Есдүгээр сарын 1-нд ГССҮТ-ээс 491 хүн тусламж авчээ

Есдүгээр сарын 1-нд ГССҮТ-ээс 491 хүн тусламж авчээ

Есдүгээр сарын 1-нд ГССҮТ-ээс 491 хүн тусламж авчээ

Хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлгийн тусламж, үйлчилгээний өдөр тутмын нөхцөл байдлыг танилцууллаа.

Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн 2026 оны есдүгээр сарын 1-ний өдрийн тоон мэдээллээр яаралтай тусламжийн тасгаар нийт 491 хүн үйлчлүүлжээ. Үүнээс 306 нь насанд хүрэгч, 185 нь хүүхэд байна. Насанд хүрэгчдийн 203 нь ГССҮТ, 103 нь салбар эмнэлэгт, хүүхдийн 107 нь ГССҮТ, 78 нь салбар эмнэлэгт тус тус яаралтай тусламж авчээ. Мөн есдүгээр сарын 1-ны өдөр эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгээр нийт 422 хүн үйлчлүүлсэн байна. Үүний 291 нь ГССҮТ-д, 131 нь салбар эмнэлэгт үзүүлжээ. Түүнчлэн нийт 71 мэс засал хийснээс зургаа нь яаралтай, 65 нь төлөвлөгөөт мэс засал байсан байна. Яаралтай мэс заслын зургаан тохиолдол ГССҮТ-д бүртгэгдсэн бол төлөвлөгөөт мэс заслын 44-ийг ГССҮТ, 21-ийг салбар эмнэлэгт хийжээ. Харин хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоо 517 байгаа бол эрчимт эмчилгээний тасагт нийт 18 хүн эмчлүүлж байна. Эрчимт эмчилгээний тасагт ГССҮТ болон салбар эмнэлэг тус бүр 9 өвчтөн эмчлүүлж байгаа аж.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж