Цахилгааны аюулгүй байдлыг хангадаггүйгээс ахуйн түймэр гарч байна

Цахилгааны аюулгүй байдлыг хангадаггүйгээс ахуйн түймэр гарч байна

Цахилгааны аюулгүй байдлыг хангадаггүйгээс ахуйн түймэр гарч байна

Онцгой байдлын ерөнхий газраас цахилгааны аюулгүй байдлыг хангаж, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд анхаарууллаа. Тус байгууллагын мэдээлснээр цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэн гарсан гал түймрийн шалтгаан нөхцлийн 52.4 хувь нь ашиглалтын буруугаас, 33.3 хувь нь угсралтын буруугаас, 14.3 хувь нь техникийн гэмтлээс шалтгаалсан байна.

Цахилгаан хэрэгслийг буруу ашиглах, олон залгуурт хэт олон төхөөрөмж залгах, гэмтэлтэй унтраалга, залгуур ашиглах зэрэг нь халах, шалбарах, улмаар богино холбоо үүсгэж гал түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Иймд иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Гэмтэлтэй унтраалга, залгуур болон цахилгааны утсыг ашиглахгүй байх
  • Олон залгаастай утас, холбогчийг шаардлагатай тохиолдолд шинэчлэх
  • Цахилгааны утсыг унь, тооно, орны толгойд ороож хэрэглэхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг салгахдаа утаснаас нь татахгүй, залгуураар нь салгаж хэвших
  • Нэг залгуурт олон цахилгаан хэрэгслийг зэрэг залгахаас зайлсхийх
  • Цахилгааны утасны эрчлээг гаргаж, зөв байрлуулан ашиглах
  • Халагч төхөөрөмж хэт халж, утас болон залгуур шалбарсан тохиолдолд нэн даруй ашиглалтаас гаргах
  • Үйлдвэрийн баталгаа, гэрчилгээтэй цахилгаан халаагуур сонгох
  • Цахилгааны угсралт, засвар үйлчилгээг мэргэжлийн хүнээр хийлгэх

Онцгой байдлын байгууллагаас цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавьж, ашиглалтын зааврыг мөрдөх нь болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ болохыг анхаарууллаа.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж