БНСУ, АНУ, Япон улс хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

БНСУ, АНУ, Япон улс хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

БНСУ, АНУ, Япон улс хамтарсан цэргийн сургуулилалт хийнэ

БНСУ, АНУ, Япон улс хамтарч есдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд цэргийн сургуулилалт зохион байгуулна. Уг сургуулилтаар Хойд Солонгосын пуужин болон цөмийн зэвсгийн болзошгүй аюулын үед бэлэн байдлаа шалгах юм.

Жил бүр зохион байгуулдаг “Freedom Edge” сургуулилт нь хамгаалалтын шинжтэй. Энэ жилийн сургуулилалт Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Жэжү арлын өмнөд болон зүүн талын олон улсын усан бүсэд явагдана гэж тус улсын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб мэдээлжээ.

Энэхүү гурван улсын хамтарсан сургуулилалт нь АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан зарим цэргийн сургуулилтыг цуцалсны дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгос Ирантай холбоотой дайны ажиллагаанд туслах хүсэлтийг нь хүлээж аваагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Мөн энэ сард болсон “Ulchi Freedom Shield” сургуулилт нь Хойд Солонгост буруу дохио өгч байна гэж мэдэгдсэн.

Үүний зэрэгцээ Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин дээд хэмжээний уулзалт хийхийг эрмэлзэж байгаа юм. Тэд 2018 болон 2019 онд хоёр удаа уулзаж байсан.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.179.57

ЭЗЭН НЬ ХОЁР НОХОЙГОО СУРГАЖ БАЙХ ШИВ ДЭЭ ХАХАХАХАХАХАХАХАХАХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж