Путин, Берлускони хоёрын хошигнол | News.MN

Путин, Берлускони хоёрын хошигнол

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Путин, Берлускони хоёрын хошигнол

Москва хотын ойролцоо байдаг ОХУ-ын засгийн газрын тэргүүний  өргөөнд өнгөрөгч бямба гаригт болсон нэгэн албан бус уулзалтын үеэр ерөнхий сайд Владимир Путин болон Сильвио Берлускони нар засгийн эрхэнд хоёулаа “120 жил байна” гэж хошигносон тухай мэдээлжээ.

NTV агентлагийн мэдээлснээр Москва хотын хойд хэсэгт оршдог Ярославль хотод хүний амьдрах боломжийг хэрхэн уртасгах  талаар болсон эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэх асуудлаар Италийн төрийн тэргүүний хэлсэн үгийг нэвтрүүлэн харуулжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо баримтаар Орос орны эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60 нас бөгөөд энэ үзүүлэлтээр Бангладеш улсын ард ордог бөгөөд ерөнхий сайд Путин “Бид чинь тэгээд 120 хүртэл наслана гэсэн үг үү?” гэж инээмсэглэн Берлусконоос асуужээ.

Берлускони “Тийм  бололтой юм аа. Дундаж насны үзүүлэлт юм. Гэхдээ улс төрийн удирдагчид илүү урт удаан насалдаг гэж надад ярьсан юм” гэж хариулжээ.

“Тэгээд бид 120 жил ерөнхий сайдууд байх юм уу” хэмээн Путин дахиад асуусан аж. Хариуд нь Берлускони “Үгүй дээ. Ерөнхий сайдууд ажил ихтэй байдаг. Би энэ жил огт амарч чадаагүй, та ч гэсэн амрах боломжоо олоогүй шүү дээ” гэжээ.

Эх сурвалж: AFR
Бэлтгэсэн Д.Пунцаг  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-13 202.131.228.5

italy -n pM shuud dee naizaa

Avatar

yu 2010-09-13 202.179.11.122

ene sait deer arai goldoo nuhtei yum suulgaach dee yu bicheed baigaagaa meddeg

Avatar

Зочин 2010-09-13 59.18.147.46

Берлускони гэдэг нь юун хүн юм бол Бас нэг улсын ерөнхий сайд л бололтой Хааяа мэдээ уншаад юу ч ойлгохгүй юм Хэцүү юмаа

Avatar

Зочин 2010-09-13 202.70.46.11

tiimee ta 120 naslana

Avatar

Зочин 2010-09-13 202.131.226.98

WTF yu geechiin teneg yria ve

Avatar

2 MAFIOZ 2010-09-13 202.70.36.227

Taarsan 2 mafiin tolgoilogchid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж