Ёслол хүндэтгэлийн хаалгатай болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Ёслол хүндэтгэлийн хаалгатай болно

Завхан аймгийн Улиастай хотынхон ирсэн явсан гийчдийг хүндэтгэн угтах, үдэн гаргах ёслол хүндэтгэлийн хаалагтай болж байна. 

Түүх дурсгалын өлгий нутаг Завхан аймгийн Улиастай хот өнгө төрхөө өөрчлөн орчин үеийн  хэв маяг бүхий шинэ дүр зурагтай хот болсоор байгаа билээ.

Үүний нэгэн тод жишээ нь Улиастай хотруу орж гардаг замуудад зургаан метрийн өндөртэй, найман метрийн урттай эртний болоод орчин үеийн загвар, дизайн бүхий хоёр хаалга босгосон явдал юм.  Орж гарч байгаа зорчигчдод хотынхоо нүүр  царай, 1000 гаран жилийн их түүхийг сануулсан уг хоёр хаалгыг орон нутгийн төсөв болон нутгийн иргэд, компаниудын хүч хөрөнгөөр босгож байгаа юм байна.

Д.Цэнд     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж