ТАНИЛЦ: Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр

ТАНИЛЦ: Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр

ТАНИЛЦ: Ерөнхий сайдын танилцуулсан 9 шийдвэр

Засгийн газрын өнөөдрийн /2026.08.31/ ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсөвтэй холбоотой 9 шийдвэр гаргаснаа танилцууллаа.


Ерөнхий сайд Н.Учрал: 

Нэгдүгээр шийдвэр. Оюутолгойн ногдол ашгийг анх удаа Монголдоо авчрах болно. Монголчууд ногдол ашгаа хүртэх тухай 20 жил үргэлжилсэн яриаг энэ удаа дуусгана. Оюутолгойн ногдол ашгийн мөнгө аль нэг яамны хаалганы цаана, хэн нэгэн албан тушаалтны гарын үсгийн ард алга болохгүй ээ. Харин иргэн бүрийн хуримтлалын дансанд очно. Дулааны шинэ станц барих, арьс шир боловсруулах болон малын эм, вакцины үйлдвэр байгуулах, хоёр боомтыг бүрэн шинэчлэх зэрэгт шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Оюутолгойн ногдол ашгаар хаана, юу хийхийг E-Mongolia-аар явуулах нээлттэй санал асуулгаар иргэд та бүхэн эцэслэн шийднэ.

Энэ бол таны мөнгө. Таны мөнгө учраас та өөрөө сонгоно.

Хоёрдугаар шийдвэр

"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцаа бол үнэгүй цаас биш ээ. Та хувьцаагаа үр хүүхдэдээ өвлүүлж болно, бэлэглэж болно, арилжиж болно. Таны үнэт цаас таны жинхэнэ өмч болно. Эрдэнэс Тавантолгой компанийг нээлттэй компани болгоно. Энэ жишгээр бусад төрийн өмчит компаниудын хувьцааг хөрөнгийн биржид гаргаж, нээлттэй болгоно.

Цаасан дээрх өмчийг жинхэнэ ёсоор үнэт өмч болгоно.

Шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг дэлхийн жишгээр, дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татна. "Эрдэнэс Тавантолгой" зэрэг төрийн өмчит компаниудаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хуримтлагдах 3.5 их наяд төгрөгийг иргэдийнхээ ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн хэвшлээ өсөн тэлэхэд дэмжлэг болгон зарцуулна. Төрийн өмчит компаниудаас ногдол ашиг татан төвлөрүүлэх нь жижиг, дунд бизнесийн татварын ачааллыг хөнгөлөх боломжийг олгоно. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн татварын ачаа, дарамт хөнгөрөхийн хэрээр тэд ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, өсөн томорч, шинэ бизнес эхлүүлэх боломжтой болно.

Гуравдугаар шийдвэр

Та цалингийнхаа 792 мянган төгрөг хүртэлх хэмжээнд ХХОАТ огт төлөхгүй. Ингэснээр хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн дансанд 840 тэрбум төгрөг үлдэнэ. Жилд 2 тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай компани ердөө 1 хувийн ААНОАТ төлнө.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ.

Ингэснээр 23 мянган компани, ААН сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болно. Одоогийн 25 хувийн татварыг 15 хувийн татварын шинэ шатлалтай болгож, 600 гаруй компанийн татварын ачааллыг бууруулна.

Дөрөвдүгээр шийдвэр

Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгана. Илүү олон жил шимтгэл төлсөн нь илүү тэтгэвэр авдаг болно. 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудад шинээр 100-300 мянган төгрөгийн баталгаат буюу суурь тэтгэвэр олгоно. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутан, залуус НДШ төлөхгүй ээ. Багш нарын цалинг энэ онд 50 хувиар нэмсэн. Эмч нарын цалинг 30 хувиар нэмсэн. Тэгвэл эмч нарын цалинг арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэгдүүлж, адил тэгш хандана. Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгаалагч зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэгэн жигд 50 хувиар нэмнэ. 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж нэмнэ.

Тавдугаар шийдвэр

16 мянган өрх орон сууцтай болно. 14 мянган айл ипотекийн 6 хувийн зээлээр, 2 мянган айл түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орно. Төрийн барьж байгаа 4 мянган орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувь биш, 15 хувь болгож, босгыг хоёр дахин намсгана.

Зургадугаар шийдвэр

Дулааны III цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай Дулааны VI цахилгаан станцыг барьж байгуулна. Олон жил гацсан Дулааны III цахилгаан станц болон 10 аймгийн дулааны станцыг бүрэн ашиглалтад оруулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхийн үүдээр оруулахгүй.

Долдугаар шийдвэр

Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй 2 сургууль, 1 төрөлжсөн ахлах сургууль байгуулна. Нэг нь 300 ортой, нийт 15 дотуур байрыг шинээр барина. Ирэх онд 100 мянган сурагч Google-ийн компьютер авах болно. Мөн 100 сургууль Google лаборатори сургууль болно. 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгоно.

Наймдугаар шийдвэр

Яг одоо улс оронд гадаадын зээл, тусламж болон улс, орон нутгийн төсвөөр 39 эмнэлэг баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 34 эмнэлгийг барьж байгуулна. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутмын амин чухал эмүүдийг оруулна. Ахмадууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эмээ нэг ч төгрөг төлөхгүйгээр авна.

Есдүгээр шийдвэр

Өнөөдөр таван аймагт нарны станц баригдаж байна. Тэгвэл ирэх онд ахин 10 нарны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулна. Цахилгаан автомашины түргэн цэнэглэх 500 ногоон өртөөг байгуулна. Зам дагуу 150 километр тутамд нэг ногоон өртөө босгоно. Нарны хавтан, нарны хураагуур, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүдийг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Барилгачин БАЯРАА 2026-08-31 103.242.47.54

Төр үргэлж л бүтээн байгуулагч нараа мөлжиж байдаг хэрнээ Түүхэнд ганц тохиох Барилгачдын 100 жилийн ойгоор Засгийн газрын 325 дугаар тогтоол гаргаж хэдэн муу барилгачдаа хөсөр хаяж одов. 1 төгрөг ч гаргахгүй гороов

Avatar

Зочин 2026-08-31 66.181.184.72

байшин барьж, зам товина л гэнэ. бүтээх үйлдвэрүүд хаана байгаа юм. хилээр орж ирж бгаа хэрэггүй, шаардлагагүй зүйлсээ цэгцлээч дээ.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.21.107.112

дан ирээдүй цагт хэлжээ

Avatar

Нэргүй 2026-08-31 202.131.236.138

Ядаж төсвийн алдагдалгүй төсөл өргөн барина уу

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.183.24

Стратегийн ордуудын 50 хувь яаасан бээ.

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.176.219

худлаа хамаг юм хамж шимсэн поп яриа . Төрийн албан хаагчдийн тоог бууруулах. үнийн өсөлт, авилга, төрийн өмч либарлчлах…. зэрэг үй түмэн ажил байна хийх хүсэл ч алга энэ хүн

Avatar

Иргэн 2026-08-31 192.82.64.220

Бүх зүйлийн нэмэгдлийн суурь болж байгаа бензин, махны үнэ гэсэн гол асуудлаа шийдээч ээ, гол асуудлаа шийдэхгүй. Бензины үнэ чинь цалин бүр 00-ийн цаас болголоо. Ухаан шаардахгүй энэ дугаарын хязгаарлалтаа болиоч ээ. Иргэд чинь зорчих эрхгүй болцон байхад зүгээр хараад суугаад байх юм.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.126.90.213

Delhiyd usj baiga yumig ene hun yahvede

Avatar

Иргэн 2026-08-31 192.82.64.220

Хамгийн наад захын жишээ, Япон улс хямрал үүснэ гээд төсвийн тодолгол хийж, бензин бусад бүтээгдэхүүний үний өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байхад ингэж хараад сууж юм бол Засгийн газар, яам гэх шаардлага байхгүй, эд нарын үүрэг. Ядаж 92 шатахууныг тогтвортой оруулж ирэх ажил хийгээ ч.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.126.88.213

аялагч мөнхцэлмэг гэх хүний мөнгөөр хүйдэггэсэн гар. их мэдэмхийрэх юмаа. өөрсдийгөө их юманд бодсон новшнууд их бнаа. оркууд нь үгэнд нь итгээд л

Avatar

Нэргүй 2026-08-31 64.119.30.154

Тэтгэвэр одоо байгаагаасаа ижил нэмэгдэх ёстой. Хуулийн дагуу тэтгэвр нь инфляцийн хэмжээгээр нэмэх ёстой. Гэтэл 2026 онд ялгайтай нэмж хууль зөрчсөн. энэ чинь ЕС -ийн хэлдэг их төлсөн нь тэр хэмжээгээрээ тэтгэвэр авна гэдэг үнэн үү

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.185.10

Яг үнэндээ Иргэд И- Монголиа аар шийднэ ч гэх шиг. Тэр шийдлийг нь аль хэдийн нь тохиролцчихоод аягүй ажил хийсэн болж харагдах гэдгээ больчих

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.185.10

Заа худлаа дөө

Avatar

зочин 2026-08-31 202.9.47.74

Хууль хэзээ хэрэгжиж том том гэмт хэргүүд хэзээ шийдэгдэх вэ? Авлигаа яах гэж байна? Хууль бус хөрнгийг хураахгүй юу? Махыг хятадын гараас салгахгүй юу?

Avatar

Нэргүй 2026-08-31 103.212.162.208

Худлаа ярьж ханахгүй юм дөө

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.182.16

Сонгуулий хууралт эхэллээ Ухралтын

Avatar

ЗОЧИН 2026-08-31 203.91.115.54

МАН Ы УЯНГЫН ХАЛИЛ МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ БАЙНА. НЭГЭНД Ч ХУГАЦАА АЛГА. ТЭГЭХЭЭР 10 ЖИЛ ИЙН ДАРАА ЭСВЭЛ 20 ЖИЛ БОЛОХ БАЙХ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж