Хүн худалдаалсан хоёр этгээдэд 4-5 жилийн хорих ял оноов

Хүн худалдаалсан хоёр этгээдэд 4-5 жилийн хорих ял оноов

Хүн худалдаалсан хоёр этгээдэд 4-5 жилийн хорих ял оноов

Нийслэлийн прокурорын газраас 2026 оны наймдугаар сарын 24-28-нд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн талаар мэдээллээ. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч Б.Б нь албан үүргээ хэрэгжүүлсний хариуд гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас есөн удаагийн үйлдлээр нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Шүүхээс түүнд нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял оноож, 58.9 сая төгрөгийг улсын орлого болгосон байна. Хахууль өгсөн Д.Ч, Н.Б, Д.Т, С.Ц нарт нийтийн албанд ажиллах эрхийг 2-3 жилээр хасаж, 2.7-8 сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ. Мөн Т.Ж, Н.Ү, Н.М нар Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд суманд үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч, нийт 494.9 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлсан хэрэгт холбогдсон байна. Шүүхээс Т.Ж, Н.М нарыг гэм буруутайд тооцож, 3-4 жилийн хорих ял оноожээ. Харин Н.Ү-г мөнгө угаах болон худалдаалах зорилгогүйгээр 110.6 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт гэм буруутайд тооцож, нийт хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулсан байна. Мөн Б.А, Ц.Л нар нь иргэний эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалж, биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хэрэгт холбогджээ.

Шүүхээс Б.А-д тав, Ц.Л-д дөрвөн жилийн хорих ял тус тус оноож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болон гэмт хэргийн орлого болох нийт 22.4 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас эдгээр шийдвэрийг иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт болон хэргийн шийдвэрлэлтийг олон нийтэд ойлгомжтой хүргэх зорилгоор мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-09-02 66.181.187.70

Хүн худалдсан хүмүүст 4-5 жилийн ял оноодог гэнэ үү. Хамгийн адгийн хэрэг ял чанга баймаар юм.
Их энэрэнгүй хуультай улс юмаа тусгаар Монгол Улс минь

Avatar

Нэргүй 2026-09-02 202.9.41.42

хаа сайгүй хужааманжууд хаа газр хужааманжууд хийлун хужааманжууд бүх газр үүрдж эзлцн хужаамаэж бүлглж ажллдг бүлглж ажллж бгаа газр хужааманж бүлгдх хужааманж арга хэрглцн байд хужааманж бүлгдг ажллгагаашигаргүй бх хэргтэй бүлглххужааманө бүлглж орчинр бий болгхглй бх хэргтэй хужааманж бүлгдг ажллгаага бн тарааж бх хэргтэйхужааманжууд бүлглвл дийлдхгүй шүү мэдээж шдэ бүлглж ажллжбгаа чи яааж дйилхийн.

Avatar

Нэргүй 2026-09-02 202.9.41.42

хужааманж хааль шаасн журм хуульхужаамаэжууд ажллсн жио нтр гж хаалт шааж хужааманжууд 40 жил ажлллсн жил толгойд шаасн жил ийм хужааманж ажллсн жил гж шаасэ хужааманж нүүдэлчдд хаалт шаасн хужааманжуудыг толгойдшаах гэсн хужааманж журс устгх хэргтэй.

Avatar

Нэргүй 2026-09-02 202.9.41.42

тариад тарьдг гж шаасн хужааманжууд даврцн пздагууд тариа гж шаасн хашаагаа хүртлт зээл гж шааж улсаар хиыллцн ямар лаврцн эрхлцн өвчтэй хужааманжууд бэ сохор зоос ч гархгүй хэдн үуун тэрбумахр хулгай шааж тэжээлгн технк зээл шааж үр зээл гэ шааж хулгай шааж даалгуулн шатхуун гж угжуулн урмшулл гж угжуулн бас.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж