Намуудын үзэл баримтлалын хувирал | News.MN

Намуудын үзэл баримтлалын хувирал

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Намуудын үзэл баримтлалын хувирал

2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблигаас 9-р сарын 15-ны өдрийг Ардчилалын
олон улсын өдөр болгон НҮБ-ын бүх гишүүн орны хэмжээнд тэмдэглэн
өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ дагуу улс орнууд энэ өдрийг
дөрөв дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх нь бололтой.

Харамсалтай бөгөөд хачирхалтай нь Монгол улсад шувуу хүртэл буруу дэвээд байгаа юм шиг үйл явц сонин байдлаар өрнөж байна. Ясны
комминустууд ба тэдний үр удмаас бүрдсэн, агуу хүчирхэг, нуграшгүй зүүн
төвийн үзэл санаатай гэж өөрсдийгөө дөвийлгөж, энэ байдлаа амьдрал дээр
үргэлж нотлон харуулдаг МАХН маань олон улсын ардчилалын өдрийг
тэмдэглэхээр сүр дуулиан болгох юм.
Харин өөрсдийнхөө үзэл
баримтлалаа арай гэж ардчилал, эрх чөлөө, шударга ёс, чөлөөт зах зээл,
иргэний нийгмийн чиглэлд буюу баруун төвийн үзэл санаанд зангидахыг
хичээсэн олон угшилтай ганц нам болох Ардчилсан нам энэ тэмдэглэлт
өдрийг тэмдэглэх санаачилга гаргахгүй юмаа гэхэд нийгэмд зөв ойлголт
өгч, зөв тайлбар хийхгүй байгаа нь хачирхалтай.

Алаг дэлхийн бөөрөн
дээр Монгол гэж оронд амьдрал аюгүй сонин үргэлжилж нийгмийн халамжийг
байнга дөвийлгөн дэмждэг АН маань зүүний чиг баримжаатай болж, харин
ясны коммунистууд зүсээ өөрчилж барууний чиг баримжаатай болж жүжиглэж
байх шив дээ. Намуудын үзэл баримтлал ямар хурдан хувирч байна.
Ингэхлээр улс орон ямар тиймээ хувирдаг юм болдоо.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж