Хөрсний нуралт болбол Улаанбаатарт юу үлдэх вэ?

Хөрсний нуралт болбол Улаанбаатарт юу үлдэх вэ?

Хөрсний нуралт болбол Улаанбаатарт юу үлдэх вэ?

Балба, Хятадын хилийн зурваст энэ сарын 26-нд 5.2 магнитудын хүчтэй хөрсний нуралт болсноор амь үрэгдсэн хүний тоо 400 дөхсөн бол сураггүй алга бологчдын тоо 1500 руу дөхөөд байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог Улаанбаатар хотод дээрх шиг гамшиг болохгүй гэх газаргүй. Учир нь, Улаанбаатар хотын орчимд 6 идэвхтэй хагарал бүс байгааг эрдэмтэн судлаачид тогтоосон. Үүнд дараах газрууд хамаарна.

  • Эмээлт
  • Хустай
  • Авдрант
  • Мөнгөнморьт
  • Гүнжийн ам
  • Шархай

Хамгийн сүүлд Японы эрдэмтэн Улаанбаатар хотын зүүн урд талд газар хөдлөлтийн идэвхтэй 50 км урт хагарал илрүүлсэн байдаг.

Монгол Улсын хүн амын 50 хувь нь буюу 1.8 сая иргэн оршин суудаг Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог төдийгүй хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэй газарт өндөр, өндөр барилгыг олноор барьсан нь хожим том аюул дагуулж мэдэхээр буй.

Тухайлбал, ШУТИС-ийн Геологийн сургуулийг үүсгэн байгуулагч, Ардын багш, доктор, профессор Ж.Лхамсүрэн 2018 онд News.mn –д тодруулга өгөх үеэрээ “Богдхан уулын ойролцоо гүн хагаралтай. Энэ хэсэгт барилга барьж болохгүй гэдгийг олон газрын судалгаанд тусгасан. Гэтэл тэнд олон барилга барьсан. Болохгүй газар барилга барьсны хариуцлагыг хүлээх хүн алга.

Улаанбаатар долоон баллын газар хөдлөлтийн бүсэд байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Газар хөдлөлтөд хамгийн түрүүнд Туул голын орчим өртөнө.

Туул гол нь газрын гүний хагарал дээр байгаа, хагарлын урд хэсэг өргөгдсний дунд Богдхан уул тогтсон юм. Газар хөдлөлтийн дараа тэр хэсгээс Зайсан толгой үлдэж болох юм, бусдыг хэлж мэдэхгүй” гэх анхааруулгыг өгсөн удаатай.

Гэвч мэргэжилтнүүдийнхээ үгийг үл тоон барилга барьсаар өнөөдөр Богдхан уул бетонон ширэнгэ болж хувирсан гэж хэлэхэд бодит байдлаас хол зөрөхгүй.

Хэдийгээр энэ хугацаанд Балбад болсон шиг хөрсний гулгалт болж, аюул дагуулаагүй ч Зайсан орчмын орон сууцууд руу зуны улиралд ус нэвчиж орох, зарим барилгынх нь сууринаас ус шинээр ундарч гарах зэргээр болохгүй газар барилга барьсныг нь сануулах дохиог өгсөөр буй. Туул голын ай савд барилга баригдсан нь ч гамшигт өртөх магадлалыг ч өндөрсгөж байгаа юм.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр Улаанбаатар хот орчимд 2000-2025 онд нийт 19000 газар хөдлөлт бүртгэгдсэн бол энэ оны таван сарын байдлаар 165 газар хөдлөлт болсон.

Хамгийн хүчтэй газар хөдөлт нь 3.5 магнитуд гэж бүртгэгджээ.  Газар хөдлөлтийн идэвхжил жил ирэх тусам нэмэгдэх болсон нь аюул ойрхон ирснийг илэрхийлэх үзүүлэлт болж буй. Гэвч нийслэлчүүдийн хувьд барилга сууц нь газар хөдлөлтийг давж гарч чадах хэмжээнд баригдаж чадсан уу гэдэг асуулт тавибал хэцүүхэн дүр зураг гарна.  Хамгийн сүүлд хийсэн 2023 оны олон нийтэд танилцуулсан судалгаагаар 2000 оноос өмнө баригдсан 1844 барилгаас 898- д газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилгыг хүчитгэх шаардлагатай тухай дүгнэлт гарсан юм. Гол нь бүх барилгад тэсвэрлэх чадварын үнэлгээг хийж чадаагүй. Тэр дундаа газар хөдлөлт, хөрсний гулгалт үүсэх өндөр магадлалтай бүсэд баригдсан орон сууцны тэсвэрлэх чадварын үнэлгээг хийх шаардлагатай тухай хөндөгдөж ирсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй хэвээр байна.

Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад идэвхтэй мэдрэгдэх болсноор үер ус гамшиг дагуулж мэдэхээр байгаа. Гэтэл үерийн ам, гуу жалга даган хашаа хороо хатгасан 3000 орчим айл нийслэлд бий. Нүүх шаардлага тавьдаг ч явдаггүй. Хүчээр нүүлгэлээ ч эргээд үерийн ам, суваг шуудуугаа бараадаад буучихна.  Хаа очиж байгалийн гамшиг бусад улс орнуудтай харьцуулахад бага болдог нь аз түшиж буй. Гэсэн ч 1966 онд Улаанбаатар хотод буусан үерийг мартаж болохгүй. Наадмын өдөр болсон энэхүү үерт 100 гаруй иргэн амиа алдсан гэх бөгөөд ОХУ-аас хоёр онгоц ирж аврах ажиллагааг явуулсан.

Онгоц Туул гол дээгүүр нисч, амьдыг нь Сүхбаатарын талбай дээр, амь үрэгдсэнийг нь Гандангийн дэнж дээр буулгаж байсан тухай хуучлах хүмүүс бишгүй бий.

Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлж байж амьд гарах магадлал өндөрсдөг. Гэтэл газар хөдлөлтийн бүс, хөрсний нуралт үүсэх газар, гуу жалга дамнуулан барилга барьсан нь маш  том аюул дагуулж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

оогий 2026-08-28 202.9.46.148

сайн л биз . бүгдээрээ урсаад явна биз.ажил хайхгүй, байрны мөнгө төгрөг гэж санаа зовохгүй, бензин , ер бүх юманд санаа зовохгүй амар биз дээ .

Avatar

kk 2026-08-28 202.55.184.7

atsnii hursnii nuralt boldog yum. teren door tugjirel, barilguuddaa gazar hudlultiin magdalgaa bolon zambraagui bargligchiltandaa anhaarlaa handuul!

Avatar

Del 2026-08-28 202.133.76.2

уулаа дагасан газарт хөрсний гулгалт болно тэнд хэн амьдардаг билээ гэхээр сонин дүгнэлт гарна

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.186.156

Би 1966 онд 22 настай залуу УБ-т амьдар ч байсаан, үер болсон хохирол бол бсан, тэхдээ энд бичсэн шиг тийм их сүртэй юм болоогүй, СБ талб ай дээр хөл ихтэй, вертолет 1-2 удаа бууж бсан.
Баахан сүр болж, тархи угааж байгаад л
“Гамшигаас урьдчилан сэргийлэх төсөл” хэрэгжүүлж мөнгө идэхийн бэлтгэл л гэж ойлгогдож бнаа !!!

Avatar

Зочин 2026-08-28 59.153.113.211

1966, 1982 оны, дараа нь багахан шиг үер 2009 онд болж билээ. Туул байтугай цагаа болвол Сэлбэ гол ч үерлэсэн. Голын сав газрыг дур мэдэн олгосон, газаргүй мэт шахцалдсан хашаа гудамж зөндөө. Байгалийн гамшиг бидний мэдлээс гадуур гэдгийг газар олгогчид, авсан айлууд ч мартсан даа. Үер болохоор л мэдэцгээдэг охорхон ухаантай болж дээ. Цагаа тулахаар иргэд нь зөвхөн тусламж хүсээд, өөрсдөө гараа ч хөдөлгөдөггүй жишээ саяхан байна даа…

Avatar

Нэргүй 2026-08-28 202.9.40.181

ш** түрүйн бөөс толгойд шаасн хулгайч түрүйн бөөс хулгайч хужааманжуд монгол гэсн ихнх нь хулгайч хужааманжууд түрүйний бөөс хулгайч хужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.186.40

Улаанбаатарт хөрсний нуралт болохгүй

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.187.216

Газар хөдлөх гэж нэг айхавтар юм бий дээ. Тэр үед үл мэдэгдэх хөрөнгөөр боссон өндөр өндөр бөйшингуудын чанарыг шалгана…Гэвч бариулсан эзэд нь дандаа томчуул, тэдний ар тал тул яах ч үгүй өнгөрнө.

Avatar

Нэргүй 2026-08-28 202.9.40.181

ухж гаргж ирж хужааманж хулгайг тасдн зогсоо.

Avatar

Нэргүй 2026-08-28 202.9.40.181

слнгд тийм 211 тн тариа авх талбайч бхгүй 211 тн тариа хурааж ч авхгүы тариачгүй худлаа шаагаадбгаарай.бүгдиын хужааманж хулгаыг яьж шалга.

Avatar

Нэргүй 2026-08-28 202.9.40.181

монгол гэнхужааманжууд хаа сайгүй тэнж гуйлагчлж бгаа шүү хаа хамаагүй банктаы уулзж аягүй бол 20 30 тжум доллар өгн зээл өгчхигж шааж мэдн шүү гяяяхх гяяяхх гяяяхх.

Avatar

зочин 2026-08-28 66.181.176.191

Хүн гэгч ухаантай боловч тэнэгүүд, Мэдсээр байж муу бүхнийг үл тооно,Архи тамхи хортой гэдгийг мэдсээр байж уугаад л байна татаад л байна, Биеээ хордуулна Хөдөлмөрлөж байж сайхан амьдрана гэдгийг мэдсээр байж залхууна,Ажлаас хойш сууна Бусдаар тэжээлгэхийг бодно, Өнөөдөр л болж байвал маргааш хамаагүй, богино ухаантай ч гэх юм үү даа, Нацистүүд аюултай,Алан хядагчид Хүн төрлөхтний дайсан гэдгийг мэдсээр байж дэмжинэ,магтана, Харгис хэрцгий этгээдүүдийг үндэстний баатар болгоно

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.186.156

Удахгүй Оспан,Женко хоёрт Улсын баатар цол шагнаж тэнэгтэх вий дээ !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж