Украины нийслэл Киев хотын захад байрлах "Konvi" хэвлэх үйлдвэр Оросын пуужингийн цохилтод өртсөний улмаас хичээлийн шинэ жилийн босгон дээр олон мянган сурах бичиг шатаж, үгүй болжээ. Тухайн үед үйлдвэр 1.3 сая ширхэг сурах бичиг хэвлэн нийлүүлэхээр үйлдвэрлэлээ эрчимжүүлээд байсан. Энэ нь Украин даяар хэрэглэх нийт сурах бичгийн 10 хувь нь юм.
"Konvi" хэвлэх үйлдвэрээс аврах боломжтой зүйл бараг үлдээгүй бөгөөд үүнийг Оросын санаатай үйлдэл гэж үзэж буйгаа үйлдвэрийн захирал Виктория Хайдай хэлжээ. Тэрбээр "Оросууд хэвлэх үйлдвэрүүдийг устгаж, Украиныг үндэстнийх нь хувьд арилгахыг оролдож байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэд үүндээ хэзээ ч хүрч чадахгүй" гэжээ.
ОХУ сүүлийн үед Украин даяар 40 орчим хэвлэх үйлдвэрт цохилт өгснөөр 12 сая орчим ном, сурах бичиг, түүх, соёлын дурсгалт зүйл устаж, үгүй болжээ. Украины нийт ном хэвлэлийн гуравны нэг нь энэ жил устаж үгүй болсныг хэвлэлд мэдээлж байна. ОХУ хэвлэлийн газрууд гэлтгүй хуучин номын захуудыг ч онилсноор үнэлж баршгүй олон ховор ном үнсэн товрог болжээ.
Музей, урлагийн галерей, кино студи, номын сан, дуурийн театрууд ч мөн эвдэрч сүйджээ. Тухайлбал, дундад зууны үеийн соёлын томоохон өв болох Киев-Печерскийн Лавр цогцолборт байрлах Успений сүмийн алтан бөмбөгөр орой цохилтод өртсөн байна. Сүмийн засварын ажилд 11.2 сая ам.доллар шаардлагатай бөгөөд засвар хоёр жил үргэлжилнэ гэж тооцоолж байна.
Тус цогцолборт Украины Ном, хэвлэлийн музей мөн байрладаг. ЮНЕСКО уг цогцолборыг 1990 онд Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд 2023 оны есдүгээр сард аюулд өртсөн дэлхийн өвийн жагсаалтад оруулжээ.
3,595.72




















































Щочин 2026-09-01 192.82.92.42
Зудал юм орчуулж тавихаа болих хэрэгтэй!
Нэргүй 2026-09-01 66.181.176.186
Барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэл энгийн орос иргэд украйны дронд өдөр бүр хэдэн арваараа нас барж баыхад дуугүй байсан мөртлөө сурах бичигт санаа зовж нийтэлж гэнэ.
зочин 2026-09-01 66.181.176.191
Дайн энэ хэвээр үргэлжилбэл юун сурах бичиг,байдал бүүр аюултай байдалд орно, Дайн бол, үхэх сэхэхийн асуудал, Барууны 62 орон бүлэглэн, орос орныг устгахаар дайрч байна, Эхлээд орос дараа нь хятадыг нугаслаж дэлхийд ганцаар ноён суух, Украины нацист төр энэ хэвээр үлдвэл орост ирэх аюул хэзээ ч арилахгүй,Бүүр нэмэгдэнэ,Барууны цохилт оросын гүнд шилжсэнээр, байдал бүр дордлоо, Цөмийн дайн хэзээ ч эхлэж болзошгүй нөхцөл үүсгэв, Дэлхийг бүхэлд нь сүйрүүлэхийг баруун хүсч байна
Зочин 2026-09-01 103.57.93.105
ДРОН, ТЭСРЭХ БОДИС, ПУУЖИНТАЙ НОМ УУ… ТЭСЭРДЭГ АЙХТАР СУРАХ БИЧГҮҮД ЮМ АА