COP17 хурал өндөрлөж монголчууд хэвийн амьдралдаа шилжлээ. Учир нь дэлхийн 190 гаруй улсын 20 мянга орчим төлөөлөгчид 12 хоногийн турш Монголд чуулж цөлжилт, газрын доройтол, ган гачиг сэдвийн хүрээнд хэлэлцээ. Зохион байгуулагч орны зүгээс ирсэн зочдыг тав тухтай байлгах гэж хэрэндээ л зохицуулалт хийсэн нь хичээлийн шинэ жил эхлэх энэ үетэй давхцаж, иргэддээ нэлээд дарамт болов.
Товчхондоо, иргэдийн зүгээс төдийлөн ам сайтай биш байгаа ч төрийнхний зүгээс чухам амжилттай боллоо, өчнөөн хөрөнгө санхүү татлаа гэх мэдээллийг өгч байгаа.
Тэгвэл нөгөө талд худалдаа эрхлэгчид тэр дундаа Дүнжингарав худалдааны төвийн худалдаа эрхлэгчид энэ сарын түрээсээ төлж чадахгүйд хүрээд байгаагаа учирлаж байна. Өнгөрсөн Бямба гаригаас эхлэн Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн зогсоолуудыг нээсэн ч иргэдийн хөл хөдөлгөөн бага байгаа ажээ. Тэгэхээс ч яахав. Маргааш хичээлийн шинэ жил эхэлнэ. Иргэд хэдийн сургууль, цэцэрлэгийн бэлтгэлээ базаачихсан. Тиймээс өнөөдөр тус худалдааны төвийн худалдаа эрхлэгчид бухимдалтай сууна.
Тэдний хэлж байгаагаар, "хурал болохоос өмнө Дүнжингаравын зогсоолыг хаана гэсэн ямар ч албан мэдэгдэл аль ч байгууллагаас өгөөгүй бөгөөд дам яриа л сонссон. Тийм учраас арай ч 12 хоног хаачихгүй байх гэж бодож байлаа. Уг нь сарын өмнөөс ч юмуу албан ёсоор мэдэгдсэн бол өөр зохицуулалт хийх байсан. Мэдээгүй учраас зээл хийгээд бараагаа татчихсан. 12 хоногийн хугацаанд бараа, бүтээгдэхүүнээ борлуулж чадсангүй. Өөрөөр хэлбэл, орлогын хувьд зогсонги байдалтай байлаа.
Өнөөдөр сарын сүүлийн өдөр түрээсийн мөнгөө төлөх ёстой. Гэтэл төлөх боломжгүй болчхоод байна.
Бид нар ч гэсэн ардаа амьдралтай. Хүүхдүүдийн сургалтын төлбөр, түрээс, барааны мөнгө гээд өчнөөн санхүүгийн дарамт бий. Энэ бүхнээ тооцоолоод наймдугаар сар болон цагаан үеэр хамгийн борлуулалттай байдаг үе. Энэ үед ингэж бидний орлогыг боогдуулсан төр засагтаа гомдож байна, хэлэх үг алга" гэсэн юм.
Олон нийтийн сүлжээгээр Дүнжингарав худалдааны төвийн худалдаа эрхлэгчдийн энэ сарын түрээсийг хөнгөлнө гэсэн мэдээлэл харагдсан. Энэ тухай тодруулахад, одоогийн байдлаар ямар ч тийм асуудал яригдаагүй гэж хэлж байна.


















ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,600.44






















































Нэргүй 2026-08-31 103.212.119.104
наимаачин худалдаачид бол монголчуудыг мөлжиж луивардаж амьдарч бга гэдэгээ маш саин оилгож зөв хүмүүжилтэи даруу бх хэрэгтэишдээ ялангуяа авгаичуул нь аа 1 машин унаж бсан юм аятаи хэдэн үeэрээ унаж бсан хүн шиг дарвагнаал хачин хачин болцгоогоол яршигөө та нар зүгээр тэнгэр харж бга шүү та нарыг луиварчид аа цэвэрхэн даруу бгараи.яршиг
Зочин 2026-08-31 103.212.116.211
Наранхүү гэж шуналын туламаас болсон байлгүй орж үйлчлүүльe гэсэн чинь цагдаа нар оруулаагүй
Нэргүй 2026-08-31 202.9.41.50
мэр Энхболд,Наранхүү нарыг тэжээж буй ардууд шд. Тэд нэг сарын түрээс авахгүй байх аа.
Нэргүй 2026-08-31 66.181.160.62
Хятад руу хамаг валют урсгаад, тэндээс авчирсан бараагаа хэд дахин өндөр үнээр ард иргэддээ зарж шулж мөлжиж амьдардаг худалдаачид бол энэ улсын хөгжлөөс хойш татагсад юм
Нэргүй 2026-08-31 202.133.76.116
Онлайн худалдааны агуулах болуул таарна. Улсад татвар төлөхгүй, хэрэглэгчдэд ибаримт өгдөггүй наймаачид шүү дээр.
ИРГЭН 2026-08-31 103.57.95.214
Яаахав шуналын туламнууд татвар төлөгчдийн мөнгөөр ашиг хийчэх санаатай нэгийг сэдэж!! Дүнжингарав тэрбумтангууд яг дампуурч харагдаарай!! Чадахгүй бол зайлахгүй юм! бүү гоншигнож мөнгө хараад бай
Нэргүй 2026-08-31 103.229.121.121
Тооцоо үндэслэлээ сайн гаргаад шүүхэд өг… Бизнесд цаг хугацаа бол маш чухал… Алдсан цаг хугацааг нөхөх боломжгүй. Эсвэл суулт зарлана.
Иргэн 2026-08-31 59.153.115.28
Юу алдсан гэж мөнгө төгрөг нэхэж гоншигоноод байгаа юм бол оо. Үнэ нэмсэн, чанаргүй бараагаа бусдад шахаж чадсангүй гэж үү? Улс оронд хэрэгтэй маш том арга хэмжээ болсныг үнэлж ч чадахгүй, үнэн арчаагүй юмнууд дуугүй байгаач. Хүн шулж амьдрах байсан гэж орилохоосоо ичээч…
Нэргүй 2026-08-31 66.181.186.244
Хятадын хог авчирч зарахаа больж, бүтээгдэхүүн бий болгодог ажил эрхлээч ээ. Лангууны ард утсаа маажиж суухаа болиоч ээ, улс оронд хэрэгтэй ажил хийгээч ээ, улс орноо хөгжүүлээч ээ
Зочин 2026-08-31 66.181.183.47
цөөхөн хоногийн эрсдэлээ өөрсдөө даадаг болоо
Зочин 2026-08-31 66.181.184.72
Одоо та нар гаднаас оруулж ирсэн эрээ мяраан юмс зарахаа болиод яаж ийгээд дотооддоо үйлдвэрлсэн бараа сонгож зарахыг бодоо.
Нэргүй 2026-08-31 91.78.237.12
Монгол хүн ямхр гоншигнуур юм вэ? Хоёр сар зам хаасанч тэсэх ёстой. Орлогоо ашгаа бүгдийг бүү идээд бай!!!! Нөцөөрөө хэдэн жил амьдрах хэрэгтэй шүү. Ямар болжмор биш хүн биз дээ.
Нэргүй 2026-08-31 91.78.237.12
Насаараа наймаа хийж байгааюм байж 14 хонгийн нөөцтэй байл даа. Дандаа гуйлгачин заяа дуудаж байх юм. Орос айл зэлүүд тосгонд ганц бие чавганц зоориндоо хоёр жилийн хүнсний нөөцтэй байдаг юм. Ямар дайн дажинтай байгаа биш. Битгий чацга царайлж бай. Эрээний барааг 2-3 нуглаад мөнгө олж байгаа. Татвар төлөхгүй!!
Зочин 2026-08-31 103.57.95.81
Орлогын албан татвар ч төлдөггүй, ХӨАТ ч төлөхгүй даварсан наймайчид….. Ёр нь эдний барааны үнэ дэлгүүрийхтэй адил ччанар муутай. Хүмүүс тэр хол явж үйчлүүлэхээ больсон шүү дээ
Нэргүй 2026-08-31 59.153.112.194
hohi ni muu shunliin divnuud. ta nar 12 baitugai ajilahgui baihad yaadiin s**
Нэргүй 2026-08-31 103.212.116.189
очих болгонд л пиг хүнтэй байсан ш дээ одоо бас бидний татварийн мөнгөнөөс хумслах гээд бна уу хүний шуналаа гэж ккк
Нэргүй. 2026-08-31 202.9.40.188
Урдаас оруулж ирсэн бараагаа 2-3 нугалж заран ард түмнээ шулж мөнгөжсөн наймаачид 14 хоногт хохирч сүйд болж хохиролоо төлүүлнэ гэж байгаа нь гутамшиг.
Нэргүй 2026-08-31 202.126.89.40
Тэд нар тэгж л амь амьдралаа залгуулдаг хүмүүс шүү дээ бусад нь ч гэсэн ав адилхан хотын төвийн дэлгүүрүүд бол бүр ч их үнэтэй байдаг. өөрсдөө төр засгаас гуйж дарамт болохгүйгээр аж амьдралаа залгуулаад явж байгаа хүмүүсийг ялгуурлан гадуурхаж ад үзэж байгаа чинь тэнэг байна. өөрөө бол амьдралаас тасархай амьдрал огт мэдэхгүй баян тансаг нөхдүүдийн нэг нь гарцаагүй мөн байна!!!
Нэргүй 2026-08-31 103.229.122.9
Сайхан худал ярих юм. Угаасаа хнрэгцээтэй хүн худалдаа наймаагаа хийж л байсан.
И 2026-08-31 59.153.114.27
манай тэрбумтнууд хэсэг нь төрөөс, хэсэг нь хар захаас төрдөг. хар захын тэрбумтнууд больдоо !ИЧИЖ АМЬДАР !
Нэргүй 2026-08-31 103.212.118.81
наадмаар 10 хоног хаачаад ийм юм ярьдаг билүү. бас тэгээд машингүй бол сөнөхиймуу . 12 хоногийн түр зохицуулалт даадгүй бизнес гэж юу байсын. өөрсдөө хүргээд өгнө биздээ
Нэргүй 2026-08-31 66.181.185.10
Дүнжингаравчид Нарантуулчид тийм ч ядарсан хүмүүсийн тооонд ордоггүй гэх юм билээ
Нэргүй 2026-08-31 59.153.113.176
заавал машинтай очиж худалдан авалт хийх ёстой газар уу
ЗААЗ 2026-08-31 66.181.161.9
ӨӨӨӨ ТЭГЭЭ ЮУ ЭВИЙДЭЭЭ ГЭЛГЭХ ГЭЭД БАЙНГААМУУ. ЛАЛРИЙН ДАМДИЧИНГУУД ЗАЙЛААРАЙ
Нэргүй 2026-08-31 103.229.122.206
Өөр пм хийж амьдар
Cok 2026-08-31 103.57.92.84
Тимоныг юу яа