Канад улс АНУ-ын судлаачдыг урьж байна

Канад улс АНУ-ын судлаачдыг урьж байна

Канад улс АНУ-ын судлаачдыг урьж байна

Канад улс АНУ-ын нэр хүндтэй их, дээд сургуулиудаас хэдэн арван эрдэмтэн, судлаачийг урин, ажиллуулах болжээ. Канадын аж үйлдвэрийн сайд Мелани Жоли Пүрэв гаригт (2026.08.27) 64 судлаачийг Канадын их сургуулиудад ажиллуулахаар болсон гэж мэдэгдсэн байна. Тэдний судалгааг найман жилийн хугацаанд нийт 500 сая гаруй канад доллароор дэмжих аж.

Нийт судлаачдын 48 нь АНУ-ын их сургуулиудаас ирэх бөгөөд тэдний дунд Харвард, Корнелл болон Массачусетсийн Технологийн Институтын эрдэмтэд багтжээ. Судалгааны чиглэл нь анагаах ухаан, инженерчлэл, уур амьсгалын шинжлэх ухаан зэрэг олон салбарыг хамарч байна.

Энэхүү шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа нэр хүндтэй их, дээд сургуулиудын санхүүжилтийг хязгаарлаж, эрдэм шинжилгээний салбарт тавих хяналтаа нэмэгдүүлж буйтай зэрэгцэж байна.

Канадын тал энэ үеийг ашиглаж, дэлхийн шилдэг судлаачдыг эх орондоо татах зорилготой байна гэж олон нийт үзжээ. Тус улсын засгийн газар шилдэг эрдэмтэн, судлаачдыг татахын тулд нийт 1.7 тэрбум канад долларын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Аж үйлдвэрийн сайд Мелани Жоли “Зарим улс судалгааны санхүүжилтээ танаж, академик эрх чөлөөнөөс татгалзаж байхад бид шинжлэх ухаан, судалгаанд илүү их хөрөнгө оруулах болно” гэж мэдэгджээ.

АНУ-аас Канад руу шилжихээр болсон зарим судлаач Трампын засаг захиргааг эрдэм шинжилгээний эрх чөлөөг хянах гэж оролдож байна гэж буруутгажээ. Улмаар АНУ-аас Канад руу явах нь эрдэм шинжилгээний ажлаа үргэлжлүүлэх боломж гэж харж байна. Тухайлбал, Массачусетсийн их сургуулийн судлаач Филипп Замор “Америкт би хамгийн сайнаараа ажлаа хийж чадахгүй” хэмээн ярьжээ. Харин тус сургуулиас Макгиллийн их сургуульд шилжих Этан Цукерман Канадын судалгааг дэмжих бодлогыг өндрөөр үнэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж