"Архи хүнийг ухаангүй болтол нь "уучихдаг" юм байна. Миний амьдралыг архи орвонгоор нь өөрчилсөн. Зан ааш маань ч их өөрчлөгдсөн. Эндээс гараад гэр бүлийнхнийхээ сэтгэл санааг тайван байлгаж, аль болох өөрийгөө завгүй байлгана" хэмээн 43 настай эр харамсангуй ярив. Тэрбээр зургаан хүүхдийн аав. Сүүлийн хэдэн жил бор дарсанд хэт автаж, ажил амьдралаа авч явахад хүндхэн болсон учраас ар гэрийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд хамрагдахаар энд иржээ. Анх архины хордлоготой биеийн байдал нь хүндхэн ирсэн тэрбээр нэг сарын дараа бие нь тэнхэрч, сэтгэл санаа нь ч дээрдэж эхэлж байгаагаа хэлж байлаа.
Түүнтэй хамт хэвтэн эмчлүүлж буй 56 настай эрэгтэй…"Би 20-иод жил архи уухдаа өөр өөрийгөө өмөөрч явжээ. Архичин болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн гэдгээ ухаарлаа. Ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэцүү байсан. Архи уусан үедээ хань ижлээ гомдоож, үр хүүхдээ загнан, ажлаа ч хийж чадахгүй, ер нь л муу нэртэй хүн болсон. Эмчилгээ хийлгэсний дараа бие маань маш сайхан болж байна. Эндээс гараад ажил хийнэ. Гэр бүлийнхэн маань над дээр эргэлтээр ирж уулзаад, нөхцөл байдалтай танилцсан. Би хүүхдүүддээ "Аав нь эндээс гараад архи уухгүй" гэдэг амлалтыг өгсөн. Тэр амлалтаа заавал биелүүлнэ" гэв.
Биднийг Төв аймгийн Баян суманд байрлах ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албан хөдөлмөр хийлгэх газарт очиход 61 хүн хэвтэн эмчлүүлж байлаа. Тэдний гурав нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын донтогч байв.
Энэ газар нь улсын хэмжээнд дондолтын эсрэг албадан эмчилгээ хийдэг ганц байгууллага. Тэр утгаараа нийслэлийн дүүргээс гадна орон нутгаас ирсэн эмчлүүлэгч олон байсан юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх дөрвөн байртай ч ажиллах хүчний хүрэлцээгүйн улмаас гурван байранд эмчлүүлэгч хүлээн авч байгаагаа ажилчид нь хэллээ. Жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч албадан эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5197 хүн хэвтэн эмчлүүлж, 3805 хүнийг архины хамаарлаас гаргасан байна.
Нийт эмчлүүлэгчийн 12.02 хувь нь эмэгтэй, 27.3 хувь нь давтан ирж эмчлүүлсэн. Насны байдлаар нь авч үзвэл, 30-50 насны иргэд голчлон ирдэг бөгөөд боловсролоор авч үзвэл, 73.8 хувийг бүрэн ба бүрэн дунд боловсролтой хүмүүс, харин 10.5 хувь нь орон гэргүй иргэд эзэлж байна.
"МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨН ХҮЛЭЭН АВАХ ТУСДАА БАЙР, МЭРГЭЖЛИЙН БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ БАЙНА"




















Энэ газарт шүүхийн шийдвэрийн дагуу албадан эмчилгээнд хамрагдаж байгаа хүнд архины хордлого тайлах, архины дуршил бууруулах, архи зохихгүй болгох, шинж тэмдгийн эмчилгээ хийхийн зэрэгцээ сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хуулиараа албадан эмчилгээнд анх удаа эмчлүүлж буй хүн 3-6 сар, давтан эмчлүүлэгчийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хамруулдаг байна.
Үүнээс гадна албадан эмчилгээнд хамрагдаж буй иргэдээс санал авч, барилгын засал чимэглэл, гагнуур зэрэг мэргэжил олгох сургалтад хамруулан ур чадамжийн гэрчилгээ олгодог аж.
