УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2026.09.01/ 10.00 цагт хуралдахаар товлосон ч хойшилжээ. Уг хурлаар ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийдэх бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл маргааш хуралдана гэх мэдээлэл байна. Тодруулбал, хаврын чуулган аравдугаар сард хуралдах товтой ч Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол өргөн барьсан учраас ийнхүү ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага үүсч байгаа юм.
Ээлжит бус чуулган хуралдах талаар УИХ-ын дарга С.Бямбацогт өмнө нь мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас улсын төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барьсан. Улсын төсвийн орлого биелэхгүй байна. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, хэмнэлт хийх, үнийн өсөлтийг ард иргэдэд үүрүүлэхгүй байх, төр бүсээ чангалж, иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудлыг заавал он гарахыг хүлээхгүйгээр шийдэх шаардлагатай байна гэж үзсэн юм билээ. Төсвийн тодотголыг хэлэлцэхэд тодорхой хуулийн шаардлага байдаг. Өөрөөр хэлбэл, Үндэсний аудитын дүгнэлт гарах ёстой. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль зэрэг холбогдох хуулийг зөрчсөн байна уу гэдгийг үзэх шаардлагатай. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бас дүгнэлтээ гаргах ёстой. Тийм учраас есдүгээр сар гараад Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн болон Үндэсний аудитын газрын дүгнэлт гарчих байх. Тэр үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг хуралдуулна. Одоогоор есдүгээр сарын 1-ний өдөр хуралдуулах бодолтой байна. Ингэснээр ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх байр суурьтай байна. Тэр болтол тодорхой бэлтгэл хангах ёстой. Сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулж, төсвийн тодотголыг хэлэлцэх саналыг тавьж байгаа. Хэрэв тийм бол 42 гишүүн гарын үсгээ зурж, ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа гаргах боломжтой. Миний хувьд ээлжит бус чуулган хуралдуулах саналтай байгаа" гэсэн юм.
3,595.38






















































Арай2 2026-09-01 138.252.29.46
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна… гэж заасан. Юун хаврын чуулган нь 10 дугаар сард хуралдах тов нтр хахахахахаха
Зочин 2026-09-01 202.126.89.46
төсвөө хурдан баталж хямралын үед ажлаа хийгээчээ