АҮЭБЯ: Шатахуун, дизель түлшний хомсдолд орсон 30-40 сум байна

АҮЭБЯ: Шатахуун, дизель түлшний хомсдолд орсон 30-40 сум байна

АҮЭБЯ: Шатахуун, дизель түлшний хомсдолд орсон 30-40 сум байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр /2026.08.31/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Наймдугаар сарын байдлаар АИ-92 авто бензинийг 74,780 тонныг захиалсан. Үүнээс 68,502 тонн шатахууныг нийлүүлсэн бол 158, 530 тонн шатахуун захиалж, бүгдийг нь татан авсан. Бусад холбогдох эх үүсвэрүүдээс захиалж байгаа захиалгууд ямар нэгэн саадгүй орж ирсэн. Наймдугаар сарын эхэнд тодорхой хэмжээгээр ачилт багасч, улсын хэмжээнд нөөц буурсантай холбоотойгоор доголдол үүссэн. Үүнийг арилгахаар ажлын хэсэг байгуулж, холбогдох мэдээллүүдээ нэгтгэн ажиллаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд 1100 тонн автобензин, орон нутгийн хэмжээнд 681 тонн автобензин нийлүүлсэн. Импортын эх үүсвэрээс есдүгээр сарын автобензины захиалгаа баталгаажуулж, бүтээгдэхүүн тасралтгүй нийлүүлж байна. Бид өнөөдрийн байдлаар АИ-92 төрлийн шатахууныг нэг сард 65 мянган тонн, дизель түлшийг 150 мянган тонныг хэрэглэж байна. Энэ хангамжаа бүрэн нийлүүлэхээр захиалгаа хийсэн.

Монгол Улсын хэмжээнд мэдээллүүдийг нэгтгэн ажиллаж байна. Нийслэлийн дараагаар орон нутгийн шатахууныг хэвийн нийлүүлэх зорилтыг тавин ажилласан. Өнөөдрийн байдлаар автобензин болон дизель түлшний хомсдолтой байгаа 30-40 сум байна. Зарим газраа дизель түлштэй, зарим нь автобензингүй байна. Улсын хэмжээнд өнөө оройдоо шатахууны хангамжийн асуудлыг нягталж, эдгээр сумдуудад ачилт хийнэ. Мөн олон хоног шатахуунд дугаарласан аймаг, сумд руу шатахуун тээвэрлэж, түгээхээр ажиллана. Шатахуун импортлогч бүх аж ахуйн нэгж зориулалтын саванд шатахуун өгч эхэлсэн учраас иргэдийн зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн гомдол санал хэлбэл шуурхай арга хэмжээ авч ажиллана" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энэ улс 2026-08-31 202.126.89.93

ИНФЛЯЦИ , ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ, УТАА, ТҮГЖРЭЛ, ЗАМБРААГҮЙ НИЙГЭМТЭЙ УЛС, АЮУЛТАЙ ХОТ СУУРИНГУУД, ТӨРИЙН АВИЛГАЛ, ЗАЛИЛАГЧ БАРИЛГЫН КОМПАНИУД……
ЭНЭ БҮГД МОНГОЛ УЛС

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.191.35

энэ нэг хагас дамжуулагч байнааа

Avatar

Зочин 2026-08-31 38.150.99.18

Оросоос ирдэг бензин хомосдолтой бгааг мэдсээр байж монголдоо байгаа хүмүүсээ хутган үймүүлж, бухимдуулдаг хүмүүсийг барих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-08-31 103.212.116.37

МАН ын хомсдол эрх ашгийн зөрчилдөөн

Avatar

ХОМСДОЛ 2026-08-31 202.21.114.139

ХОМСДОЛД ОРУУЛСАН, ЗОХИОМОЛ ХОМСДОЛД ОРУУЛСАН.

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:Дизелийн түлш, бинзений хэрэгцээгээ сум бүрээр нарийн тооцог гэж энэ мэдээг оруулав. 2026-08-31 66.181.176.186

Одоо ургацын урьдчисан балансгарсан тул газар тариалан эрхэлдэг аль суманд хэдэн тонн дизелийн түлш шаардлагатай тухай тооцоо гараа байлгүй. Социализмын үед тэдэн га шууд хураана, тэдэн га ангилан хадаад дараа нь хураана гээд тооцоо хийсний үндсэн дээр дизелийн түлшний хэрэгцээгээ тооцдог байсансан.Өөрөөр хэлбэл, ангилж хадаад,, дараа нь хураахад комбайн хоёр явдаг тул илүү түлш зарцуулдаг нь ойлгомжтой зүйл.Мөн улсын будаанд болон талбайн тээвэрт явах машины бинзений хэрэгцээгээ тооцно.

Avatar

зочин 2026-08-31 66.181.166.196

Өөрсдөө хомсдолд оруулчихаад хомсдолд орсон гэж ярихгүй л дээ, хосдолд оруулсан гэж яривал зөв болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж