Сайд Б.Найдалаа огцрох болзол хангаж, COP17 олон улсын хурал өндөрлөв

Сайд Б.Найдалаа огцрох болзол хангаж, COP17 олон улсын хурал өндөрлөв

Сайд Б.Найдалаа огцрох болзол хангаж, COP17 олон улсын хурал өндөрлөв

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Салбарынх нь ажил зуун задгай жаран хагархай… Монгол Улс өвөлдөө цахилгаан, дулааны хүчдэлийн дутагдалд орох нь тодорхой болж, төсвийн татаасаар эрчим хүч импортлох арга зам хайж байж,  сайд Б.Найдалаа нь албан өрөөндөө мөр нь гарсан цамц өмссөн бүсгүйтэй шал наль хийн салбалзсан нь огцрох шаардлагатай тулав.  Иргэд “Ерөнхий сайд Н.Учрал та Эрчим хүчний сайд Б.Найдалаадаа хариуцлага тооц, чадахгүй бол хамтдаа огцор” гэдэг шаардлага тавьж буй.

Мөн цахилгаан, дулаан, шатахууны үнэ нэмэгдсэнээс  инфляц өсч, иргэд үнийн дарамтад дарлуулан сөхөрч суухад Эрчим хүчний сайд нь яамныхаа өрөөнд хүүхэн эрхлүүлэх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг сануулах хүн ч олон байна.

Ерөнхий сайд Н.Учрал танхимаа байгуулахдаа эрчим хүчний салбарыг ХҮН намд даатгаснаар УИХ-ын гишүүн Т.Доржханд Шадар сайд, Б.Найдалаа Эрчим хүчний сайд болсон юм.  Энэ хугацаанд эрчим хүчний салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах,   хэрэглэгчид харин цахилгаан, дулааны үнийг нэмэхгүй байх хүсэлт дайж ирсэн.  Ажлаа хүлээн авснаас хойш  сайд нарын хувьд салбартаа гардаж хийсэн ажил маруухан, өмнөх Засгийн газрын эхлүүлсэн ажлын гүйцэтгэл дээр л тууз хайчилж зогссон нь олонтаа гэж хэлж болно. Гэтэл  төрийн тусгай хамгаалалттай бүсэд сайд Б.Найдалаа нь захиалга өгөөд инфлюенсерт яамны тамгаар тоглох эрх өгсөн зэрэг нь Монгол төрийн босго хошин шогийн тайз болж хувирч байгаа эмгэнэлтэй жишээ болов.

Монгол Улсын төсвийн алдагдал 2 их наяд төгрөг давсан, инфляц 13 хувьд хүрсэн, бодлогын хүү өссөн, эдийн засаг хүндэрсэн зэрэг нөхцөл байдлын улмаас Засгийн газар сөрөг хүчнийхээ “бойкот”-д орж, улс төрийн дарамт нэмэгдсэн энэ үед Эрчим хүчний сайдынх нь урагшгүй үйлдэл даарин дээр давсан үрсэн хэрэг болж буй.

Сөрөг хүчний зүгээс УИХ-ын ээлжит бус чуулган зарлах шаардлага тавьж, 2026 оны төсвийг тодотгохдоо данхгар төсөвтэй сайд нараа цөөлж, зардлаа танахыг шаардах болсон нь хэл аманд ороод байгаа ХҮН намынханд халгаатай тусаж мэдэхээр боллоо.

COP17 ОЛОН УЛСЫН ХУРАЛ ӨНДӨРЛӨВ 

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) болж, өндөрлөлөө.

“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулагдсан энэхүү хуралд 180 гаруй улсын 20 мянга гаруй төлөөлөл оролцов. Талууд цөлжилт, газрын доройтол, өсөн нэмэгдэж буй гангийн сорилтыг даван туулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүллээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Монгол Улсад UNCCD COP17 хурал зохион байгуулагдсанаар 1 тэрбум 480 сая ам.доллар буюу 5 их наяд төгрөгийн  төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлцэл, санамж бичгүүдийг байгуулсан” гэж мэдэгдсэн юм.

Монгол Улс COP17-ын даргалагч орны хувьд бага хурлын турш Талуудын ялгаатай байр суурийг ойртуулах, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хэлэлцээг нээлттэй, ил тод, хүртээмжтэй явуулах чиглэлд идэвхтэй ажилласан болохыг холбогдох сайд нар онцлов.

