Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна. Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 2-ны өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд, тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд замын хөдөлгөөнд оролцоно. Энэхүү зохицуулалт нь 07:00-21:00 цагийн хооронд, бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд хэрэгжинэ. Тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй.
Үүнд:
- Цахилгаан тэжээлтэй буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл;
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл;
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл;
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
- Нийтийн тээврийн хэрэгсэл;
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр;
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.
Иймд жолооч нар улсын дугаарынхаа төгсгөлийн тоог шалгаж, тухайн өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой эсэхээ нягтлахыг зөвлөж байна.

3,595.38






















































Нэргүй 2026-09-02 64.119.29.2
Цагаа хуучнаар нь буюу 08:00-20:00 цаг болгооч сургууль цэцэрлэгийн 4 хүүхэд хаа хол зөөж байна шдээ
Нэргүй 2026-09-02 202.9.41.42
хятд яагаад чингс гж хятд зохиолоор одо монгол гэгч хужааманж нэр хэглсн газр казак хоёрт чингс монгол казакынхаанбсийм мэтээр үлгр зохиол шаагаад бдгийнмбэ гж хятд манж үлгризохиол шаагаадхужаа х***а нүүдэлчдын казак хоёртой хойд тлаараа хэллдг болхоох нүүдэлчдынинутг казакмйэмнуиг хоерыг хятд манж үлгр зохиол авя ор хятдман үлгр зохиороор хаанбсийм мтрр хужаамэжиүлгр зохиол авч орж эзлх гж тэр өчнөөн олн далд атгаг муу санаатай шааж бгаа юм.
1 2026-09-02 59.153.114.68
taxind alban yosni gereetei ub capin mashin yahin