Цахилгаан тэжээлт автомашины импорт тогтвортой өсөж байсан ч 2025 оноос эхлэн буурч эхэлжээ. Тодруулбал, Монгол Улсын хувьд 2022 оноос хойш энэ оны наймдугаар сарын 28-нийг хүртэлх хугацаанд нийт 1838 ширхэг цахилгаан машин импортолсон байна. Тодруулбал, 2022 онд Монгол Улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байв.
2023 онд импорт огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна.
2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм. Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ.Харин зөвхөн энэ наймдугаар сард нийт 365 ширхэг цахилгаан автомашин оруулж ирээд байгаа ажээ.
Цахилгаан машины дийлэнх хувийг Хятад улсаас оруулж ирдэг байна. Өөрөөр хэлбэл, 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл импортолсон цахилгааны машины 76.3 хувийг БНХАУ-аас импортолжээ. Харин 10.2 хувиыг Япон улсаас, 5.1 хувийг АНУ-аас, 8.4 хувийг бусад улс орноос оруулж ирсэн байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
3,595.72




















































Нэргүй 2026-08-29 66.181.183.22
Бензин ховордож хязгаарлагддаг нь цаанаасаа бодлоготой гэж хэлээгүй юу. Цах. машинаа монголд шахах арга
Нэргүй 2026-08-29 202.126.90.174
Ориг юм хаана байна. Сэлэнгийн Алтанбулагт хүртэл хуурамч өрөм хуурамч сүү байна гээд боддоо.
Нэргүй 2026-08-29 202.126.90.174
Бүх юм Хятад байгаа. Монгол юм гэж яг юу байнаа. Заа тоолоё. Ааруул Хятад вакцин тариулсан малын мах цагаан идээ. Тэгээд болох шивдээ!!!
Нэргүй 2026-08-29 103.212.162.57
2 жил явахгүй сэг байнаа
Нэргүй 2026-08-29 202.9.40.172
чингсийн монгол гэдг чин бол үнн чингс гэдг чин хяид гэсн үг монгол гэдг чин хятд үг тэгээд хятдиын монгол гэсн үг.монгол гэдн чин хятдын зохиосн хятд үг.
Зочин 2026-08-29 202.126.89.76
Цахилгаан машины батерей бол хамгийн аюултай хог хаягдлын нэг, энэ хогийг яаж устгах, хааш нь хийх талаар ямар нэг төлөвлөсөн, тооцсон юм байдаг л байх даа, хятадууд эргүүлээд авахгүй нь лав
Нэргүй 2026-08-29 66.181.188.203
хэ хэ удахгүй ямар хог оруулж ирсэнээ мэдрэх байлгүй дээ гахай хариулсан хүн уураа барна гэдэг шиг хятад машин авч унасан хүн уураа барж хууртагдсанаа мэдрээд эхлэх байлгүй дээ