Мөн COP17 өндөрлөсөн ч Улаанбаатарт эхлүүлсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлж, баталсан шийдвэрүүдийг бодит үр дүнд хүргэх ажил цаашид үргэлжилнэ.

Монгол Улс ирэх хоёр жилийн хугацаанд COP17-ын даргалагч орны хувьд Талууд болон олон улсын түншүүдтэй нягт хамтран ажиллаж, Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг шийдлүүдийг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулах болно гэж мэдэгдлээ.

ЦАХИМААР ДАВХАРДУУЛАН ЗЭЭЛ АВЧ ЭРСДЭЛД ОРДОГИЙГ ХЯЗГААРЛАНА 

“Нэг иргэн 15 хүртэл аппликейшнийн зээл авч, санхүүгийн эрсдэлд орж байгаа учир цахимаар зээл давхардуулан авдаг байдлыг зогсооно” гэж Монголбанкнаас өнгөрсөн Баасан гаригт мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Монголбанкны Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн “Монголбанкны Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг 680 гаруй байгууллага бий. Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, санхүүгийн түрээс, Төрийн сангууд, үүрэн телефоны компани, зарим нэг мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгч, нар мэдээллээ нийлүүлдэг. Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ноос зөвшөөрөл авсан 82 байгууллага /финтек/ бүгд мэдээлэл илгээгээд явж байгаа.  Эдгээр байгууллагаас олгосон зээлийн давхардалтай холбоотой мэдээллийг СЗХ-ноос авах ёстой. Зээлийн давхардал, эрсдэлийн судалгаа хийгээд бууруулах ажил хийж байна.

Монголбанкны хувьд зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор авах зорилгын хүрээнд бүх санхүүгийн байгууллагаас шинэ мэдээлэл авах хөгжүүлэлт хийгээд явж байна.

Энэ ажил 2026 оны дөрөвдүгээр сарын 6-наас эхлээд бүх банк, мөн банкны 519 салбарыг хамруулсан, ирэх аравдугаар сарын 15-н гэхэд бүх санхүүгийн байгууллагыг бүрэн хамруулахаар ажиллаж байна. Зээлийн давхардлыг бууруулах зорилгоор хийж байгаа чухал ажлын нэг юм.

Зээл олголт хийгдсэн даруйд санхүүгийн байгууллага мэдээлэл оруулангуут тухайн иргэний зээлийн лавлагаан дээр авсан зээл, зээл төлөлт шууд ордог. Өмнө нь зарим байгууллага дотоод зохион байгуулалтаасаа хамаараад мэдээллүүдээ цуглуулж,  ажлын гурав хоногтоо багтааж хийдэг байсан. Энэ хоёрын зааг дээр давхар зээл зэрэг авах боломж байсан учраас түүнийг хязгаарлах зорилгоор бодит цагийн горим руу шилжүүлж байгаа. Бодит цагийн горим руу шилжүүлснээр давхардуулан цахимаар зээл авах боломжгүй болохын зэрэгцээ зээлжих зэрэглэлийн оноо илүү хурдан шинэчлэгддэг болно.

Зээлжих зэрэглэлийн оноонд иргэний үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл, нөлөөлөхөөргүй болж байгаа. Зээлээ төлж хаасан, хоцрогдлын түүхтэй 400 мянган түүх бий” гэлээ.

СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН АВТОБЕНЗИН БОРЛУУЛЖ БАЙНА

Иргэдийн дунд өнгөрч буй долоо хоногт К-2 ангиллын АИ-92 бензинийг Евро 5 ангиллын АИ 92 автобензиний үнээр худалдан борлуулж байгаа юм биш биз гэх хардлага газар авсан юм. Дээрх хардлагыг мухарлах зорилгоор нефть импортлогч компанийн борлуулж байгаа шатахуунаас дээж авч АМГТГ-ын харьяа Уул уурхайн газрын тосны төв лабораторид тогтмол шинжилж байна. Одоогоор зөрчил илрээгүй.

Ашигт малтмал газрын тосны газар/АМГТГ/-ын дарга Ч.Чулуунбат энэ сарын 25-нд мэдээлэл хийх үеэрээ “Бид өчигдөр Петровис компанийн Толгойт дахь агуулахаас дээж авч АМГТГ-ын харьяа Уул уурхайн газрын тосны төв лабораторид шинжилсэн. Монгол Улсын MNC 217, 2017 оны стандарт техникийн шаардлага хангасан үзүүлэлтийг хоёр дээж бүрэн хангасан. Евро-5 ангиллын автобензин экологийн ангиллаараа хүхрийн агууламж нь 10 ppm –ээс аас бага байхыг шаарддаг. Шинжилгээний дүн 9.2 гарсан.

Евро-2 буюу энгийн автобензиний хувьд 500 ppm-ээс бага байх ёстой. Шинжилгээний дүн 193 ppm гарсан.

Өнөөдөр манай лабораторид Тэс, Петровис, Шунхлай, Сан петролиум зэрэг компаниудаас АИ-92 төрлийн К-2 болон К-5 ангиллын автобензинээс дээж авч лабораторид шинжилгээ хийгээд явж байна. Дээж авах процедур, шинжилгээ хийх явцыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамт хийж байна” гэлээ.

Үнэ өссөн тухайд “ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон. Энэ нь долдугаар сартай харьцуулбал үнэ нь 51 ам.доллароор өссөн. Үнийн зөрүү 200 орчим төгрөгөөр илэрч, наймдугаар сарын 14-нөөс нэмэгдсэн.

ОХУ-ын Газпром, Канико, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас тонн тутамд 1400-1600 ам.доллароор нийлүүлэх санал ирсэн дагуу Евро 5 ангиллын АИ-92 төрлийн автобензиний өртөг огцом өссөн" гэлээ.

Энэ долоо хоногийн сүүлээс эхлэн Улаанбаатар хот болон орон нутагт шатахуунд дугаарлах автомашинтай жолооч нарын тоо харьцангуй буураад байна.

Дээр нь ирэх есдүгээр сард АИ-92 төрлийн автобензиний үнэ өсөхгүй гэх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас өгсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-30 202.126.89.1

найдлаа халтар гөлөг 2-г зайлуулаач, хогийн новшнууд

Avatar

Нэргүй 2026-08-30 103.229.121.219

хүн мүн намын нэрээр энд тэнд тавигдмар болж байгаа шалдан, ёс зүйгүй хэдэд хүүхдүүдээр улс орноо тоглуулахаа зогсоох талаар хатуу шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.189.109

эзэнгүй төр засагтай улсад энэ мэтийн нам нэртэй өлөн хулгайчууд сайд ч гэх шиг

Avatar

И 2026-08-30 59.153.114.27

ХҮН нам хуучны МАХН–н доодх пионёрын байгууллага л юмшиг байгаам, хүзүүндээ улаан даавуу зүүхгүй л болохоос. Өөрсдийн бодлого, зүтгэл байхгүй, ахын үгээр !!!

Avatar

зочин 2026-08-30 66.181.186.211

9-р сард бензиний үнэ өсөхгүй гэдэг нь Аи92 – ыг цаашид 4000 гаруйгаараа зарна гэсэн Засгийн газрын мэдэгдэл юм аа даа? Засгийн газар Оросоос Аи92 бензиныг өмнөх бөөний үнээр хямд аваад хувийн компаниудад тарааж өгнө, тэндээс зөрүүгээ хувьдаа авах юм аа даа.

Avatar

Зочин 2026-08-30 192.82.92.42

Яамдаа цееруулж, боловсролын сайдаас эхлээд солих хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2026-08-30 122.201.31.128

Найдалаад найдаж сонгож гаргаж ирсэн чинь юу болов.

Avatar

иргэн 2026-08-30 202.9.46.234

бүгдээрээ хөлдүүс болвол, хоорондоо барцахгүй амар биз дээ.

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.161.200

Чойжоог харааж зүхээд л байсан. Энэний хажууд ч бурхан байжээ. Өөрөө мөнгөтэй болохоор ядаж л өлөнтөхгүй гал алдуулчихгүй шиг явж ирсэн. Энэ ч дээ мэдэхгүй энэ өвөл УБ хөлдүүс болох байхоо.

Avatar

d 2026-08-30 103.57.94.113

Туслахынхаа бичлэгийг хийх чинь гэмт хэрэг юмуу. Хачин тэнэг юм бичих юм.

Avatar

Нэргүй 2026-08-30 202.131.241.196

Чи бичлэг хийлгээд байсан авгай юу?

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.185.10

Энийг хэнч сайд болгочихсон юм кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж