Үндэсний аудитын газраас улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалт, тайлагналд аудит хийжээ.
Аудитаар төрөөс улс төрийн намуудад олгосон нийт 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 191.5 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй зөрчил илэрсэн байна.
Мөн төрийн санхүүжилтийн зарцуулалт, тайлагналын шалгуур тодорхой бус, төрөөс олгосон санхүүжилтийг бусад эх үүсвэрийн орлогоос тусад нь тайлагнаагүй, шилэн дансны мэдээллийг хуульд заасан шаардлагын дагуу ил тод мэдээлэхгүй байгаа зэрэг зөрчил, дутагдал илэрчээ. Тухайлбал, аудитын дүгнэлтэд төрөөс олгосон санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй улс төрийн намуудын зарцуулалт дараах байдлаар дурдагдсан байна.
- Монгол Ардын нам – 51.8 сая төгрөг
- ХҮН нам – 44.1 сая төгрөг
- Иргэний зориг Ногоон нам – 9.9 сая төгрөг
- Монголын Ногоон нам – 61.5 сая төгрөг
- Монголын Үндэсний Ардчилсан нам – 24.4 сая төгрөг
Үндэсний аудитын газраас улс төрийн намуудад төрөөс олгосон санхүүжилтийг хуульд нийцүүлэн зарцуулах, бүртгэх, тайлагнах, зарцуулалтыг ил тод мэдээлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлжээ. Аудитын дэлгэрэнгүй тайланд төрийн санхүүжилтийн зарцуулалт, тайлагнал болон шилэн дансны мэдээллийн ил тод байдалтай холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

3,595.38






















































Нэргүй 2026-08-31 66.181.189.109
ха энэ нам нэртэй цайрсан өлөн хулгайчууд л байгаа бус уу.
Уншигч 2026-08-31 202.9.46.247
ХҮН гэхийг зориудаар АН гээд биччихсэн юм уу даав
Нэргүй 2026-08-31 66.181.185.10
НАМ д санхүүжилт олгодогоо одоо зогсоо.
зочин 2026-08-31 103.229.121.159
Ер нь яахаараа улс төрийн намууд төсьийн хөрөнгөөр санхүүждэг юм? Тэгээд түүнийг нь зориулалтын бусаар зарцуулаад байгаа юм бол санхүүжилтийг нь загсоочихож чадахгүй байна уу. Монгол ийм л учраас хөгжихгүй, хөгжүүлэхгүй байгаа юм. Ард түмэн нь үнэн хүлцэнгүй юм даа хөөрхий.
Иргэн 2026-08-31 202.55.186.137
Күэ, яасан ч гэж улстөрийн намуудад санхүүжилт өгдөг юм? Эдийн засаг нь элгээрээ мөлхөж байгаа Монгол улсад энэ арай дэндсэн шийдвэр биш гэж үү?? Бусад улс орнууд яадаг ийдэг нь хамаагүй. Манайх өөрсдөө тоглоомын дүрэм/хууль/ тогтоодог. Улсаа удирдаж чаддаггүй нам, авилгад идэгдсэн улстөрчдийг төсвийн мөнгөөр тэжээх л дутаж гэнэ. Эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна ш дээ. Юу УТН-ыг санхүүжүүлэх?!! Энэ хуулиа хүчингүй болгож үз. Төсвийн хэмнэлт эндээс эхэлнэ. ккк