
Уг мансууруулах үрлийг тээвэрлэж ирсэн 24 настай бразилийн иргэн Португаль улсаас онгоцоор хүрэлцэн ирсэн бөгөөд нийтдээ 7 кг орчим үрэл нууцаар нэвтрүүлэхийг оролдсон байна.
Бразилийн эрх баригчид өнгөрөгч бямба гаригт Парагвай улстай хил залгаа нутагт 2,3 тонн марихуан илрүүлэн устгалд оруулсан тухай мэдээлжээ.
Бразил улсын засгийн газар нийгэмд гамшиг учруулж буй хар тамхины эсрэг эрчимтэй тэмцэл явуулах тухай мэдэгдсэний дагуу энэ оны 3 дугаар сараас эхлэн нийт 46 тонн мансууруулах бодис илрүүлэн устгажээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг