Барилгачдын талбайд эгнүүлэн зассан асруудын дундуур хүмүүс нэг нэгээрээ орж, ногооны үнэ асууна. “Лууван хэд вэ”, “төмс хэд вэ” гэж лавлачхаад хэсэг харснаа цааш алхана. Зарим нь гар хоосон буцаж, зарим нь төмс, лууван, сонгино зэрэг өдөр тутамдаа хэрэглэдэг цөөн хэдэн ногоо аваад явна. Харин асар бүрийн худалдаачид иргэдийн хөл хөдөлгөөнийг ажиглан, хааяа худалдан авагчтай үнэ тохирч, завсраар нь утсаа оролдож суух аж. Өргөн талбайд олон төрлийн шинэ ногоо дэлгэсэн ч хөл хөдөлгөөн нь төдийлөн их биш.
Өнгө өнгийн чинжүү, брокколи, бууцай, жууцай, лууван, төмс, байцаа гээд сонголт их. Гэвч хүмүүсийн сагс дүүрэн харагдах нь ховор.
Нэг нь кг лууван, нөгөө нь хэдхэн килограмм төмс аваад л асраас гарна. Энэ бол Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны Барилгачдын талбайд болж буй “Алтан намар-2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааны нэг өдрийн дүр зураг. Энд эх орны хөрсөнд ургуулсан шинэ ногоо зах, худалдааны төвийн үнээс харьцангуй хямдаар худалдаалагдаж байгаа ч тариаланчдын хувьд ургацаа борлуулах асуудал энэ жилийн хамгийн том бэрхшээлүүдийн нэг болжээ.
“ХУДАЛДАН АВАЛТ ЭРС МУУ БАЙНА”
Сэлэнгэ аймгаас анх удаа тус өргөтгөсөн худалдаанд оролцож буй Б.Бямбаханд өөрийн борлуулж буй ногоонуудыг эгч нь тариалдаг гэдгийг хэллээ.Тэрбээр “Сэлэнгэ аймгаас анхны жилдээ өргөтгөсөн худалдаанд оролцож байна. Бүдүүн ногоо, нарийн ногоо гээд янз янзын ногоо байна. Үнийн хувьд бусад газрыг бодвол хямдхан. Лууван нэг кг нь 3000, төмс 2000, помидор 8000, сармис 15-30 мянга, сонгино 3000-4000 төгрөгийн үнэтэй байна. Хүмүүсийн худалдан авалт үнэхээр муу байна. Ихэнхдээ хоолныхоо ногоог бага багаар авч байна” хэмээв.Түүний хэлснээр иргэд нэг дор их хэмжээгээр нөөцлөхөөс илүүтэй өдөр тутмын хэрэглээндээ шаардлагатай ногоогоо бага хэмжээгээр авч байгаа аж.
ХУДАЛДАН АВАЛТ МУУГААС НОГОО МУУДАЖ, ХАЯГДАЛ ИХЭСДЭГ


























Өргөтгөсөн худалдаанд гурав дахь жилдээ оролцож буй Ц.Хулан Сэлэнгэ аймгийн Зүүнхараагаас иржээ. Түүний асарт 5-6 төрлийн өргөн хэрэглээний ногоо, 20 орчим төрлийн нарийн ногоо байв. Брокколи нэг кг нь 7500 төгрөг, жууцай, бууцай 8500-12 мянган төгрөгийн үнэтэй. Харин өргөст хэмх 7000 төгрөгөөр зарж байв. Хүний ногооны төрөл, сонголт их байгаа ч худалдан авалт хангалтгүй байгааг тэр хэлсэн юм. Тэрбээр “Энэ жил хүмүүсийн худалдан авалт харьцангуй муу байна. Үүнд дугаарын хязгаарлалт, тэгш, сондгой их нөлөөлж байна. Мөн шатахууны хомсдол ч нөлөөлж байна.
Бид хаваржингаа их ажил болж, ногоогоо тариалаад зундаа арчилж, намар шинэ ургацаа хурааж худалдаанд гаргадаг. Гэвч зарим ногоо маань шуудай, шуудайгаараа муудаад хаягдаж байна.
Ихэнх иргэд өргөн хэрэглээний буюу бүдүүн ногоог түлхүү авч байгаа бөгөөд нарийн ногооны борлуулалт бага байна” гэлээ.
Ногоочдын хувьд хураан авах ургацын хэмжээ нэмэгдэх нь дангаараа хангалттай биш. Хураасан бүтээгдэхүүнээ хугацаанд нь борлуулах, хурааж авсан ногоогоо зооринд нөөцөлж, муутгахгүйгээр худалдаанд гаргах нь чухал аж.
ХУРААСАН НОГООГОО БОРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ АСУУДАЛ ТУЛГАРСААР
Эх орны хөрсөнд ургасан ногоо чанарын хувьд импортоор орж ирсэн ижил төрлийн ногоотой харьцуулшгүй сайн. Гэвч жилээс жилд борлуулалт муудаж байгаа нь хүнсний ногоо тариалагчдын хувьд сэтгэл зовоосон асуудал болж хувирчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирсэн Б.Батмаа өргөтгөсөн худалдаанд 10 дахь жилдээ оролцож байгаа туршлагатай. Анх Тэнгисийн талбайд бүтээгдэхүүнээ борлуулж байсан. Түүний худалдаалж буй төмс, байцаа нэг кг нь 2000, лууван, манжин 3000-3500 төгрөгийн үнэтэй бол нарийн ногоо 5000 төгрөгөөс эхэлж, үрлэн помидор 20 мянган төгрөгөөр зарж байна. Гэвч мөн л худалдан авалт өмнөх жилүүдийнхээс буурсан гэж хэлэв.
Харин Э.Төмөртогоо бүх төрлийн ногоо борлуулж байгаа бөгөөд өргөтгөсөн худалдаанд 10 дахь жилдээ оролцож байна. Түүний хэлснээр, “Бүдүүн ногоо 2500-3000 төгрөгийн хооронд байна. Ногоонуудаа өөрсдөө тариалдаг. Хавраас эхлээд намар хүртэл тариалдаг. Худалдан авалт маш муу байгаагаас хүнсний ногоо их хэмжээгээр муудаж тэр хэрээр хаягдал нэмэгдэж байна” гэв.
Энэ бол зөвхөн нэг худалдаачны яриа биш. Бидний очсон талбайд ярилцсан ногоочдын дийлэнх нь “борлуулалт муу” гэдэг дээр санал нэг байлаа.
22 ТӨРЛИЙН НОГОО ДАРЖЭЭ









Ногоочдын зарим нь зөвхөн шинэ ногоо худалдаалахаас гадна ургацаа боловсруулах, даршлах замаар нэмүү өртөг шингээж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин О.Байгалмаа өргөтгөсөн худалдаанд 10 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд байнгын худалдан авагчидтай болсон. Түүний асарт төмс, лууван, манжин, сонгино зэрэг өргөн хэрэглээний ногооноос гадна брокколи, чинжүү, шанцай, бууцай зэрэг нарийн ногоо байв. Мөн гэр бүлийнхнийхээ хамт даршилсан ногоо бэлтгэн худалдаалдаг.
“Өмнө нь 32 төрлийн ногоо дардаг байсан бол энэ жил 22 төрлөөр дарсан. Нөхөр, хүүхдийнхээ хамт эдгээр даршилсан ногоонуудаа бэлтгэж зардаг” гэв.
Тэдний даршилсан ногоо 5000-20000 төгрөгийн үнэтэй бол төмс 1500-2500 төгрөг, байцаа 1000-2500 төгрөгийн үнэтэй. Сүүлийн үед иргэд нарийн ногоо илүү сонирхож, худалдан авах болсон ч хөл хөдөлгөөн бага байгааг хэлсэн юм. Мөн ногоочид худалдаанд оролцохын өмнө бүтээгдэхүүнээсээ дээж авч шинжлүүлдэг.
О.Байгалмаа “Ногоогоо эхэлж шинжлүүлнэ. Шинжилгээний хариу 14-21 хоногийн дараа гардаг. Гарал үүслээ харуулж, баталсан “QR” кодтойгоор зөвшөөрлөө авдаг. Бид өөрсдөө ч эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх цагаан хуудасны шинжилгээг өгдөг. Энэ үзэсгэлэнд бүх шаардлагаа хангасан хүмүүс л оролцдог” гэлээ. Гэхдээ худалдаа эрхлэх байршилтай холбоотой хүндрэл бий. Тэдэнд тулгардаг зарим асуудлын хувьд сүүлийн гурван жил Барилгачдын талбайд “Барилгачдын баяр” зохион байгуулах болсноор худалдаачид талбайгаа чөлөөлөх шаардлагатай болдог байна.
ЗАХТАЙ ХАРЬЦУУЛАХАД ҮНЭ ХЯМД











Худалдан авагчдын хувьд эх орны хөрсөнд ургуулсан шинэ ногоог нэг дороос, харьцангуй хямд үнээр авах боломж бүрдсэн нь давуу тал болж байна. Худалдан авагч Н.Цэвэлмаа шинэ ургацын ногооны чанар, сонголтод сэтгэл хангалуун байгаагаа хэлэв. Тэрбээр “Энэ жилийн шинэ ногооны ургац их сайхан байна. Жил болгон эрүүл аюулгүй хүнсийг худалдаалдаг тариаланчдадаа баярлалаа. Амин дэмтэй ногоонуудыг гэр бүлийнхээ хэрэгцээнд хэрэглэхэд сайхан байдаг. Энд захыг бодвол хамаагүй хямдхан. Мөн сонголт ихтэй” гэв.
Харин худалдан авагч Г.Бурмаагийн хувьд “Энд жинхэнэ Монгол ногоо зардаг. Үнэ нь ч хямдхан тул үргэлж худалдан авдаг. Манай гэр “Бөмбөгөр” худалдааны төвийн хажууд байдаг. Тэнд ногоо их үнэтэй зарагддаг. Энд бол хямдхан.Дээрээс нь тариаланчид өөрсдөө зарж байгаа ногоогоо маш сайн тайлбарлаж өгдөг” гэлээ.
Ийнхүү нэг талд нь хямд, шинэ ногоо авах хүсэлтэй иргэд, нөгөө талд нь ургацаа борлуулах шаардлагатай тариаланчид байна. Гэвч хоёр талын хоорондын худалдаа хүссэн хэмжээндээ хүрэхгүй байгаа юм.
БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ БОДЛОГО ДУТАЖ БАЙНА









“Алтан намар-2026”-д худалдаалж буй ногоог харахад төрөл зүйлийн хувьд сонголт арвинтай. Гэвч тариаланчдын хэлж буйгаар ургацын хэмжээ нэмэгдэх нь дангаараа амжилт биш. Тарьсан ногоогоо хураах, тээвэрлэх, хадгалах, борлуулах, шаардлагатай бол боловсруулах бүх шатанд зардал гардаг. Харин эцсийн хэрэглэгчийн худалдан авах чадвар буурч, борлуулалт саарвал тариаланчийн хөдөлмөрийн үр дүн зах зээлд хүрэхээсээ өмнө хаягдал болж үлдэх эрсдэлтэй.
Барилгачдын талбайд бидний уулзсан ногоочдын зарим нь энэ жилийн борлуулалтыг “муу”, “маш муу” гэж тодорхойлж, зарим ногоо шуудай шуудайгаараа муудаж байгааг хэлсэн юм.
Тиймээс “Алтан намар” өргөтгөсөн худалдаа нь зөвхөн иргэдэд хямд ногоо худалдах тухай асуудал биш. Цаана нь Монголын тариаланчид ургацаа борлуулж чадаж байна уу, хүнсний ногооны нийлүүлэлт ба хэрэглэгчийн худалдан авах чадвар хоорондоо хэр нийцэж байна вэ, ургацын дараах хадгалалт, борлуулалтын тогтолцоо хэр хангалттай вэ гэсэн томоохон асуудал бий.
Энэ жилийн ургац арвин байх төлөвтэй байгаа энэ үед тариаланчдын дараагийн сорилт нь “тарих” биш, “борлуулах” болж байна.
Иймээс ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоол, “Үдийн цай” хөтөлбөрт эх орны хөрсөнд ургуулсан хүнсний ногоог тогтмол нийлүүлдэг болох, цэцэрлэгүүдэд мөн дээрх шаардлагыг тавих гэхчлэн ногоочдынхоо эрүүл аюулгүй хүнсийг хэрэглэхэд хаа, хаанаа анхаарвал борлуулалтыг нь дэмжих боломж бас байгаа нь харагдлаа.
Нийслэлийн иргэдийн хувьд эх орны хөрсөнд ургуулсан шинэ ногоог шууд тариаланчдаас, зах зээлийн үнээс харьцангуй хямдаар авах боломж арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.
С.УЧРАЛ
Гэрэл зургийг О.БАТ-ЭРДЭНЭ
3,600.44






















































Хашир 2026-09-02 103.212.116.54
Хямдхан шиг хурдхан шиг зарчихаач дээ. Нэг 1кг төмс 2000 гэхэд үнэтэй байна. 1000 төг-өөр зарчихаж болдоггүй юмуу. Жилийн жилд л ногоочид намар ногоонуудаа хямдхан зардаг байсан. Аль эсвэл ерөөсөө битгий зар тэгвэл. Хажуу талын дэлгүүрт адилхан 2000 гэж байгаа төмсийг хаа байсан талбай дээрээс авах гээд явж байх уу.
Нэргүй 2026-09-02 202.21.107.34
өөрсдөө л идчихгүй юу даа
Хүн 2026-09-02 202.21.108.12
Тогоо, шатахуун, түрээсний үнэ суга өсөж байхад хэдэн ногоо авах мөнгө үлдэхгүй байна.
Нэргүй 2026-09-02 202.9.46.44
дэлгүүрийн үнэтэй адилхан байхаар хэн зорьж очих вэ дээ. үзэсгэлэн худалдаа нэртэй ч дэлгүүр захуудаас ялгаагүй үнэтэй бдаг. аль болох ойрхон дэлгүүрүээсээ авна шдээ.
Нэргүй 2026-09-02 202.9.46.44
үнэтэй зарах гэж хүлээж муутгаж байхаар хямдруулаад зарвал хэн хэндээ өлзийтэй биш үү
Итыь 2026-09-02 202.126.90.74
ҮНЭЭ БУУЛГА. МОНГОЛ НОГОО ГЭЭД АЛТТАЙ УСААР УСАЛСАН ЮМ ШИГ ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ ЮМЫГ ХЭН АВАХ ВЭ ?
Нэргүй 2026-09-02 66.181.178.127
unegui yum gej alga bna shte ene ulsad arai denduu amar hylbaraar urgaad taridag ed bish ch gesen jhan hyamd zarwal awah bh da
Иргэн 2026-09-02 202.21.108.10
үнэтэй ба ш дээ е марь ороод ногооны үнэ хараач ээ
Зочих 2026-09-02 59.153.114.33
имарт,дүүхээ гээд дэлгүүрт төмс 1500 орчим,лууван 2100 орчим үнэтэй баына
Нэргүй 2026-09-02 103.57.94.176
төмс лууван 1000 бсан биздээ үнэтэй болоод борлуулалт чинь муу бгааг ойлгохгүй бна гэж байх уу? үнээ буулгаад хорогдолгүй бүгдийг зар эсхүл муудсан ногоотой буцна даа
Нэргүй 2026-09-02 202.126.91.254
эрт ургац гэхэд арай үнэтэй бна ард түмэн ногоо авах чадалгүй болж бна да
Дорж 2026-09-02 103.212.117.54
и мартаас хямд зарахгүй бол юу гэж хүн авах вэ дээ.
Зочин 2026-09-02 103.229.122.180
ногоо хавар ямар үнэтэй бсан тэр хэвээрээ л бн.Хямдруулаад зарах ухаан бхгүй ялзруулаад хаяж бгаа бол Хохь чинь л хэлье дээ.Хотын бид чинь юм юманд дарлуулаад хэцүү л бн шүү
Нэргүй 2026-09-02 59.153.113.235
бодлого хэрэгтэй байна гэж шаажийн. даварцан лалрууд шүү
Нэргүй 2026-09-02 66.181.191.218
Зарж байгаа энэ ногоонуудаа тарьсан хүмүүс нь иддэг болов уу? Зарах, идэх ногоо нь тусдаа өөр өөр гэж үнэн үү? Үнэтэй мөртлөө амтгүй чанаргүй ногоо зараад байна уу?
Монгол 2026-09-02 202.126.90.237
хятад баастай ногооноос монгол баастай ногоо 3 дахин үнэтэй байхаар чинь хэн авах вэ
зочин 2026-09-02 59.153.115.92
Захаас хямд гээд зогсож байх хэрэггүй. захын үнээс зад хямдруулж байж л хүмүүс ихээр авна, их ашиг харж байгаа бол ногоогоо муудтал, хөлдтөл зогсоод хагасыг нь хаяад л харихаас өөр сонголт байхгүй.
Нэргүй 2026-09-02 66.181.185.108
худлаа том үнэ хэлээд хэнч авахгүй ээ. хямдруулж бж л авна. үгүй бол муудуулаад л хаяад байждээ. өөр яахав. өмхийрүүлээд хаях уу. хямдруулаад зарах уу мангуу толгойдоо сайн бод.
Нэргүй 2026-09-02 202.179.22.110
магадгүй өтгөн шингэнэээр бордсон гэдэг яриа газар авч байгаа байх би гэхэд л ногоо идэхээс шижиг хүрээд байдаг боллоо
ИРГЭН 2026-09-02 103.212.118.162
Ногоо борлогдохгүй байнаа гэдэг чинь Иргэд худалдан авах чадваргүй байнаа гэсэн үг, Иргэдийн амь амьжиргааны түвшин ямар байгаа нь үүгээр харагдаж байгаам, Энэ цаг үед Хэн сайн Хулгай залилан хийж чадсан нь сайхан Хангалуун амьдарч байна,
Нэргүй 2026-09-02 103.212.117.98
Монгол эрчүүд АНУ-г шүтээд байгаа юм бол Америк эрчүүд шиг гэр бүлээ ганцаараа тэжээх ёстой, үүнд 2 хүүхдийн коллежийн төлбөр хамгийн багаар бодоход 400000 ам. доллар, хаус 1 сая ам. доллар, шинэ машинууд 10 жил тутам, сарын 4000 ам. доллар амьжиргаанд, мөн тэтгэвэртээ гарахад зориулж мөнгө хуримтлана
Нэргүй 2026-09-02 202.126.88.140
За за Америк шүтэхээ больёоо, Африкаа шүтэеээ! Ингэхэд чи лав царай муутай, илүү жинтэй гачин юм байгаа даа, аюгүй бол
Нэргүй 2026-09-02 202.133.76.53
дэлхийд байхгүй хямд ногоог авч дийлэхгүй байна гэдэг гутамшиг
өаөа 2026-09-02 192.82.64.140
Аргагүй л дээ. Учир нь ногоочдыг ногоогоо зарах боломжоор энэ төр засаг барьж байгаа дуракууд хангах бодлого ерөөсөө хэрэгжүүлээгүй. Солонгост хүртэл хүнсний зах байдаг. Дүүрэг бүрт хүн амын тооноос хамаарч зах худалдааны газар төлөвлөх хэрэгтэй.
зах зээлийн мэдрэмж 2026-09-02 202.131.238.26
төмс Имартад 1650 төгрөг байхад 2000төгрөг, жижиг улаан лооль 10710 төгрөг байхад 20 000 төгрөг гээд сүлжээ дэлгүүрээс үнэтэй байхад хэрэглэгч хаанаас хүнсний ногоо авах сонголтын асуудал буюу хямд, сонголт их, тухтай орчинг сонгоно шүү дээ.
Шунал 2026-09-02 66.181.190.20
шунал ихэдвэл шулам болно. Төмсөө 1кг 900 төг-р муудахаас нь өмнө бөөндөөд дуусгаа. Дэлгүүрийн үнэээс үнэтэй хэн авдаг юм. Тав алхаад Номин байхад илүү үнэтэй зарахаар хэн ч авахгүй дээ. Шуналнуудаа
өөа 2026-09-02 192.82.64.140
Энэ бөөндөж авах гэдэг дурак уу? 1500 байхад яг болно. 900 бол арай хямд бнаа зүгээр.
Үнэнийг өгүүлэгч 2026-09-02 66.181.176.19
номинд чинь тэр чигээрээ хятад ногоо, жимс байгаа. Тэр чигээрээ пестицид, лаагаар бүрсэн, гялгар өнгөтэй, амтгүй, хортой. Үнэ дагаж чанар. Чанартай юм үнэтэй байх нь зүй ёсны хэрэг. Монголд тарьсан ногоо ядаж л хор бага хэрэглэсэн байгаа, учир нь химийн бордоо их үнэтэй байдаг.
Г 2026-09-02 64.119.24.183
худалдаж чадахгүй ногоогоо муудхаас нь өмнө дунд сургуулийн хүнсэнд хямдаар бөөндөх хэрэгтэй!! Ядаж хүүхдүүдэд буян бол !!! Нийслэл эндээс тохиролцоод худалдан авалт хиймээр байна!! Төрд дандаа малнууд ажиллах юмдаа
Сэтгүүлчид 2026-09-02 202.126.93.198
Үнэтэй байна лээ шдээ, худалдааны төвүүдээс
Нэргүй 2026-09-02 59.153.115.128
ИЙМ УНЭТЭЙ НОГООГ ХЭН Ч АВАХГУЙ ДЭЭ ХЯТАД НОГОО БАРАГ 3 дохин хямд байна шдээ
Нэргүй 2026-09-02 103.212.119.127
мэдэгдэхүйц хямд байвал салгалж очоод ядаж 2 тор ногоо авнаш дээ. Үнэ ялгаагүй юм чинь гэртээ аль ойроос л авнашд
Нэргүй 2026-09-02 103.212.119.127
хямдруулаад зараач шужгиш очоод авнаш дээ.санаа байвч сачий нь дутаад байгааг ойлгохгүй байна уу .намар ногоогоо ахиухан махаа танагтай хан идэхийг бодоцгоож л байгаашд тоолдог хэд нь болохгүй л байгаа байхгүй юу.
Иргэн 2026-09-02 103.57.94.214
муутгаж хаяж байхаар үнээ багасгаад зараач. Өдийд ургацын далай гээд сайхан байжээ. Даанч одоо яалтай билээ дээ…..
Kai 2026-09-02 103.212.162.70
Unetei bol ugsa hen j avj jdahgui undesnii yuma demjih gher aimr unetei ter neg darhanii ngo zarj bsan hunii uh yor sanaanaas gardguin mongol pomidor hd be gsen jn ndaahjn aimr unetei 25k gsen
Del 2026-09-02 202.133.76.1
хамгийн гол нь борлуулалт шүү үнэ хэлбэлзэх ёстой
Нэргүй 2026-09-02 66.181.182.197
Шатахууны үнэ нэмэгдээд дагаад юм юмны үнэ, өртөг нэмэгдээд байна. Ногоочдын хувьд аль болох боломжийн үнээр борлуулсан нь дээр. үнэ өндөр бол мэдээж иргэд авч хүчрэхгүй. дэлгүүр захын үнэтэй ойролцоо байна
Нэргүй 2026-09-02 103.141.250.2
ҮЙЛДВЭРЛЭГЧ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ХИЙГЭЭД, БҮГДИЙГ НЬ ХИЙХ ГЭЭД БАЙХ НЬ ТИЙМ САЙН ЗҮЙЛ БИШ ЮМ. нОГООЧИДИЙН ХУВЬД ХАДГАЛАХ САВ БАЙДАГГҮЙ, ЗЭЭЛ ИХТЭЙ БАЙДАГ БАйх нэг тийм менежмент л хэрэгтэй байгаам даа
Нэргүй 2026-09-02 202.21.115.186
Зах дэлгүүртэй адилхан үнэ хэлчихээд хүн авахгүй байна гэдэг чинь л буруу болоод байна даа. Хүн мэдээж үнийн зөрүү байхгүй бол гэрийнхээ ойр дэлгүүрээс л ногоогоо авна ш дээ.
Нэргүй 2026-09-02 202.21.115.186
Тэгээд ч бараг үнийн зөрүүгүй байхад их хэмжээгээр авч нөөцлөх эргүү тэнэг хүн олдох уу?!
Нэргүй 2026-09-02 66.181.176.37
Carrefourt Nomind zadgai tums 1680₮ bnaa tegeheer zah ruu yavj yahav dee. Aguulah savgui bol tom delguur aguulahtai humuust hyamd zaraad butsah ni deer bolov u. Iheer avahaar ugaasaa huitreegui bgaa bolohoor gert haluund muudah geed bna shde naizuud min. Hedhen honood seruuhen bolohnee tegeheer ni zaraarai.
Нэргүй 2026-09-02 202.21.107.112
Үнэ л дээ
Бодит байдал 2026-09-02 122.201.31.40
Дотоодын ногоо хаана зарж байгаа талаар мэдээлэл тавина уу
Зочин 2026-09-02 202.179.25.16
Уг нь хаяснаас борлуулсан нь дээр байх. Борлуулж сурах хэрэгтэй. Ижил төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийг судлах хэрэгтэй. Борлуулахаасаа өмнө шуналын сэтгэл нь давамгайлаад байгаа юм биш үү
Нэргүй 2026-09-02 103.229.121.20
Хамаг мөнгөөрөө мах аваад, ногоо авах мөнгө алгаа одоо байгаа үнээсээ хямдхан болбол бага зэрэг ногоо авч болох юм
Нэргүй 2026-09-02 43.228.128.82
hadgalj suraacheee, zalhuu yumnuud
ЗОЧИН 2026-09-02 180.149.67.118
ҮНЭ БУУЛГАХГҮЙ БОЛ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ ХҮН ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ. ЮУН НОГООТОЙ МАНАТАЙ МАХАА АВЧ ЧАДВАЛ БАРАВ БАЙНА ДАА. УГ НЬ МОНГОЛ НОГООГООР ДАГНАМААР Л БАЙХ ЮМ. ҮНЭ АРАЙ АРАЙ БАЙНАА
Ногоочин 2026-09-02 202.179.8.118
Машины зогсоол олдохгүй хотын төвд тэр хавийхан л хоолны ногоогоо авна шдээ
ахмад ажилтан 2026-09-02 66.181.184.25
Борлуулалтыг нэмэгдүүлэх ганц арга нь үнээ бууруулах. Тийм л их хяагдах гээд байгаа юм бол хямдруулаад зар л даа. төр засгийг худалдан ав гаад байгаа юм уу, хаашаа юм
Иргэн 2026-09-02 202.133.76.57
төмс 2000 гэхээр үнэтэй бна.хэдхэн жилийн өмнө нэг мянгаас доош байсан.арай үнэтэй юм.хятад ногоонд үнээр цохиулж дээ
Нэргүй 2026-09-02 103.57.93.105
ХӨДӨӨ, АЖ АХУЙН ЯАМНЫ АВИЛГАЧИД, САРТАЙЖ МАХАН ТОЛГОЙЛСОН ДАРАВГАР АМТ ИДЭРБАТ ТЭРГҮҮТЭЙ СДУНУУДАД АВИЛГАЖХААС ӨӨР БОДЛОГО АЛГА АА…
zochin 2026-09-02 202.126.90.244
Хямдруулаад шажигнуул тэгахгүй бол нарийн ногоо муудна шүү