Хөдөө аж ахуйн салбарт олгож буй татаас, урамшуулал ямар үр дүн өгч байгаа, түүнийг хэрхэн захиран зарцуулж байгаа эсэх асуудлаар сонсгол зохион байгуулна.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, дотоодын хүнсний хомсдол, импортын бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ бүх асуудал юунаас үүдэж байгааг тодруулах ажлын хэсэг байгуулагдсан. 2008 оноос хойш хөдөө аж ахуйн салбарын бүх бүтээгдэхүүнд, урамшуулал олгох 29 аян, арга хэмжээг зохион байгуулсан байна. Гэтэл дэмжлэг үзүүлээд байхад үнэ нэмэгдээд байгаад өөр хүчин зүйл байна уу гэж харсан. Тиймээс үүнийг шалгах нэр бүхий гишүүд нийлж ажлын хэсэг байгуулсан.
2015-2025 оны тоон мэдээллийг гаргалаа. Энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарт 1.3 их наяд төгрөг зарцуулсан байна. Мөн энэ хугацаанд хөдөө аж ахуйн салбарын төсөв тав дахин нэмэгдсэн.
Үндсэндээ нийт төсвийн 50 хувийг татаас, урамшуулал, хөнгөлөлттэй зээлд зарцуулж байна. Гэтэл төсвийнхөө тал хувийг хөнгөлөлттэй зээл, урамшуулалд зарцуулаад байхад хөдөө аж ахуйн салбарт ямар үр дүн гарсан бэ?
Энэ мөнгийг зарцуулсан үр дүнгийн талаар холбогдох хүмүүсээс асуухаар бидэнд мэдээлэл хангалттай өгсөнгүй. Өөрөөр хэлбэл, энэ арван жилийн хугацаанд хэдэн аж, ахуй нэгжид хэчнээн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар өгсөн юм, зээлийн эргэн төлөт ямар байгаа, өр төлбөрийн хэмжээ, үр дүнгийн талаар мэдээлэл алга. Тиймээс салбар хариуцсан хүмүүс нь энэ долоо хоногтоо багтаад мэдээллээ өгөхөөр боллоо. Ирүүлсэн мэдээллийг нягталж, шинжлээд есдүгээр сарын 28, 29-нд болох “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт Ерөнхий хяналтын сонсгол хийж, иргэдэд мэдээлэл өгнө. Энэхүү сонсголын үр дүнд хөдөө аж ахуйн салбарт олгож байгаа татаас, урамшуулал үр дүнтэй эсэхийг хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, хэдэн их наядын урамшуулал олгоод байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ яагаад өсөөд байгаа юм, импортын хамаарал буурч байна уу, дотоодын үйлдвэрлэл өсөж байна уу гэдгийг харна. Үндсэндээ эндээс төрийн татаас урамшууллыг хэрхэн оновчтой зарцуулах шийдлийг хэлэлцэнэ. Иргэд өөрсдийн саналаа хэлж болно гэв.
3,595.38






















































Нэргүй 2026-09-02 66.181.189.109
зөв зөв хэдхэн өлөн хулгайчууд л авдаг бус уу. зарим нь банк бусаар мөнгө угааж байхад магтаж шагнаад байдаг сонирхолтой төр засаг гэж
И 2026-09-02 59.153.114.27
ХАА н салбарт мөнхийн татаас урамшуулал хөнгөлттэй зээл өгдөг. Одоо болибол таарна. Хэсэг Чинбат энэ бүрдий нь аваад баяжаад бүр сурчихсан, яамныхан нь хуваалцаад амташчихсан !!!
мөнгө угаалж 2026-09-02 122.201.31.153
баахан ноолуурын компаниуд мөнгө угаалаадаа . Яг бодит байдал дээр дандаа хятадад үйлдвэрлээд монголд үйлдвэрлэв гэдэг л шошго наадаг болж . Нийт ноос, ноолуур үйлдвэрэийн 70 хувь цаанаа дандаа хятад эзэнтэй болслн . Иөнгө угаалтыг нь илрүүлэх хэрэгтэй
Нэргүй 2026-09-02 103.168.34.217
Odoo naadhaa zogsootsgoo maluudaa, zz-n niigmiig songoson, zarchmaaraa orsoldog, HAMGIIN GOL NI HYANALTaa saijruul
Нэргүй 2026-09-02 66.181.176.219
яасан халамж дэмжлэг урамшуулал авч ханадгүй улаан намчин бирднүүд вэ. агро техникийн ямар ч шийдэл байхгүй, хөрсөө хамгаалж бордох талаар юу ч хийхгүй үрээ сайруулж чадахгүй усалгаатай тариалангийн талаар а ч байхгүй хэдэн тариаланчид нэртэй намчид улс орныг хүнсээр хангах гэж үстэй толгойгоо зулгааж байна гэж халаглах. үнэндээ өөрсдөө л хэдэн төгрөг олох гэж яваа монголын 1000 1000 н аж ахуйн нэгж шүү дээ
Нэргүй 2026-09-02 66.181.179.223
Авлига л даа.
Батсайхан Цандэлэг боловсроллгүй 2026-09-02 66.181.165.234
Хэдэн хөхүүрийн хөдөлмөрийн баатрууд угжуулж угжуулж шантаажлаж амьдрах юм.Сөхйан амьдардаг юм гэсэн
Нэргүй 2026-09-02 202.133.76.53
малчдын урамшуулал бол Далай цаашаа болсон
Зочин 2026-09-02 66.181.186.190
… газар тариалан буудайныхан гэж төрөөр дархлуулчихсан хөхүүл хүүхэд шиг амарлангуй мөнгө хийн жаргагчид байна аа.
Нэргүй 2026-09-02 202.9.41.42
юуун 1 8 их наяд барг 10 их начд болн 10 жилиын урьдах будааны 100 200 тэрбум чин одооны бараг нэг наяд бо солиороод бгаарай.хужааманжуудын хулгай бүүхмаймгиын хөөе