"Хууль бус олборлолтод оролцсон албан тушаалтныг ажлаас нь чөлөөл" гэв

"Хууль бус олборлолтод оролцсон албан тушаалтныг ажлаас нь чөлөөл" гэв

"Хууль бус олборлолтод оролцсон албан тушаалтныг ажлаас нь чөлөөл" гэв

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын дарга нарт хууль бус алт олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хариуцлагагүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх үүргийг Цагдаагийн удирдлагуудад өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайха тэрбээр, "Хууль бус хэрэг хийсэн этгээдүүдэд хуулиа хатуу хэрэгжүүлж, хариуцлага тооц. Монгол Улсын хэмжээнд байгаа хууль бус ашигт малтмал олборлолт тэр дундаа зөвшөөрөлгүй алт олборлож байгаа үйл ажиллагаатай хатуу тэмц. Төв, Булган, Сэлэнгэ болон бусад аймгуудад хууль бусаар ашигт малтмал олборлож байгааг шалгаж, таслан зогсоож хуулийн хүрээнд арга хэмжээ ав. Хууль бусаар ашиглаж байгаа техникийг нь хураа. Хууль бус ашигт малтмалын цаана хэдэн зуун тэрбум төгрөгийг татварын асуудал бий. Энэ мэт олон асуудал байгаа.

Мөн хууль бус гэдгийг нь мэдсээр байж ажлаа хийхгүй, тэдгээрийн гар хөл болж байгаа тухайн орон нутгийг хариуцсан албан тушаалтныг шалга.

Өөрөөр хэлбэл, хууль бус үйл ажиллагааг дэмжиж ажилласан албан тушаалтан байвал шалгаж тогтоогоод, ажлаас нь чөлөөлж хариуцлага тооц. Одооноос эхлэн олон жилийн турш бугшсан хууль бус олборлолттой тэмцэж, шалгах хэрэгтэй. Төр хуулиа хэрэгжүүлж хариуцлага тооцох хэрэгтэй байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-29 66.181.189.109

Ха ха наад төрөөр чинь дүүрэн хулгайч луйварчид л байна. Ингэж худал попроод яахав нохой хуцсан чинээ тоолоо юу

Avatar

zochin 2026-08-29 202.126.90.101

Үгэнд нь орох болов уу даа дийлдэхгүй ш дээ хэвлэлд бичиж байгаагаар бол ,,,Бүр тусгай баг бүрдүүлж АТГ ажиллаж байж л дийлэх бх бүхэл бүтэн баг харяалал хамаарахгуй

Avatar

Нэргүй 2026-08-29 66.181.186.156

Монголд хуулийг ийнхүү ялгавартайгаар хэрэгжүүлдэг !
Хуулийн байгууллагын ажилтнууд гэмт хэрэгт холбогдвол зөвхөн ажлаасаа л чөлөөлөгддөг,хуулинд заасан шийтгэл үүдийг огт эдэлдэггүй, дархан эрхтэй !!!
Дундговийн Салхитын ордны луйвар хулгайд оролцсон цагдаагийн дарга генерал нь чив чимээгүй л өнгөрсөн, тэр тухай ганц сайн мэдэх гавьяат хуульч эмэгтэй боож үхсэн (зориуд алсан байх магадлалтай)

Avatar

ИРГЭН 2026-08-29 103.168.34.187

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН САЙД, ЦЕГ ДАРГА НАР НААД ЦОЛОО ХУРААЛГАЖ ӨӨРСДӨӨСӨӨ

ЗОЧИН 2026-08-29 103.168.34.187

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦОЛ ОЛГУУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЦЕГ ДАРГА НАР НААД ЦОЛОО ХУРААЛГАЖ

Самарсайхан саад хууль бусаар алт ухагчдаас хувьхишиг аваад тэднийг өмгөөлж хамгаалж байдаг хурандаа нарыг шийтгэхгүй, зүгээр л ажлаас нь хална, оронд нь найзуудаа тавина гэж мэдэгдсэн л бна ш дээ !
Сүүлийн 36 жидийн 30 гаруй жилд нь МАН- ын ноход Хууль Зүйн Яамыг ийм л маягаар улирдаж ирсэн !
Үр дүнд нь Монголд хууль ёс завххрсан !!!

Avatar

Uranchimeg Choidog 2026-08-29 66.181.176.251

ажлаас нь чөлөөлж хариуцлагаас зугтаалгадаг аргатай новшийн Увсын тагнуулууд, мөлжигчид чинь тэд шүү дээ

Avatar

Нэргүй 2026-08-29 66.181.185.10

Үнэн зөв хэрэгждэг бол ч цагдаагаас их олон цагдаа халагдана даа 😂

Avatar

хүннү 2026-08-29 202.9.46.97

Хулгайгаар алт ухдаг бүлэгллийн үйл ажилгаа цагдаа, тагнуул, байгаль орчны хяналтаас гарсан. Хэ. Батширээтийн Гутайн давааны алтыг хууль бусаар ухаж байгаа гэсэн. Нутгийхан энэ талаар ярьцгааж байна. Тэнд Заамарын нинжаа нар нутгийн сайн эрчүүдтэй нийлсэн гэнэ. Тэд маш нарийн зохион байгуулалтан орсон, энд тэнд “тагнуул, харуул, мэдээ дамжуулагч”- тай. Манай хууь хүчнийхэн тэднийхэнд баригдчалгүйхэн очиж “сонирхож” болно ш дээ.

Avatar

Иргэн 2026-08-29 157.15.6.113

Хулгайчийг барь гэж хулгайч нарт үүрэг өгөө юу? Цагдаагийн генерал, хурандаа нар бүгд үүнд чинь хутгалдсан гээд ард олон хэлээд байна шдээ

Avatar

Нэргүй 2026-08-29 66.181.161.5

чөлөөлөхөө кк ял өгдөггүй юм уу

Avatar

ИРГЭН 2026-08-29 103.168.34.158

ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭГДЭЖ ТУН УДАЛГҮЙ АХИН ЦАХ-ИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРСАН ТУХАЙН АХИН МЭДЭЭЛЭГДСЭН. ЦАХ-Н АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЖ ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ШАГНАЖ БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ БОЛГОСОН ХУУЛЬ ЗҮЙН САЙД, ЦЕГ ДАРГАД ӨГСӨН ҮҮРЭГ НЬ ЖҮЖИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж