Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.08.28/ цахилгаан хязгаарлах хуваарийг танилцуулав. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гүнт садлай, Чингэс хаан банк, Гэрэгэ вилла хотхон, Эх газрын эрдэнэс хотхон, Лакшири резиденс хотхон болон ойр, орчмын газруудад 09:30-17:00 цаг цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийх аж.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Заг инженеринэг ХХК, Хөх таана хоршоо, Даян оргил ХХК, Зэвсэгт хүчний 13 дугаар анги, Мон цахилгаан утас болон Хараацай жигүүр ХХК, Ремикон ХХК болон ойр, орчмын газруудын цахилгааныг мөн 09:30-17:00 цаг хүртэл хязгаарлах ажээ. Төв аймгийн Баянхангай, Аргалант, Лүн суманд 09:00-18:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлаж, шугам сүлжээнд засвар хийх ажээ.
-082858-282318475.jpeg)
3,595.72






















































Холбоотой мэдээ