220 мянгат орчмоор байр 1мВк нь 8 сая орчим төгрөгийн үнэтэй

220 мянгат орчмоор байр 1мВк нь 8 сая орчим төгрөгийн үнэтэй

220 мянгат орчмоор байр 1мВк нь 8 сая орчим төгрөгийн үнэтэй

Орон сууцны үнэ жил бүр нэмэгдэж залуу гэр бүлүүдийн хувьд байртай болох мөрөөдөл болсон. Орон сууцууд байршлаасаа хамаараад үнэ харилцан адилгүй. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байрны үнэ хамгийн өндөр байна. Тодруулбал, 220 мянгат орчмоор нэг метрквадрат нь найман сая орчим төгрөгийн үнэтэй байгаа аж. Тэгвэл 2024 онд энэ байршилд орон сууц нэг метр квадрат  нь 4.3 сая төгрөг байсан бол 2025 онд 5.2 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин энэ жилийн долдугаар сарын байдлаар тус байршилд нэг метр квадратын үнэ 7.9 төгрөг болж нэмэгджээ. Сонгинохайрхан дүүрэгт байрны үнэ хамгийн хямд буюу 3.2 сая орчим төгрөгийн үнэтэй байна.  Хан-Уул дүүрэгт 5.5 сая төгрөг, Баянгол дүүрэгт 4.4 сая төгрөгийн үнэтэй байна.

Цэцэрлэгт хүрээлэн орчмоор 7.1 сая төгрөгийн үнэтэй байгаа юм.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харвал, шинэ орон сууцын үнэ өнгөрсөн жилээс 5.1 хувиар өссөн бол хуучин орон сууцын үнэ 6.8 хувиар өссөн байна. Ерөнхийдөө орон сууцын нэг мвк-ын үнэ нэг жилд 400-500 мянган төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн жил Чингэлтэй дүүрэгт орон сууцын дундаж үнэ 4.6 сая төгрөг байсан бол энэ онд 5.1 сая төгрөгийн үнэ байна.

Сүүлийн жилүүдэд хуучин орон сууцын үнэ шинэ байраас дутахааргүй өсөж байгаа аж. Тодруулбал, хуучин орон сууцын нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.8 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.9 сая төгрөгийн үнэтэй байна.

Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 8.5 хувиар буву 440 мянган төгрөгөөр өссөн байна.

Байрны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ түрээсийн үнэ дагаад өсдөг. Өнөөдрийн байдлаар, орон сууцны нэг сарын түрээсийн дундаж үнэ 1.3 сая төгрөг, хоёр өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.9 сая төгрөг, гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 2.95 сая төгрөг байна.

 1–3 өрөө байрны түрээсийн үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1.6–3.7 сая төгрөг гэж байгаа аж. Харин Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага буюу нэг сая төгрөгөөс хоёр сая төгрөгийн үнэтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гантөр 2026-08-29 66.181.187.22

хямдхан л байна даа, м2 нь 15-20 сая байвал бас ч яахав, хүмүүс авахад болох талтай… гэвэл яах уу

Avatar

Нэргүй 2026-08-29 103.229.121.239

Аяндаа түрээсээ ч дийлэхгүй болохоор үнэ нь унана. Бөөн хөөс шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-08-29 202.9.40.174

монгол гэгч хашиграгчд ярьж шаагчд ихнхн нь хужааманжууд түрүйний бөөс хужааманжууд түрүний бөөс хулгайчууд хужааманжууд толгойд гарч хулгай шааж эзлсн түрүйний бөөс хулгайч хужааманжуудыг хужааманжруун хөөж далдхуулнаа.

Avatar

Нэргүй 2026-08-29 202.9.40.174

монгол гж хужааманж 20 30 тв хужааманж tv нэвтрүүлгт шаадж бгас хужааманж бүгдиын хааж тасдн хзогооххэргтэй.

Avatar

сонгогч 2026-08-29 202.9.46.46

Барилгын мафийн дээрэм, мөлжлөг, шулалт цэцэглэж байна

Avatar

Нэргүй 2026-08-29 103.229.121.239

Үгүй дээ, төрд гарсан таны татварын мөнгийг хулгайлагчид үнэгүй олсон мөнгөөрөө хурдан хөрөнгө болгоод ингэж үнэ өсөөд байгаа юм. Шударга бустай тэмцэж төрөөс хулгай хийсэн, гарын үсгээрээ хавчиж авилга хахууль авч хууль бусаар хөрөнгөжсөн бүхнийг шшүж хөрөнгийг нь хураадаг болсон цагт эрүүл зах зээлийн үнэтогтож, улс орон хөгжиж иргэд ч аз жаргалтай бухимдалгүй болно.

Avatar

Нэргүй 2026-08-29 103.229.120.164

Мөнгийг үхтэл нь хэвлэж бгаа юм шигээ… Юмны үнэ галзуурлаа… МАНАН буруутай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж