С.Зориг агсны хөшөөний дэргэд байрлуулсан хүүхдийн барималыг НЗДТГ-аас албадан шилжүүлэхээр болсныг мэдэгдлээ. Тодруулбал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журмыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журмын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журмын дараах заалтыг тус тус зөрчжээ.
- 2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
- 2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
3,602.33






















































Нэргүй 2026-09-03 66.181.160.105
ямар тэнэг нь хүүхдийн хөшөө нэмээд байдаг байна аа. Аягүй бол Чингисийн хөшөөний дэргэд, Сүхбаатарын морины хондлойд өөр нэг хүүхэд нэмэх юм байна л даа
Нэргүй 2026-09-03 103.229.123.212
Монгол улсын нутагт Чингэс хааны үеээс хойш 800 гаруй жилийн дараа Монгол улсын нийслэлд Евро-Азийн улс орнуудын удирдагч нар цуглаж дэлхийн асуудлыг хэлэлцэн Монгол орны талаар талархалтай сэтгэгдэлтэй буцажгаажээ.Энэ бол яах аргагүй түүхэнд ховорхон тохиолдол учраас уулзалтад орлцсёон удирдагчдын гарын үсэгтэй хөшөө асар үнэтэй түүхэн баримт мөнөөсөө мөн хийгээд иргэд бидний болон хойч үесд дурсамжтай бахархалтай
Настан 2026-09-03 202.126.88.64
нэгд: хөшөө биш уран бөримал; хоёрт: хүүхдүүд буюу хойч үеийнхнээрээ хүрээлүүлж явах алдартнуудын хөшөө болохоор улам олон хүүхдийн олон төрлийн баримлаар баяжуулвар хөшөөг бүтээсэн уран бүтээлчид ч дургүйцэхгүй байхаа. ХҮҮХЛИЙН ТӨЛӨӨ байцгаая л даа, түшмэдүүдээ
Зочин 2026-09-03 202.126.88.160
Хөшөө яахав ээ, зөвшөөрөлгүй ТҮЦ ээ зайлуул
nahh 2026-09-03 59.153.84.194
huuhdiin hushuu huurhn haragdjin
Нэргүй 2026-09-03 66.181.178.195
Моност монопоь эрх өгсөний даврах нь эхэлж байгаа биз улам даварна наадуул чинь хулхи чанаргүй эм эмийн бүтээгдэхүүн оруулдаг дархан эрхтэй байх вий дээ төр шалгаад үзвэл буруудахгүй л байх
хөшөө 2026-09-03 66.181.166.134
СОР17-гийн үеэр босгосон морины хөшөө, Сүхийн талбайн өмнөх хорт хавдрын хөшөө, тамхи баагиулж байгаа Зоригийн хөлөн дорх тамхины сав шиг хүүхдийн хөшөө, Андлалын хөшөө гээд эмэгтэй хүний б**********н шиг хөшөө гээд янз бүрийн муухай хөшөөнүүд бна өө. Манай Монголын уран бүтээлчид гэж яасан заяа нь хаячихсан авьяасгүй, мэдрэмжгүй ацнууд вэ? ичиж үхье
сонгогч 2026-09-03 202.9.46.102
Хүүхдийн хөшөө яахав, ТӨРИЙН ОРДНЫ ҮҮДИЙГ ХААСАН ЭЛБЭГДОРЖИЙН ХОРТ ХАВДАРЫГ НЭН ЯАРАЛТАЙ НҮДНЭЭС ДАЛД ОРУУБАЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ………….
Нэргүй 2026-09-03 66.181.160.126
Төрд унхиагүй юмнууд гарахаар улс эзэнгүйдэж, хэн дуртай нь юу хүссэнээ хийдэг хаос бий болдог юм!!!
Нэргүй 2026-09-03 66.181.186.156
Хүүхдийн хөөрхөн дүрс баыршуулсан нь харин ч хөөрхөн юм биш үү !
Нэргүй 2026-09-03 66.181.160.126
Хүүхдийн хөшөө хөөрхөн ч гэсэн байрлуулахдаа зөвшөөрөл авах ёстой гэдэг үүднээс хэлжбайна! Хүн бүр дур зоргоор аашилж болохгүй биз дээ?