ОХУ олон улсын тавцанд тусгаарлагдаагүй гэдгээ харуулахыг зорино

ОХУ олон улсын тавцанд тусгаарлагдаагүй гэдгээ харуулахыг зорино

ОХУ олон улсын тавцанд тусгаарлагдаагүй гэдгээ харуулахыг зорино

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт Киргизстаны нийслэл Бишкек хотод өнөөдөр /2026.08.31/ эхэлж байна.

ШХАБ нь Хятад, ОХУ-ын тэргүүлдэг олон улсын байгууллага бөгөөд гишүүн орнууд, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн бусад асуудлыг хэлэлцдэг. Тус байгууллагад Хятад, ОХУ-аас гадна Энэтхэг, Иран болон Төв Азийн орнууд багтдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид болон бусад улсын төлөөлөгчдийг оролцуулан 20 орчим орны төрийн тэргүүн хоёр өдрийн уулзалтад оролцоно.

Уулзалтаар олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдал, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг олон асуудлаар байр сууриа солилцох төлөвтэй байна.

Мөн Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр уулзахаар төлөвлөжээ. Тэд уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг дахин бататгах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Шинжээчдийн үзэж буйгаар, Хятад улс дээд хэмжээний уулзалтыг ашиглан ОХУ, Иран болон бусад оронтой хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаагаа харуулахыг зорьж байна.

Мөн Ши Жиньпин есдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж байгаа тул ШХАБ-ын уулзалтуудыг ашиглан Хятадын олон улсын дипломат нөлөөг харуулахыг зорьж байгаа гэж ажиглагчид үзэж байна.

Харин ОХУ-ын хувьд барууны орнуудтай харилцаа улам хурцдаж байгаа энэ үед ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг ашиглан Москва олон улсын тавцанд тусгаарлагдаагүй хэвээр байгааг харуулахыг зорьж байгаа гэж шинжээчид дүгнэжээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.176.27

Монголчууд хамаг энергиэ зарцуулан, Оросын ба Хятадын талаар бодоод л байгаа учраас Орос ба Хятад нь Монголоос илүү дээр гэдгийг илтгэж байна

Avatar

Нэргүй 2026-08-31 188.162.248.103

оросын байгалийн хий Монгол улсын нутагаар дамжихгуй болсон гэдэгийг баталгаажуулах уулзалт болно. энэ бол их баяртай мэдээ,яагаад гэвэл улныхан муусайн ялаануудад ямарч хэрэггуй хуртээлгуй хэдэн дарга нэртэй худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин алуурчидын чавцаа байхгуй боллоо.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

инэчин оросбгнаашгэдгчинхужааманжуудынхужааманж цаг зууриынзаль.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

өчнөөн жил чьж ирсн далднуужхужаабодлгын мэдлгшй яааав дээ хужаагуудын ярьж чвсэы хужаахужааманж хүниыг снааг мэдлгүй яаахв дээ одоо орос энэ аргнд рь хууртглж болхгүй путин олн жил ганцахрдсх болхоор нааш гэснрүү төөрөгдж явж болхгүйхужааманжууудхужааманжууд хэцүүдд ирхээрхужаамаэжууд.өүрзиыгөө болжснахшигө бгаа юм.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужаагуудхужааманжууд 40жио оросыг ганцдуулх бодлгт далдуур хутгж шаачаадбусл орны оросржу туррхирёшаачаад одо худлаишаажхужааманжууд длхиыдганцрдахд ирхээр оросын наашгж шаажнаалдх гж аымр атгаг далд санаахлтаы хумсас нуусн мууршг.

Avatar

Нэргүй 2026-08-31 103.229.122.9

Сэтгүүлчид мэдлэгтэй бол, хөөрхий

Avatar

Нэргүй 2026-08-31 178.174.229.45

HEDEN TENEG DARANGUILAGCH KK

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.178.252

Хойд солонгост бол зөвхөн Пхеньянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засаг, чөлөөт зах зээлтэй, хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ тэнгэр газар 2 шиг ялгаатай 2 улс. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл Пхеньян хот нь ОХУ-ын хамгийн алс зүүн хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, Владивостокоос ч илүү ядуу тарчиг хот.

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.186.147

харьцуулах юмаа олж дээ🤣🤣🤣

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж