Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо 2026 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний өдрүүдэд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдаанд үг хэлэхийн зэрэгцээ ШХАБ-ын гишүүн болон яриа хэлэлцээний түнш орнуудын төрийн тэргүүн нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

ШХАБ-ыг 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс 2001 онд байгуулсан бөгөөд 27 улсыг хамарч байна.

Анх хил, нутаг дэвсгэрийн маргааныг шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой байсан бол өдгөө:

  • Гишүүн улсуудын хоорондын итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  • Бүс нутагт энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх,
  • Терроризм, салан тусгаарлах, хэт туйлшрах болон хар тамхи, зэвсгийн хууль бус эргэлттэй тэмцэх,
  • Улс төр, худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, хүрээлэн буй орчин, соёл, шинжлэх ухаан-технологи, боловсрол, эрчим хүч, тээвэр, зээл, санхүү болон бусад салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг дэмждэг байгууллага болон өргөжөөд байна.

ШХАБ-д Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Пакистан, Узбекистан, Энэтхэг, Иран, Беларусь гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс болон Афганистан ажиглагч орон юм.

Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив, Лаос гэсэн 15 улс яриа хэлэлцээний түнш орон болжээ.

Жил бүр Төрийн тэргүүн нарын, Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл, Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг.

Өнгөрсөн онд болсон Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар “ШХАБ-ыг 2026–2035 нд хөгжүүлэх стратеги”-ийг баталж, дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, зорилтоо тодорхойлсон юм.

ШХАБ нь НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, АСЕАН, Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөл, Олон улсын улаан загалмай, аялал жуулчлалын байгууллага зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-08-30 192.82.92.42

Баахан аялал, уулзалт, форум! Ур дун нь?! Магтан дуулалт хирээс хэтэрлээ, амьдрал нь доройтоод л !

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.186.156

Манай гадаад бодлого тогтвортой, тууш тай, прагматик, энхийг эрхэмлэгч……..
Бхттулгын үед нэг тасалдмаар, балайр маар болоод Хүүкийн үед буцаж эрэмбэн дээ орсон шүү !

Avatar

Өөр 2026-08-30 103.212.116.126

Манайх парламентын засаглалтай улс. Манай ерөнхийлөгч бол бэлгэ тэмдгийн албан тушаал. Шийдвэр гаргахгүй, улс орноор зугаалдаг хөдөө гадаа уул ус тахьдаг төдий. Шхаб ынхан харин өөр ерөнхийлөгчийн засаглалтай улсууд

Avatar

Нэргүй 2026-08-30 202.21.107.62

2 өвгөнийг маллаад ирээрэй….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж