Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтныг илрүүлжээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтныг илрүүлжээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтныг илрүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт 50 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс долоон гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Улмаар  37 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа ажээ.

Мөн эрүүгийн 1059 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, дөрвөн хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1042 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан байна.

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ж.О нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан,
  • Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Э нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараа хахууль авсан, хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
  • Нийтийн албан тушаалтан А.Б нь хяналт шалгалт явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан,
  • Удирдах албан тушаалтан Г.С нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас төрийн байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Мөн АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлжээ. Тодруулбал, нэр бүхий төрийн өндөр албан тушаалтан их хэмжээний хахууль авч үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэнийг АТГ илрүүлж шалгасан байна. Шалгалтын явцад тухайн албан тушаалтны хууль бус орлого, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох чиглэлд холбогдох ажиллагааг явуулжээ. Улмаар АТГ-ын мөрдөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тэрбум төгрөгийг нь төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

2026 оны эхний хагаст АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийт гурван эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Мөн эхний зургаан сарын байдлаар мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээр 6.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Б.Даваа 2026-08-28 64.119.24.133

Үндэслэлгүйгээр хөрөнгөжжихөөд баяжжихаад байгаа өндөр албан тушаалтанг АТГ-д өгч шалгуулъя. Юун зүс царай тв-ээр яриад байгаа хүн амьтаныг хэлээд байгаа биздээ.

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.187.216

YНэр ус, зүс царайгий нь ил болгочихвол хүн амьтан таничихаад, дараагийн хулгай зэлгий хийхэд нь саад болчихно гээд тодорхой хэлж, харуулдаггүй юм. Ихэнхи нь томчууд, тэдний хамаатан садан тул бас тэд нарт бас халгаатай

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.160.59

Хэрэв энэ хулгайчуудыг үнэхээр нотолсон юм бол нууцлан хамгаалахгүй нэр усьай нь бүтэн мэдээлэх хэрэгтэй!!! Гэмт хэрэгтний нэрийг ганц үсгээр орлуулдаг жишиг хаана ч байхгүй!!! Соц. үед Цагдан сэргийлэхийн байцаагч нар л ингэдэг байсан, ахмад үеийнхээ тэргүүн туршлагыг нандигнан хадгалсаар байгаа юм байна??!!

Avatar

Нэргүй 2026-08-28 66.181.187.205

Авилгач хулгайч нарыг хамгаалдаг нэг арга нь. Нэрийг нь нууцлана, 40 саяаар торгоно, төрд ажиллах эрхийг нь 2 жилээр хасна. Хууль бус хөрөнгийг хураах хуулийг УИХ хэлэлцэхгүй, бүтэн 2 жил хойшлуулж байгаа нь авилгачдыг хамгаалж байгаа бас нэг үйлдэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж