Коран шатаах сургаар амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Коран шатаах сургаар амиа алджээ

АНУ-ын  пастор коран шатаах гэсэн  бодлоосоо хэдийгээр татгалзсан ч гэсэн Афганистан  улсад ням гаригт гурав дахь өдөр үргэлжилж буй үймээний үеэр хоёр афган иргэн сумны шарх авч амиа алджээ.

Кабул хотын өмнөд хэсэгт орших Логар мужид уур хилэнгээр дүүрсэн афганчууд жагсаж, “АНУ-д үхэл”, “Христүүдэд үхэл” гэсэн уриа хашгирч, цагдаагийн хүчинтэй ширүүн мөргөлдөөн үүсгэжээ.

Жагсагчид  Афганистаны нутагт байрлаж буй гадаадын цэргийн бааз руу дайрахаар заналхийлж байсан байна. Одоо Афганистанд гадаадын 150000 цэрэг байрлаж байгаа юм. Бямба гаригт жагсаалт оролцож байсан дөрвөн иргэн хүндээр шархдасан аж.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж