Боловсролын яам болон Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026-2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 242,742 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Энэ нь 2023-2024 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдаж байсан 274,236 хүүхдээс 31,494-өөр буурсан үзүүлэлт юм.
2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1,305,552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242,742 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 843,095 сурагч, үүнээс нэгдүгээр ангид 75,838 хүүхэд элсэн сурах төлөвтэй байна.
Тодруулбал,
- 2023-2024 он: 274,236 хүүхэд, 1410 цэцэрлэг
- 2024-2025 он: 264,818 хүүхэд, 1407 цэцэрлэг
- 2025-2026 он: 256,031 хүүхэд, 1426 цэцэрлэг
- 2026-2027 он: 242,742 хүүхэд, 1407 цэцэрлэг байна.
Харин ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын тоо сүүлийн дөрвөн хичээлийн жилд өсчээ. 2023-2024 онд 771,722 сурагч байсан бол 2026-2027 онд 843,095 болж, 71,373-аар нэмэгдсэн байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн тоо 871-ээс 913 болж өссөн.
Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоо ч нэмэгдсэн байна. 2023-2024 онд 145,345 оюутан суралцаж байсан бол 2026-2027 онд 170,384 болжээ. Энэ хугацаанд дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 64-өөс 68 болсон. Харин 2026-2027 оны хичээлийн шинэ жилд урьдчилсан төсөөллөөр бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1,305,552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс дээд боловсролын сургалтын байгууллагад нийт 170,384 оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 49,331 оюутан сурах төлөвтэй байна.
Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцагчдын тоо 2023-2024 онд 38,294 байсан бол 2026-2027 онд 49,331 болж, 11,037-оор нэмэгджээ. Тус чиглэлийн боловсролын байгууллагын тоо 76-аас 69 болж буурсан байна.
Ийнхүү сүүлийн дөрвөн жилийн статистикаас харахад цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч байгаа бол ерөнхий боловсрол, дээд боловсрол болон мэргэжлийн боловсролд суралцагчдын тоо өссөн үзүүлэлттэй байна.
С.УЧРАЛ
3,595.38






















































Энэ улс.... 2026-08-31 202.126.89.93
Амьдрах орон байргүй, Байр байгаад ч хэтийдсэн үнэтэй мөн Барилгын Компаниуд нь Иргэдээ Залилдаг, Төр нь Авилгажсан, Утаатай, Хот Суурингууд нь Олигтой Дэд бүтэцгүй, Нийгмийн өчнөөн асуудалтай, Хотууд нь Аюултай улсад Хулгана шиг Олуулаа өсөж үржиж болохгүй.
Зөв 2026-08-31 202.126.89.93
Зөв зөв Цөлжилт, Байгалийн Нөөцгүй, Утаа, Түгжрэл, Инфляци , Үнийн Хөөрөгдөл болж буй энэ үед Төр нь Авилгажсан , Засаглах Чадамжгүй Миа улсад Хулгана шиг олуулаа өсөж үржих дэмий дэээ
Нэргүй 2026-08-31 103.229.122.206
хүүхэд бхйхгүй гд бхйхад л бариад байдаг
Нэргүй 2026-08-31 202.9.46.213
Төрөлт багасаж байгаа, тун удахгүй сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай болно. Байгаль угаасаа зохицуулчихдаг юмаа. Манайх Бангладеш, Филлиппин, Вьетнам, Энэтхэг шиг хязгааргүй төрөлттэй, халуун орон биш. Хүн амын хувьд ч гэсэн харьцангуй боловсролтой, бие даасан байдалтай, эдийн засаг нь хөгжиж байгаа орон.
ө 2026-08-31 122.201.19.173
Төрөлт ингэж буурч байхад нэмж сургууль, цэцэрлэг барихаа болиочээ, улам буурах прогнозтой байна,
зочин 2026-08-31 43.228.131.177
4 жилийн дараа сургуульд орох хүүхдүүдийн тоо буурна ааа л гэсэн үг.