөхцөөдгөө татах цаг болсогүй болтой. Засаг баривал ЗГ-аа олон удаа унагаж тоглоно Фракц нэртүүд нь өрсөж иддэг болохоор тэр. Засгт гараагүй бол ажлыг нь унагаж хоүнэ өс үнэ ө үрлох гэж олон унагахыг зорьж огцруулах үг үйлдэл салахгүй. Уг нь гадаад дотоод хүчин зүйлээс үнэ өсөх, инфляц нэмэгдэх нь ердийн үйл явц,. Татвар өсч буурах байх ёстой үйл явц. Иргэд байгууллагын татвараар улс оршин тогтдог бус уу
Зочин 2026-09-04 66.181.184.28
Ан ыхан хулийн хэвшлийн эрх аогийг хамгаалж татвар бууруул гээд цалин тэтгэвэр нэмэхийг хэтэрсэн лардал гээд байна МАН ы залуучууд бас цалин тэтгэвэр хэмэхийг эсэргүүцэх үү
Нэргүй 2026-09-04 59.153.115.128
МАХНЫ УНИЙГ НЭМЭЭД БАЙГАА УЧРАЛЫГ ОГЦРУУЛЖ МАХНЫ УНИЙГ ХЯМДРУУЛЖ ЧАДАХ ЕРОНХИЙ САЙДТАЙ БОЛЬЕ
Serjio 2026-09-04 202.131.226.178
Чам шиг ороZ троллуудын оролцох асуудал биш, Монголын дотоод асуудал