Улсаа бодох уу, Н.Учралд налах нь уу, харцгаая!

Улсаа бодох уу, Н.Учралд налах нь уу, харцгаая!

Улсаа бодох уу, Н.Учралд налах нь уу, харцгаая!

Хувийн хэвшлүүд төрийг тэжээж хүчрэхгүй болсноо учирлаж, данхгар бүтцээ танахыг сануулсаар байгаа ч Засгийн газар үг авсангүй.

УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2027 оны төсвийн хуульд  улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41 их наяд 280 тэрбум төгрөг,  зарлагыг 43 их наяд 586 тэрбум, алдагдал 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тооцсон нь жилийн дотор төсвийг 10 их наяд төгрөгөөр тэлсэн төлөвлөлт болов.

Улс орнууд бүтээмжид суурилж төсвөө тэлдэг бол Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дулдуйдан урсгал зардлаа тэлдэг жишиг тогтов.

Тэр хэрээр төсвийн орлогын 90 хүртэлх хувийг бүрдүүлдэг хувийн хэвшил, иргэдийн нуруун дээр ирэх татварын ачаа хүндрэх нь тодорхой болж байна.

Уг нь УИХ хаврын чуулганаараа Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийг батлахдаа ирэх онд татварын ачааллыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэвч Засгийн газар төсвийг тэлснээр татвар, хураамжаас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх замаар зардлыг санхүүжүүлж, зантгар бүтцээ тэжээх болж байна. Нэг ёсны зардал тэлснээр татварын ачааллыг хөнгөлөх амлалт үлгэр болж хувирна гэж ойлгож болно.

Мөн Засгийн газрын “Рио Тинто” групптэй хийж байгаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах тухай хэлэлцээр дуусаагүй, хэдий хэмжээний ногдол ашиг авахаа Ерөнхий сайд, Сангийн сайд хэн хэн нь тоогоор илэрхийлж чадахгүй атлаа юунд зарцуулахаа иргэдээс асууж шийднэ гэх “шоу” хийв.

Ингэж улсын төсвөөр тоглож болохгүй.

Оюутолгой төслөөс ногдол ашиг орж ирэхгүй болбол яах юм. Татвар, хураамжаа нэмж, төсвийн орлого нэмэгдүүлэх юм уу. Аль эсвэл сураагүй юм биш гээд хуульдаа өөрчлөлт оруулж, өрийн босгоо өөрчлөөд зээл авах юм уу.

Бас болоогүй ээ, төрийн өмчит компаниуд нь алдагдал үйлдвэрлэхээс цаашгүй, удирдлагынх нь томилгоо улстөрчдөөс бүрэн хараат, сааль өгдөг гарын таван хуруунд багтах компаниудаа дээдчүүд нь “өмчилчихсөн” суухад 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна гэх Ерөнхий сайдын мэдэгдэл бол хоосон амлалт юм.

Энэ асуудалд эдийн засагч нар байр сууриа тодорхой илэрхийлэх болсон. Тухайлбал, эдийн засагч Р.Даваадорж “Зарчмын хувьд зөв шийдвэр. Гэхдээ500 сая ам.доллар татна гэдэг тоон амлалтыг бодит болгох нэн хэцүү. Гадаадын хөрөнгө оруулагч “төрийн өмчит компани” гэдэг нэрэнд мөнгө өгөхгүй. Ашиг, өсөлт, сайн засаглал, ил тод байдал зэргийг дүгнэж байж, мөнгө гаргах эсэхээ шийднэ. Монголын ТӨК-иудын нийт ашиг өндөр харагддаг ч гол ачааг “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг цөөн уул уурхайн компани бүрдүүлдэг. Ер нь ТӨК-ийн засаглал сул, үр ашиггүй зардал хэвээр байгаа.

Өмнө нь ч 2022-2023 онд 26 ТӨК-ийг IPO хийнэ гэж зарлаад хэрэгжсэн нь Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж хоёр л байна. 500 сая ам.доллар гэдэг ойролцоогоор 1.8 их наяд төгрөг буюу Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 13 орчим хувьтай тэнцэх мөнгө. Тиймээс эхлээд ТӨК-иудаа цэгцэлж, олон улсын аудит, хараат бус ТУЗ, мэргэжлийн менежменттэй болгож байж хөрөнгө оруулагч дуудах нь ядахдаа эрүүл харагдах байлгүй.

IPO гэдэг чинь алдагдалтай ТӨК-ийг ашигтай болгодог шидэт эм ердөө биш.

Дэлхийн хөрөнгө оруулагчид Монголын эрх баригчдын “хуруу, хумсаа нэн гүнзгий дүрсэн” ТӨК-ийг аврах гэж ирнэ гэж байх уу. Үгүй гэж би баттай хэлнэ” гэж мэдэгдэв.

Эдийн засгийн өсөлт нь иргэддээ наалдахаа больж, инфляц нь 13 хувь заан, 2026 оны төсвийнх нь алдагдал оны төгсгөл рүү 3.5 их наяд төгрөгт хүрч, төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг ч тавих чадамжгүй болтлоо дордсон атал шинэ баян цээж өвчтэй гэдгийн адилаар ирэх оны төсвийг энэ оныхоос 10 их наядаар тэлэн оруулж ирсэн нь эдийн засагт ассан галыг улам өрдөх болж байна.

УИХ ийм их тэлэлттэй төсвийг танаж, улс эх орныхоо эдийн засгийн чадамжид тохируулж баталж өгөхгүй бол үнэндээ хувийн хэвшлүүд сөхөрч гүйцлээ.

Өдөр тутам шахам нэг үндэсний үйлдвэрлэгч хаалгаа барьсан тухай бараан мэдээ цацагдах болсоор удлаа. Тэр бүгдийн ард монгол хүн бүр ажлын байраа алдаж байна.

Иргэд өдөр тутмын хүнсээ худалдан авах чадваргүй болж, талхаа таллаж, ургамлын тосоо грамлаж авдаг айл өрхийн тоо нэмэгдэх боллоо.

Монголбанк инфляцийг хязгаарлах зорилгоор бодлогын хүүгээ 0.5 хувиар нэмж, 12.5 хувьд хүргэснээр зээлийн хүү өсч, тэр хэрээр хувийн хэвшлүүдэд ирэх зээлийн дарамт ч нэмэгдэх нь тодорхой болов. Хэрвээ УИХ эдийн засгийн нөхцөл байдлаа зөв үнэлж, ашиггүй хөрөнгө оруулалт, үр ашиггүй урсгал зардлыг танахгүй бол монголчуудын хувьд Ерөнхийлөгчид л найдах ганц сонголт үлдэж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны наймдугаар сард Монгол Улсын 2025 оны төсвийг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 33.9 их наяд төгрөг, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож УИХ-д мэдүүлээд Ерөнхийлөгчийн хориг тавиулсан удаатай. Одоо УИХ, Ерөнхийлөгч нар хэрхэхийг харцгаая. Улсаа бодох нь уу, Н.Учралд найр тавьж, налах нь  уу гэдэг Монгол Улсын 2027 оны төсвийн хуульд ямар реакци үзүүлэхээс тодорхой болно.

Ер нь бол УИХ Засгийн газартаа хяналт тавих үүрэгтэй. Тэр ч утгаараа зардлыг хэт тэлсэн төсөв Засгийн газар өргөн мэдүүлсэн нөхцөлд УИХ хазаарлаж, хасах бүрэн эрх нь бий. Хэрвээ УИХ энэ үүргээ хэрэгжүүлж чадахгүй бол тарсан нь дээр шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-02 59.153.115.128

МАХНЫ УНИЙГ ОСГООД БАЙГАА УЧРАЛ ЕРОНХИЙ САЙДЫН ОРОНД МАХНЫ УНИЙГ БУУРУУЛЖ ЧАДАХ ЕРОНХИЙ САЙД ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2026-09-02 103.145.234.36

АН хэзээ Монгол улс, Монголын ард иргэдийг боддог болоо вэ???
Түүхэнд АН-ынхан улсынхаа эсрэг, улсын хөгжлийн эсрэг, ард иргэдийн сайн сайхан амьдралын эсрэг ажиллаж байсан гэж тодорхойлогдох болнодоо…Ан-ынханд намынх нь явцуу эрх ашиг хамгийн чухал.

Avatar

Зочин 2026-09-02 103.145.234.36

АН-ынханд Монгол улсын эдийн засаг огт хамаагүй. Эрх мэдэлд шунасан АН-ынхан улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийг нурааж ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг сайн мэдэж байгаа. АН-ын явуургүй улс төрийн хонжоо хайсан ажиллагаа….

Avatar

Нэргүй 2026-09-02 202.179.11.230

Төрд байгаа хулгайчдыг зайлуулахаас нааш улс хэзээ ч дээшлэхгүй юм байна.

Avatar

Tg 2026-09-02 180.149.98.126

улс хөгжиж байгаа учраас төсөв дагаад өсөх ёстой. Ер нь хувь хувьсгалийн бүх байгууллагын цалинг улсаас олгодог болчихвол маш зөв болох байх. Зарим хүн 6,7 саяын цалин авч байгаа нь үнэхээр шударга бус байна.

Avatar

Зочин 2026-09-02 103.57.93.105

ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ НЭРЭЭР БАЯЛГИЙН МӨНГИЙГ ИДЭЖ БАЙНА… ТАВИУЛУУДААРАА ДАМЖУУЛЖ САРЫН ЦАЛИН НЬ 20-30 САЯ ЭНҮҮХЭНД МӨНГӨӨР ҮРЖ БАЙНА…

Avatar

Нэргүй 2026-09-02 202.126.91.63

нэг нөхрийн тэнэг яриаг далимдуулж үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг боож дарангуйлал тогтоох гээд бну! хэрэв тэгвэл ард түмэн зөвшөөрөхгүй. огцруулна

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-02 202.9.47.113

ХУВИЙН ХЭВШИЛ ГЭЖ ИРГЭДЭЭ БОДОХООСОО ИЛҮҮТЭЙ ӨӨРИЙГӨӨ БОДДОГ бас болоогүй ТӨР,ЗАСАГТ ЭЗЭН СУУЖ УХАААН МУУТАЙ Ч СЭГЭЛЭН НЬ ДЭНДСЭН ӨДӨР ШӨНӨГҮЙ өлөн байдаг УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ ЭХ ОРОНЧЫН ДҮРД ТОГЛУУЛАХААР ХУВИЙН ХЭВШИЛ ,,МОНГОЛЧУУД ХАМЖЛАГА БОЛООД ТАЛЦААД ЯДУУ ХАРАГДАНА ШҮҮ ДЭЭ .

Avatar

Иргэн 2026-09-02 43.228.129.178

Учрал гэж эргэж, буцсан юм ярьсан бацааныг огцруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын цалинг 11 сарын 1-нд 50 хувиар нэмнэ гэснээ 2027 оны 1 дүгээр улиралд багтааж нэмнэ ч гэх шиг юм ярихын.

Avatar

Нэргүй 2026-09-02 66.181.176.186

Уул нь хэдэн сарын өмнөх дүр зургаар бол МАН-ынхан нэр хүнд тааруугаа мэдэрсэн байдалтай, АН-ынхан ирэх сонгуульд ялалт байгуулчихсан юм шиг их л пээдгэр, тун ч баяртай байж билээ. Гэтэл Учрал ЕС болсноос хойш байдал эсрэгэээрээ эргэх маягтай боллоо. АН-ын нөгөө сонгуульд ялах мөрөөдөл нэг л биш болоод явчихлаа.Гол саад бологч нь Учрал. Түүнийг муулах гээд өнгөрсөн замыг нь шүүгээд буруутгах зүйл олдохгүй. ТЭГЭХЭЭР ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ АН-ЫН СОНГУУЛЬД ЯЛАХ МӨРӨӨДӨЛ ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ УУ.

Avatar

Ир 2026-09-02 202.126.88.82

Учрал кетчуп болтлоо унах биз, харин дараагынх нь хэн бэ? л гэдэг бна

Avatar

Зочин 2026-09-02 66.181.185.137

МИАТ К омпани дарга нарын шахаас юу ч хийдгүй машин унадаг,үнэгүй гар ,утас ,гадаад томилолт г.м маш үрэлгэн зарлагтай 7,8 захирлууд алба хэлтсийн дарга нартай үүнийг яаж цэгцлэх вэ гэтэл шатахууны өслтөөс болж болж хэдэн арван тэрбумын алдагдалтай ажиллаж бна ЕС аа Дээгий сайдаа анхааралдаа аваач

Avatar

Нэргүй 2026-09-02 203.98.76.30

Та нарт ганц л юм хэлье. Учрал бол урьд урьд байсан дутуугийн комплекстой өлөн, хулгайч Ерөнхий сайд нарын чинь хажууд хулгайч биш, бас хэнд ч барьцаалагдаагүй шүү. Учрал яг өөрөө Засагаа бүрдүүлээд Монголыг удирдаад явбал 2-3 жилийн дотор энэ хулгайчуудыг, төрийн хүнд суртлыг, ТӨК-д шигдсэн шимэгчдийг дор нь зайлуулж чадна. Даан ч ард нь Хүүк гэж эргүү, Содбаатар гэж хорчин баахан хулгайч нарын томилгоо хийгээд байгаа болхоор хүссэнээ 100 хувь хийж чадахгүй байна. Учрал хулгайч биш тэгээл болоо

Avatar

s*** minii huu 2026-09-02 66.181.184.14

uchral bol hulgaich monoos mon muu paldig manii trolloo

Avatar

Ир 2026-09-02 202.126.88.82

тимон чи дуугүй бай

Avatar

Зочин 2026-09-02 103.145.234.36

Тэнэгт АН-ын хулгайч новшоо

Avatar

Нэргүй 2026-09-02 103.57.95.231

songuuliar muu zandkaagaa chaachih geel… kkk, uruvdmuur sduukuud

Avatar

Иргэн 2026-09-02 103.11.192.133

Засгийн газар маань бүсээ чангалнаа гэсэн бол ядаж төсөвөө алдагдалгүй төлөвлөж үргүй зардал хулгайг бууруулах талдаа ажиллавал зүгээр юмсан. сонгууль угтсан попорсон тэнэг уйвайгүй ийм байдал хэзээ засрах вэ?

Avatar

Нэргүй 2026-09-02 66.181.190.219

Ийм төсөв оруулж ирж байгаа Н.Ухралын ЗГ-ыг огцруулж ядахдаа эдийн засаг ойлгох ухааны хүнээр ерөнхий сайд тавиачээ.. Японд жилд 2-3 засаг огцорч л байна. Болохгүй бол сольдог тогтолцоо руу шилжих нь зөв…Тогтвортой ажиллана гэдэг үгээр худлаа халхавч хийгээд яахав…Улс орноо бодохгүй бол болохоо ч больчихоод байна. Инфляци дахиад өснө. 2их наяд 306 тэрбумын алдагдлыг зээл авч хаана …Ингэж блхгүй ээ. Хурдан зайлуулаачээ

Avatar

Энэ улс 2026-09-02 202.126.89.93

Өнөөдөр Сум, Аймаг, Нийслэл, Хороо, Дүүргүүдэд Төрийн Албаны Ажлууд Цөм ЭЗЭНГҮЙ, ХАРИУЦАГЧГҮЙ, ТОДОРХОЙГҮЙ, ШИЙДВЭЛЭХГҮЙ, ЗОХИЦУУЛАХГҮЙ ,БИЕСРҮҮГЭЭ ШИДЭЛСЭН байдалтай бна…..Бүгд АРДЫН НАМЫХ НӨХДҮҮҮД ЦҮНХ БАРИГЧИД ЭНЭ УЛСАД ЭЗЭН СУУЖ БНА !!!!

Avatar

Иргэн 2026-09-02 66.181.178.30

ТӨ компаниуд нь ашиггүй алдагдалтай ажиллаж байхад Захиралууд нь 20-45 сая төгрөгийн цалин авч бна харин ч эсрэгээр муу ажилласанд нь хариуцлага тооцмоор Наад захын жишээ энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж