Жүдочид үнэмлэхүй жинд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Жүдочид үнэмлэхүй жинд зодоглоно

Японы нийслэл Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн сүүлийн өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр дэлхийн аваргын эрэгтэй, эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жингийн барилдаан болж, аваргууд тодрох учиртай. Манай улсаас үнэмлэхүй жинд Х.Мөнхбаатар, Б.Төгөлдөр, Б.Тэмүүлэн, Б.Сугаржаргал нар өнөөдөр дэлхийн аваргын татамид хүч сорин өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд нийт  69 жүдоч өрсөлдөж байгаа юм. Хэсгийн барилдаанууд хараахан эхлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж