Танилц: Энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлогууд

Танилц: Энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлогууд

Танилц: Энэ хичээлийн жилд хэрэгжүүлэх бодлогууд

2026-2027 оны хичээлийн шинэ жил өнөөдөр ийнхүү эхэллээ. Энэ хичээлийн жилд  бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1.3 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 843 мянган сурагч суралцахаар байгаа аж. Энэ хичээлийн шинэ жилийн онцлогийг танилцуулж байна.

ДӨРВӨН УЛИРЛААР ХИЧЭЭЛЛЭНЭ

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Хичээлийн жилийн бүтцийг шинэчилснээр ЕБС-ийн сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, улирлын амралт, бие даалтын долоо хоногт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ нийслэл болон аймаг сумдад ялгаатай байдлаар зохицуулжээ. Гэхдээ хуульд заасны дагуу хичээлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа ижил байна. Сурагчдын амралтын хуваарь:

-Нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 30-наас эхэлж, арваннэгдүгээр сарын 9  хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 25-нд эхэлж, бага, дунд ангийн амралт нэгдүгээр сарын 18, ахлах ангийнхны амралт нэгдүгээр сарын 11 хүртэл үргэлжилнэ. Тэгвэл гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 19-нд эхлэх бөгөөд гуравдугаар сарын 29 хүртэл үргэлжилнэ. Харин дөрөвдүгээр улирлын бага, дунд ангийн амралт тавдугаар сарын 28-нд эхлэх бол ахлах ангийнхны амралт зургадугаар сарын 4-нд эхлэх ажээ.

Түүнчлэн бие даалтын долоо хоногийг, нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд зохион байгуулна. Үүний үр дүнд агаарын бохирдол, ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.

Харин хөдөө орон нутгийн хувьд бие даалтын долоо хоногийг гуравдугаар улирлын эхэнд төлөвлөсөн байна. Учир нь энэ үед мал төллөх үе таардаг тул  хөдөө орон нутагт гуравдугаар улирлын эхэнд бие даалтын долоо хоногийг амралтын долоо хоногтой нь уялдуулж 14 хоног байхаар зохицуулалт хийсэн байна.

НЭГДҮГЭЭР АНГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЭЧИЛСЭН

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу суралцана. Өөрөөр хэлбэл, хүүхдийн чадамжид суурилсан, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон  хөтөлбөр боловсруулсан. Тодруулбал, нэгдүгээр ангид нийт найман хичээл орох бөгөөд нэгдүгээр улиралд зургаан хичээл үзнэ. Мөн эхний нэг сарын хугацаанд багш нар шууд тоо, үсэг заахгүйгээр сургуульд нь дасгах зорилготой ажиллах юм. Үүнээс гадна энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинэ сурах бичиг ашиглана. Харин 2-12 дугаар ангийнхан хуучин сургалтын хөтөлбөр, сурах бичгээр хичээллэнэ.

ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ ХИЧЭЭЛЛЭНЭ

Энэ жидлийн хувьд гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар болсон байна. Мөн орон нутгийн түвшинд 42 байршилд бүтцийн төлөвлөлт хийж, сум дундын сургууль бий болгосон байна.

 УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ХИЙНЭ 
Өнгөрсөн жилүүдэд хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулсан ч үзлэгийн тоо бага байсан. Энэ жилийн тухайд Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээнд чиглэж байгаагаараа онцлог юм. Тухайлбал, хүүхдийн өсөлт хөгжил, харааны чадал болон хараазүй, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг илрүүлэх, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ зэрэг үзлэг, тандалтыг хийнэ.
Цэцэрлэг, сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг 2026-2027 оны хичээлийн жилээс буюу аравдугаар сарын 1-нээс өмнө улс орон даяар эхлүүлж, хүүхэд багачуудыг үе шаттай хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нарыг “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багшаар бэлтгэжээ. Эрт илрүүлэгт  на.
  • Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,
  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,
  • Зургадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,
  • Аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч нийт 270,689 хүүхдийг эрт илрүүлэгт хамруулахаар тооцоолсон байна.

300 ШИРХЭГ ХРОМБҮҮК ТАРААНА

"Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар" арга хэмжээ хэрэгжүүлэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсан. Ерөнхий боловсролын сургуулиудад нэг компьютерыг 11 хүүхэд ашиглаж  байгаа бол нэмж 300 мянгыг нийлүүлснээр хоёр хүүхэд дундаа нэг компьютер ашиглах боломж бүрдэнэ.

Тодруулбал:

  • 2026 оны есдүгээр сарын 1-нд 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
  • 2027 оны хоёрдугаар сарын 1-нд 100.000 компьютер, 5000 ухаалаг самбар
  • 2028 оны есдүгээр 1-нд  100.000 компьютер, 5000 ухаалаг самбарыг бүх сургуульд нийлүүлж дуусна.

Энэхүү ажлыг төсвийн хөрөнгөөр хийхгүй. Хөгжлийн банкны “Санхүүгийн лизинг” охин компани “Google”-тэй гэрээ хийж, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна. нэг компьютерийг 1.5 сая төгрөгөөр худалдан авах бөгөөд худалдан авалтын тендерийг нээлттэй, ил тод зарлана" гэж боловсролын сайд мэдээлсэн.

Политехникийн коллежид суралцаж буй хүүхдүүдэд сар бүр 200 мянган төгрөг олгохоор тооцож, энэ мөнгийг төгсөхөд нь бүтнээр нь олгож байгаа. Тэгвэл энэхүү журмыг шинэчилж тэтгэлгийг хавтгайруулан олгох бус цаашид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүдэд тэтгэлгийг олгохоор зохицуулалт хийх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-09-01 103.229.122.206

ишш

Avatar

Нэргүй 2026-09-01 202.9.40.174

баасныхан бодого бхв дээхужааманжуудбодлггжадгиын атгаг үг хэрглжхужааманжууд хулгай шаадг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж