Үүнээс гадна С.Зоригийн хөшөөний урд талын цэнхэр байшин буюу "муурын байшин" болон Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МоАХ-ны байр буюу Ардчиллын ордонтой холбоотой өмчлөлийн асуудал бий.

Энэ талаар өмнө нь 2022 онд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ ярилцлага өгөхдөө "Анх ардчилсан хувьсгал гарч, гол манлайлагч Монголын ардчилсан холбоо, Шинэ дэвшилтэт холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн гэсэн улс төрийн гурван хүчин байсан. Сүүлдээ энэ гурван хөдөлгөөнөөс намууд үүсч, Монголын ардчилсан нам, Монголын үндэсний дэвшил нам, Монголын социал демократ намыг байгуулсан түүхтэй. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед гурван байр эзэмшигчээр хуваарилж байсан. Тэрний нэг нь хуучин Соёлын яамны байр буюу одоогийн арваннэгдүгээр хороололд байрлах Монголын ардчилсан холбооны байрыг Ардчилсан холбоо, Ардчилсан намын дунд эзэмшүүлсэн.
Дараа нь Монголын үндэсний дэвшил намын байр буюу С.Зоригийн хөшөөтэй байрыг Шинэ дэвшилтэт холбоо, Монголын үндэсний дэвшил намын дунд өгсөн бол Соёлын төв өргөөний хүзүүвч байсан байрыг Ардчилсан социалист хөдөлгөөн болон Монголын социал демократ намын дунд өгч байсан.
Одоо энэ гурван байраас Монголын ардчилсан холбооны байр өмчлөлд шилжсэн. Тухайн үед би энэ холбооны дарга байх үедээ Төрийн өмчийн хороогоор хөөцөлдөж, өмчийн тогтоол гаргаж авсан түүхтэй.
Соёлын төв өргөөний хүзүүвчний байрыг тухайн үед түрээслэн, эзэмшиж байхад би тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан. Ардчилсан намаас Ш.Алтангэрэл, Д.Нямхүү бид гурав л төлөөлж байлаа. Тухайн үед нэлээн хөөцөлдөж, давуу эрхээр хүзүүвчний байрыг худалдаж авахаар НИТХ-ын тогтоол гаргуулж, 300 орчим сая төгрөгөөр Монголын үндэсний ардчилсан намын байр болгож байсан" гэдгийг хэлж байсан юм.
3,595.72





















































Нэргүй 2026-09-02 43.228.128.82
STU huzuuvch Eebii-iin songuuliin zardald zoriulsan zeeliin baritsaand tavigdaad duussan … gej AN tom dargaas sonsch bvaaa
хүннү 2026-09-02 122.201.31.189
Орох орон, оочих аягагүй намд төрийн жолоо атгуулвал юу болох вэ? Өмнө нь хэд хэдэн байртай байсан боловч түүнийг нь хөгчүүд нь зараад үр хүүхдээ гудамжинд орхисонтой ялгаа юу байнаа. Яг л ийм юм бодсон.
Нэргүй 2026-09-02 66.181.183.103
14 тэрбум татварын мөнгөөр МАН шиг баричисан байгаа ш дээ тэнэгээ
Нэргүй 2026-09-02 66.181.183.103
ОРОХ ОРОНТОЙ МАН 14 ТЭРБУМ ТАТВАРЫН МӨНГӨӨР БАРИЧИХСАН БАЙГАА ТЭНЭГЭЭ
Нэргүй 2026-09-02 103.212.119.120
Mordhiin hazgaa heden hud garuud ene ulsiig yaj dampuuruulsnaa hardaa ta nart amid yvah erh baihgui……………
0202 2026-09-02 59.153.86.205
Байрныхаа асуудлыг шийдэж чадахгүй байж бас Засаг төрөө унагана, Монголыг тохинуулна гэнээ Пүрэвдорж
Зочин 2026-09-02 66.181.190.233
Монголд ардчилал гэгч юм ерөөсөө байхгүй. Анх ардчилал ярьж ардчиллын пайз зүүсэн амьтад бүгд хулгайч болцгоосныг ард иргэд минь бүү март.Бат-үүл, Элбэгдорж гээд бүгд хулгайч болсон.