БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Киргизийн нийслэл Бишкек хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, хоёр улсын стратегийн түншлэлийг үргэлжлүүлэн бэхжүүлэхээ мэдэгдлээ. Энэ нь хоёр улсын удирдагчдын тавдугаар сараас хойших анхны уулзалт болж байна. Ши Жиньпин олон улсын нөхцөл байдал улам тодорхой бус болж байгаа ч Бээжин, Москвагийн харилцаа улам бат бөх болсон гэж онцолжээ.
Тэрбээр хоёр улсын харилцааг цаашид хөгжүүлэх өргөн боломж байгааг хэлсэн байна. Харин Путин хоёр орны хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг зэрэг бүх салбарт амжилттай хөгжиж байгааг онцолжээ.
Бишкек хотод болж буй хоёр өдрийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф зэрэг 10 гаруй орны төрийн тэргүүн оролцож байна.
Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр, Ши Жиньпин, Путин нар уулзалтынхаа үеэр голчлон эдийн засгийн харилцааны талаар ярилцаж, Украины дайны асуудлыг товч хөнджээ. ОХУ барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас эдийн засгийн хувьд Хятадаас улам их хамааралтай болсон. Үүний улмаас барууны орнууд Москваг ятгахыг Бээжинд уриалсан хэвээр байна.
Путин мөн Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан байна. Хоёр удирдагч уулзалтын үеэр нэг автомашинаар хамт зорчжээ. Моди энэ үеэр Украины дайныг зогсоохын төлөө Энэтхэг улс хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Путин энхийн шийдэлд хүрэх чиглэлд ажиллаж байгаагаа онцолжээ.
АНУ-ын зуучилж буй Орос, Украины энхийн хэлэлцээ одоогоор зогсонги байдалтай байгаа юм.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад нийт 10 гишүүн орноос гадна Турк, Саудын Араб, Катар зэрэг 15 яриа хэлэлцээний түнш, Афганистан болон Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцож байна.
ШХАБ нь дэлхийн хүн амын 40 орчим хувь, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувийг бүрдүүлдэг. Гэсэн хэдий ч гишүүн орнуудын ашиг сонирхол, байр суурь харилцан адилгүй байдаг байна.
3,595.38






















































Нэргүй 2026-09-01 122.201.31.235
yasan ch behjij duusdaggui hariltsaa vee
Нэргүй 2026-09-01 66.181.176.186
Монгол , Афганистаны талибудтай хурлын үеэр нэг ширээнд сууж байна гэсэн үг үү.