Тамхины хэрэглээ нь хүний эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. ДЭМБ-ын мэдээллээр дэлхий даяар жил бүр найман сая орчим хүн тамхины хэрэглээнээс болж нас бардаг бөгөөд үүний 1.3 сая орчим нь дам тамхидалтын шалтгаантай байна.
ӨСВӨР НАСНЫХНЫ ДӨРӨВНИЙ НЭГ НЬ ЭЛЕКТРОН ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙНА
2020 онд дэлхийн хүн амын 22.3 хувь нь тамхи хэрэглэдэг байсан бол 2023 оны байдлаар дэлхий даяар 1.3 тэрбум хүн тамхи хэрэглэж байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 34, эмэгтэйчүүдийн зургаан хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг аж. “НЭМҮТ”-ийн Хорт зуршил, хавдрын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Оюунгэрэлийн хэлснээр Монгол Улсын хувьд 15-69 насны хүн амын 24.2 хувь буюу таван хүн тутмын нэг нь тамхи татдаг байна. Үүнээс эрэгтэйчүүдийн 43.7, эмэгтэйчүүдийн таван хувь нь тамхи хэрэглэдэг бөгөөд эрэгтэйчүүдийн хэрэглээ эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байна. Мөн
Монгол Улсад тамхины хэрэглээнээс шалтгаалж жил бүр 4300 орчим хүн нас бардаг бөгөөд эдгээр нас баралтын 72 хувь нь 70-аас доош насныханд тохиолдож байна. Иргэд дунджаар 18-19 насандаа тамхи татаж эхэлдэг аж.
Тамхины хэрэглээний нэг анхаарал татаж буй асуудал нь өсвөр үеийнхний электрон тамхины хэрэглээ юм. 2023 онд хийсэн “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа”-ны дүнгээр ЕБС-ийн 13-17 насны суралцагчдын 24.8 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь сүүлийн нэг сарын хугацаанд электрон тамхи хэрэглэсэн байна. Мөн 10 суралцагч тутмын нэг нь янжуур тамхи татсан үзүүлэлттэй байна. Нөгөө талаас, насанд хүрсэн тамхичдын 85.3 хувь нь үйлдвэрийн янжуур тамхи хэрэглэдэг бол 23.7 хувь нь электрон тамхи хэрэглэж байгаа аж.
ТАМХИДАЛТ ЭДИЙН ЗАСАГТ Ч ХОХИРОЛТОЙ
Тамхины хэрэглээ нь зөвхөн өвчлөл, нас баралтаар хязгаарлагдахгүй, эдийн засагт мөн ихээхэн дарамт учруулж байна. Монгол Улсад тамхинаас шалтгаалсан өвчлөлийн эрүүл мэндийн зардал 2023 онд 80 тэрбум төгрөгт хүрсэн бол хөдөлмөрийн чадвар алдалт, бүтээмжийн бууралтаас үүдэх эдийн засгийн хохирол давхар нэмэгдэж байна. Судалгаанд дурдсанаар тамхины хяналтын цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр ирэх 15 жилд 19200 хүний нас баралтаас сэргийлж, эрүүл мэндийн зардлаас 285 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэж тооцжээ.
Мөн тамхинаас үүдэлтэй нас баралтаас шалтгаалах 1.5 их наяд төгрөгийн зардлаас урьдчилан сэргийлэх, нийт 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн өгөөж бий болгох боломжтой гэж үзсэн байна.
ТАМХИНЫ ТАТВАР ДЭМБ-ЫН ЗӨВЛӨМЖӨӨС 2.8 ДАХИН БАГА
Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга хэмжээний нэг нь татварын бодлого гэдгийг олон улсын туршлага харуулдаг. Монгол Улсад 2020 оноос хойш 100 ширхэг янжуурт ногдуулах онцгой албан татвар 4180 төгрөг буюу нэг хайрцагт 836 төгрөг байна.
Тухайлбал, нэг хайрцаг тамхины үнэ 3400 төгрөг гэж тооцвол онцгой албан татварын эзлэх хувь 24.5 хувь болж байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй 70 хувийн түвшнээс 2.8 дахин бага үзүүлэлт юм.
Харин Финлянд зэрэг улс орнууд тамхины хэрэглээг бууруулахын тулд татвар нэмэхээс гадна электрон болон утаагүй тамхинд тавих хяналтыг чангатгаж, сурталчилгаа болон ил байршуулан худалдаалахыг хориглох зэрэг олон талт бодлого хэрэгжүүлж байна. Иймээс Монгол Улсад тамхины хэрэглээг бууруулахын тулд татварын бодлогоос гадна худалдаа, сурталчилгаа, электрон тамхи болон өсвөр үеийнхний хэрэглээнд чиглэсэн цогц арга хэмжээ шаардлагатай байна.
С.УЧРАЛ
3,595.72





















































Т 2026-09-03 66.181.176.79
яанадаа
Нэргүй 2026-09-03 202.9.41.42
хужааманжмонголгэснхужаамнж.улсгэснхужааманжуудыг сөнөөжхужаамаэж бөөгнрлынхужааманж систмиыг устгж сөнөөж бж хужааманж эзллтхужааманж эзллтээс салн тэхгүй болхужааманжууд нүүдэлдчын нутг орнд хужааманж эзлжхужаамаэжууд.эзлсн суухсар хужааманжуудтолгйдшаажэүлжхужааманжуудбаялгаартуйлжхужааманжуждхужаа.улсруугаа хулгай зөөсөөрбхболн.
Нэргүй 2026-09-03 43.242.242.59
Хүний эрх нэрээр явагдаж байгаа Монгол улсын эмгэнэл завхрал юм