"Манай байгууллага 1961 онд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хөдөлмөр хүмүүжлийн лагер нэртэйгээр анх байгуулагдаж байсан. Өдгөө 65 жилийн түүхтэй байгууллага юм. Энэ газар маань 2002 оноос Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манайх жилдээ ойролцоогоор 400-500 хүн өвчтөнд эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Харин 2026 оны нэгдүгээр сараас мансуурах дон, сэтгэцийн эмгэг оноштой өвчтөнг хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ийм оноштой долоон эмчлүүлэгч эмчилгээ хийлгэсэн.
Өнөөдрийн байдлаар манай байгууллага 200 ортойгоор батлагдаж, хууль журмаараа нэг өвчтөнд ногдох талбай 7 м.кв байдаг. Гэтэл эмнэлгийн стандартаа мөрдөхөөр 130-150 хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой. Тийм учраас бид стандартаа барьж ажиллахыг хичээдэг.
Манай газарт өнөөдөр мансуурах донтой өвчтөнийг хүлээн авахад мэргэжлийн боловсон хүчингүй байна. Мэргэжлийн сэтгэцийн эмч ажиллаж байгаа ч архинд донтох эмгэгт илүү мэргэшсэн. Мансуурах донтой өвчтөнг эмчлэх эмч, сувилагч нь мансуурлын чиглэлээр мэргэшсэн байх шаардлагатай" талаар ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албан хөдөлмөр хийлгэх газрын дарга Д.Баярсайхан яриандаа онцлов.
"ХАМГИЙН ГОЛ НЬ АЛБАДАН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСЭН ХҮНИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХЭД АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ"

Мөн тэрбээр "Манайх сүүлийн таван жилийн хугацаанд архинаас гарч байгаа эмчлүүлэгчдийнхээ судалгааг хийсэн. Тэр судалгаагаар албадан эмчилгээний үр дүнг 70 хувьтай байна гэж үзсэн. Одоог 10 жилийн өмнөхтэй харьцуулахад давтан ирж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн 50-60 хувийг эзэлдэг байсан бол өнөөдөр 20-30 хувийг эзэлж байна. Тэр утгаараа эмчилгээ илүү үр дүнтэй байна гэж дүгнэдэг" гэсэн юм.
Д.Баярсайхан даргын хувьд "Архины хамааралтай хүн бараг айл өрх болгонд байна. Хамгийн гол нь архинд донтсон хүнээ манай төв рүү шууд авч ирэхээсээ урьтаж, сэтгэл зүйн зөвлөгөө авахад анхаарч, тухайн хүнээ эрүүл саруул болоход нь тусалж дэмжих хэрэгтэй. Тэр хүн үнэхээр эцсийн шатандаа орж архины эмгэгтэй болсон бол манай газарт хандаж болно.
Хамгийн гол нь манай байгууллагад эмчилгээ хийлгээд, эрүүлжээд гарсан хүнийг нийгэмшүүлэхэд төр засгаас анхаарах шаардлагатай байна.
Жишээлбэл, нийслэлийн Хан-Уул дүүргээс 10 хүн албадан эмчилгээ хийлгэхээр ирлээ гэхэд тус дүүргийн Хөдөлмөр халамжийн газар, цагдаагийн байгууллагаас нь анхаарч, хөдөлмөрт зуучилж, туслалцаа дэмжлэг үзүүлэх нь чухал. Тэгж чадвал энэ өвчин бүрэн эдгэрэх боломжтой" гэдгийг аминчлан захиж байв.
"НЭГ ЭМЧЛҮҮЛЭГЧИД УЛСААС 625 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХААР БАТАЛСАН Ч 70 МЯНГЫГ ЗАРЦУУЛЖ БАЙНА"

Тус газрын Харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, хошууч Д.Хатанзориг "Өвчтөн анх албадан эмчилгээнд ирэхдээ шүүхийн шийдвэрээр ирдэг учраас цагдаа, ар гэрийнхэн буюу өргөдөл гомдол гаргасан хүмүүстээ маш их гомдолтой байдаг. Тэдний зүгээс "Би бусадтай ижил архи хэрэглэдэг", "Би архинд донтоогүй, өвдөөгүй" гэж хэлдэг. Тэгээд эмчилгээ хийлгээд сургалт зөвлөгөөнд хамрагдсаны дараа “Нээрээ би архинд орж, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ өвтгөж, зовоож байсан юм байна” гэдгээ ойлгож эхэлдэг.
Манай газарт 2026 оноос архины донтолтоос гадна мансуурах донтой өвчтөнийг хүлээн авч эхэлсэн ч тусдаа байргүй, мэргэжилтэнгүй, эм тариагүй байна.
Мансуурах донтой хүн архины донтолтоос арай өөр орчин нөхцөл, эмчилгээ шаарддаг. Хуулиараа энэ төрлийн эмчилгээ тусдаа байх ёстой гэж зааж өгсөн. Бид одоогоор хүний тоонд тохируулан эм, тарианыхаа татан авалтыг бага багаар хийгээд ажиллаж байна. Цаашдаа энэ төрлийн өвчин эмгэгтэй хүн олширвол тусдаа барилга байгууламжтай, мэргэжлийн ажилтантай, эмчилгээний тусдаа төсөвтэй байхгүй бол архины эмчилгээнээс хэд дахин өндөр зардал шаардаж байна" гэдгийг хэлсэн юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчилгээний зардлын хувьд, нэг эмчлүүлэгчид улсаас 625 мянган төгрөг зарцуулахаар баталсан ч өнөөдөр нэг хүнд 70 мянган төгрөгийн эмчилгээ хийж байгааг албаныхан хэлж байв. Тодруулбал, хамтарсан сайдын тушаалд заасан нэг эмчлүүлэгчид олгох 625 мянган төгрөгийн төсвөө хэзээ ч өгдөггүй аж.
ШШГЕГ-аас төсөв мөнгийг нь шийдсэнээр гурван байрандаа засвар хийж байгаа бөгөөд нэгдүгээр байр нь ашиглалтад орсон бол хоёр дахь байр нь удахгүй ашиглалтад орох гэнэ.
"АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ САНГИЙГ ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ АШИГЛАЯ"

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих санд төвлөрсөн төсвийг журмаараа архи согтууруулах ундааны эсрэг бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд зарцуулах ёстой. Хоёрт, архийг импортолж, үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдээс нэг литр архинаас 300 төгрөгийг санд төвлөрүүлдэг бөгөөд дунджаар 19 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөн. Түүнийг нь төсвийн хууль тогтоомжтой уялдуулан УИХ-аар баталж, зарцуулалтыг нь зохицуулдаг учраас энэ сангийн төсвийг зориулалтын дагуу зарцуулж чадахгүй байна. ШШГЕГ-ын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албан хөдөлмөр хийлгэх газрын орчин нөхцөлийг нь ирж харлаа. Үндэсний хэмжээний стандарт бүхий байртай, мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна.
Нөгөө талдаа 2004 оноос эмчилгээний стандартыг огт шинэчлээгүй. Өнөөдөр архины донтолтоос гадна мансуурах донтой хүмүүсийг эмчлэх стандарт гэж алга. Гуравт, энэ хоёр эмчилгээг ангилж ялгах ёстой. Донтолт, өвчний хор нөлөө, үр дагавар, эмчилгээ оношилгоо нь тэс өөр байдаг. Энэ чиглэлээр Япон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарахгүй бол Монгол Улсад архины хамааралтай 140 мянга гаруй хүн байна. Үүний 10 хувь буюу 14 мянган хүн нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна гэдэг тоон мэдээлэл байна.
Мөн донтолтын эсрэг эмчилгээ хийлгэсэн хүмүүсийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэх асуудал маш чухал. Өнөөдөр энд ирсэн гол зорилго бол байгууллагуудын чиг үүргийг илүү тодорхой болгох юм. ШШГЕГ дангаараа бүх асуудлыг хариуцахгүйгээр Эрүүл мэндийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас асуудлуудаа хариуцах ёстой. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас энэ хүмүүсийг нийгэмшүүлэх ажлаа хийж, гадуур байгаа хүмүүсийг хөдөлмөр эрхэлж, зан төлөвөө өөрчлөх нөхцөл дээр нь анхаарах шаардлагатай байна.
Эрүүл мэндийн яамнаас эмчилгээ оношилгоогоо хариуцаж, энд байгаа алба хаагчдад мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэж байж үндэсний хэмжээнд архи согтууруулах ундаатай тэмцэж, хор нөлөөг нь багасгана. Шинэ төв байгуулах зураг төсөл бэлэн болсон ч хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх ёстой. Урьдчилан сэргийлэх ажиллагааны үндэсний бодлогыг боловсруулж, цогцоор нь харах шаардлага бий болсон байна.
Гэрэл зургийг О.Бат-Эрдэнэ
3,595.72





















































Нэргүй 2026-09-03 43.242.242.59
Эмээ уу мэдрэл муут минь. Дандаа энэ үгээ бичиж байх юм. Зөв бичиж сурчихаад сэтгэгдэл бичиж бай
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
аймр муу схнаатай пздагууд муу санаагаараа муу муухай бодлоорро манж хитадууд хамрийн аймрн.манжхужаа муу санаан манжхцжаагаатайгөа үхн хужааманжууд үхж бж манжхужаа муу юмнууд үхн.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
тэгээд хужааманж схнаархл нь бүтэхгүй болхоор амаар худлаа шааж болгж эндшцн хужааманж хог шаарнууд.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
тэрн нь хужааманж арга
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
амаөраа болгж бгаад араасн хужааманж ажллагааг шаанаа ядуу болхгүй бсн ч амаараа болгх гээд амаараа болгоод шахгаад бн хужааманж ам хужаамаэж амаараа брлгоод бн гяяяяхх гяяяяхх.
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хулгайчхужааманжууд иймтиймюмшаажснгуул яллж шаажсбн гж бүгдхужааманж хулгай жүжгшд ийм тиймхиыгээд ялла гж тэгнээрээ ялла гж худла тэгснмэтжэр яриа шааж жүжг шааж бгаад ялсн мэтр хужааманжууд эхлээдамаар худлаа шааж тэгснээр ялл гж аймр үмхий муу санаатай бгаа биздэ эхлээд амаараё орхнббхярыг дрхах аврга болгоод шаачин амаар болгоо шаачин дараан хужаамаэж ажллагааг шаачин тэр хужааманж ажллагааг хүлээн зөвшөөрүүлчин хужааманжууд. аймр пздагууд нүүдэлчдыг амаараа яайдуу бн гж амаараа тийм блгж а
Нэргүй 2026-09-03 103.212.117.98
Монгол эрчүүд АНУ-г шүтээд байгаа юм бол Америк эрчүүд шиг гэр бүлээ ганцаараа тэжээх ёстой, үүнд 2 хүүхдийн коллежийн төлбөр хамгийн багаар бодоход 400000 ам. доллар, хаус 1 сая ам. доллар, шинэ машинууд 10 жил тутам, сарын 4000 ам. доллар амьжиргаанд, мөн тэтгэвэртээ гарахад зориулж мөнгө хуримтлана
Замилан 2026-09-03 202.126.88.83
тийм юм байдаггүй юмаа андуудаа
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хангах гэдг далд утгтай үгийг хятд манжууд яриулж бгаа хангах гэлг хятд санж авүгиырихэрглээнс өүүр хасж хаях ёстой хужаагиын хаэ үндснт хятд аас гэсн үг.