Ж.Энхбаяр гишүүн алтайчуудын хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжилна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ж.Энхбаяр гишүүн алтайчуудын хүсэлтийг Ерөнхийлөгчид уламжилна

УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаар сонгогдсон тойргууддаа ажиллаж байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саяхан Говь-Алтай аймагт ажиллаад иржээ.

Тус аймаг цас зудад нэрвэгдэж, аймгийн төв Алтай сум ундны ус, дулаан хангамжийн дутагдалд орсон  байна. Ер нь аль социализмын үеэс л Говь-Алтай аймгийн төвийнхөн ундны усны гачаалтай, уурын зуухны асуудалтай байсан. Тэр байдал зах зээлд шилжсэн өнгөрсөн 20 жилд засраагүй аж. Тиймээс эрхэм гишүүн Ж.Энхбаяр албаны хүмүүсийн хамт Алтай суманд ажиллаж, ундны усны гачаалаас хэрхэн гарах талаар судалжээ. Ус ундны  асуудлыг орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүд хамтарч цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй хэмээн холбогдох хүмүүст үүрэг өгчээ.

Өнөөгийн хямралт байдалд дүгнэлт хийж хүндрэлээс хэрхэн гарах асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар болсон байна. Цаг наашилсан ч хөлдөх аюулд нэрвэгдсэн Алтай сумын байдлыг яаралтай авч хэлэлцэн хугацаа алдалгүй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүссэн алтайчуудын хүсэлтийг Ж.Энхбаяр гишүүн уламжлах юм байна.
                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж