Тайланд улсад визгүй зорчих хугацааг бууруулав

Тайланд улсад визгүй зорчих хугацааг бууруулав

Тайланд улсад визгүй зорчих хугацааг бууруулав

Монгол Улсын иргэдийн Тайландын хаант улсад визгүй зорчих хугацаа 60 хоног байсныг 30 хоног болгож бууруулсан байна. Тус шийдвэр есдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх ажээ.

Тодруулбал, Тайландын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг энэ оны наймдугаар сард танилцуулсан байна. Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.

Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын хаант улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд тус улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчлэх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлчид 2026-09-02 202.126.93.198

хугацааг бууруулав гэж юугаа хэлээд байна аа. богиносгов гэж монголоор бичддэггүй юм уу

Avatar

Нэргүй 2026-09-02 66.181.160.63

Одоо цагийн сурвалжлагч болон төрийн албан хаагчид монгол хэлний үйл үг болон тэмдэг нэрийг ёстой яргалан тамладаг болжээ: та нар ажиглаарай??? Аливаа хэлний үйл үгийг буруу хэрэглээд эхлэхээр л тэр хэл мөхөх замдаа ордог гэж хэл судлагч нар үздэг!!!

Avatar

Нэргүй 2026-09-02 66.181.185.10

Хулгай хийгнэд байхаар тэгнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж