Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд утасны төлбөр, бусад төлбөр нөлөөлөхгүй

Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд утасны төлбөр, бусад төлбөр нөлөөлөхгүй

Л.Дөлгөөн: Зээлжих зэрэглэлийн оноонд утасны төлбөр, бусад төлбөр нөлөөлөхгүй

УИХ-ын даргаас Зээлийн мэдээллийн сангийн зарим үйл ажиллагааг сайжруулах үүргийг Монголбанкинд өгсөн юм. Энэхүү ажил ямар шатанд яваа талаар өнөөдөр /2026.08.28/ Монголбанкны Зээлийн мэдээллийн хэлтсийн захирал Л.Дөлгөөн дараах мэдээллийг хийлээ.


Тэрбээр “Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкны холбооноос төлөөлөл оролцсон ажлын хэсэг  Зээлийн мэдээллийн сантай холбогдох ажлыг гүйцэтгэж байна.  Нийт 10 ажлыг хийх ёстой.  Нэгдүгээрт, зээлийн мэдээллийг хуулийн дагуу хугацаанд нь нийлүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх  үүрэг өгөгдсөн.  Энэ хүрээнд банк бус санхүүгийн байгууллагад хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Араас нь банкуудад хяналт шалгалт хийхээр төлөвлөгөөнд тусгагдсан. Зээлийн мэдээллийг хүлээж авсан даруйд яаралтай зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт оруулдаг болох гэдэг даалгавар өгөгдсөн.

Энэ ажлын хүрээнд зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд даалгавар хүргүүлээд зээлийн мэдэллийг хүлээж авсан даруйд иргэний зээлжих зэрэглэлийн оноонд өөрчлөлт ордог болсон. Өмнө нь зээл төлөлтөөсөө хамаараад сард нэг удаа өөрчлөлт ордог байсан.

Үүнээс гадна зээлийн мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирдэг гомдол мэдээллийг нэг шүгамаар явцыг нь иргэндээ мэдээлдэг цахим системийн хөгжүүлэлт хийсэн. Энэ хөгжүүлэлтийг хийснээр  зээлийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг ямар байгууллага хариуцах юм бэ гэдгийг цахимаар мэдээлдэг системийг И Монголиа платформ дээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран хөгжүүлэлт хийгээд есдүгээр сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

 Зээлийн мэдээллийг илгээж байгаа санхүүгийн байгууллагадаа зээлийн мэдээлэлд засвар оруулах хүсэлтийг бид албан бичгээр хийдэг, үүнийг цахимжуулах ажлыг яаралтай хийж, ирэх есдүгээр сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Зээлжих зэрэглэлийн оноонд иргэний үүрэн телефоны төлбөр, хэрэглээний төлбөрийн мэдээлэл, нөлөөлөхөөргүй болж байгаа.

Өмнө нь зээлжих зэрэглэлийн онооны моделийг хийж байхад аль болох олон өгөгдөл ашиглаж,  зээлжих зэрэглэлийн оноог тогтоож байсан. Зээлжих зэрэглэлийн оноог тогтооход зээлтэй холбоотой мэдээлэл, зээлийн төлбөр, зээлийн түүх зэрэг орно. Үүрэн телефоны төлбөр болон бусад төлбөр нь Зээлийн мэдээллийн лавлагаа дээр өр төлбөр хэсэгт харагдахаар орсон.

Зээлийн мэдээллийн хууль болон журманд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Монголбанк саналуудаа боловсруулаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд албан ёсны тайлангаа хүргэхээр ажиллаж байна. Цаашдаа тухайн зээлийн мэдээлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах ажил хийгдэнэ.

Иргэдийн дунд бас нэг үл ойлголцол гараад байгаа нь зээлжих зэрэглэлийн оноо болон зээлийн мэдээллийн лавлагаа хоёрыг дотор нь хольж ойлгоод байгаа. Зээлийн мэдээллийн лавлагаа гэдэг нь тухайн иргэн, аж ахуй нэгжийн нийт авсан зээлийн түүхийг харуулж байгаа.

Тухайн зээлийн форум дээр нийт авсан зээл, төлсөн зээл, өр төлбөрийн мэдээллийн түүхийг харуулдаг.  Зээлжих зэрэглэлийн оноо нь  тухайн иргэний зээлээ хэрхэн төлж байна вэ гэдэг зээлийн түүхэн дээр нь суурилаад санхүүгийн сахилга батыг харуулж байгаа оноо. Энэ хоёрыг хольж ойлгоод байгаагаас үл ойлголцол үүсч байна.

2024 онд зээлийн оноог нэвтрүүлснээр санхүүгийн байгууллагын ашиглалт аажмаар хийгдэж байна. Тодорхой хугацаа шаардлагатай учраас бүх санхүүгийн байгууллага ашиглаж эхлээгүй байна.

Өмнө нь нэг зээл дээр муу зээлтэй юм уу, зээлээ хоцроосон бол автоматаар зээл олгохоос татгалздаг байсан. Харин зээлжих оноог тогтоодог болсноор зээлийн оноондтодорхой босго тавьдаг. Жишээлбэл, 560 онооноос дээш байх юм бол зээлийн судалгаа хийгдэнэ, түүнээс доош байх юм бол танд зээл олгож чадахгүй нь гэдэг хариуг санхүүгийн байгууллага өгнө.

Зээлийн онооны систем нэвтэрснээр зээлээ цаг хугацаандаа тогтвортой төлдөг, санхүүгийн сахилга баттай хүн бага хүүтэй, өндөр зээл авах давуу тал бий болсон" гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-08-28 103.57.93.105

ӨРИЙН СҮЛЖЭЭ ҮҮСГЭЖ ЗОХИОМЛООР ДАМПУУРУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ…. ХАРИУЦЛАГГҮЙ БАЙДЛЫГ ДЭВРЭЭСЭН МАН НАМЫН АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙН ТУРХИРАЛТ БАЙНА… МОНГОЛБАНКНЫ МАХАН ТОЛГОЙЛСОН СДУНУУДЫГ

Avatar

Нэргүй 2026-08-28 103.229.122.235

Монгол банк зээлээс өөр юм хийдэг үү? Зээл, мөнгө хүүлэх хоёр нэг зоосны хоёр тал…

Avatar

Нэргүй 2026-08-28 59.153.113.58

та нарын бодлогын үр дүнд ард иргэд чинь зээлээр амьдарч байгааг эрх биш мэдэж л баймаар юм. нийгмийн даатгал болон ххоат гэх татварууд чинь дарамт болоод удаж байгааг мэдэж байна уу. Цалин хэд байгаа билээ дээ. Та нар одоо юу ч битгий хий. Гуйя

Avatar

луйвчин 2026-08-28 66.181.161.28

Багкууд хугацаа хэтэрсэн зээлийг хүү, алданги төрүүлж байж хаадаг . Гэтэл хугацаа хэтэрсэн гээд хар жагсаалтад оруулдаг . Банкууд барьцаа хөрөнгө 30 хувиар үнэлдэг .Банкууд хамгийн их ашигтай ажилдаг . Хэн ард түмний төлөө дуугарах вэ . бямба цогт молиго . Хэн ???????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж