
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас энэ оныг төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлж иргэдтэй ажиллах жил болгон зарлаж, “Төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөржүүлж, иргэдтэй ажиллах жил” ажлын хүрээнд есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хүрээнд найман зорилт бүхий 63 ажил төлөвлөсөн. Энэ жилийн хүрээнд Аймгийн “Төрийн албан хаагчдын анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, 300 төлөөлөгчид оролцсон байна.
Мөн хүүхдийн байгууллагын 85 жилийн ойд зориулан “Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн Хөвсгөл аймагт” илтгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд энэ үеэр “Багачуудын ая дуу” урлагийн тоглолт зохион байгууллаа. Дээрх ажлын биелэлт өнөөдрийн байдлаар 65 хувийн биелэлттэй байгаа аж.
Д.Идэрмөнх