
NTV агентлагийн мэдээлснээр Москва хотын хойд хэсэгт оршдог Ярославль хотод хүний амьдрах боломжийг хэрхэн уртасгах талаар болсон эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэх асуудлаар Италийн төрийн тэргүүний хэлсэн үгийг нэвтрүүлэн харуулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо баримтаар Орос орны эрэгтэйчүүдийн дундаж наслалт 60 нас бөгөөд энэ үзүүлэлтээр Бангладеш улсын ард ордог бөгөөд ерөнхий сайд Путин “Бид чинь тэгээд 120 хүртэл наслана гэсэн үг үү?” гэж инээмсэглэн Берлусконоос асуужээ.
Берлускони “Тийм бололтой юм аа. Дундаж насны үзүүлэлт юм. Гэхдээ улс төрийн удирдагчид илүү урт удаан насалдаг гэж надад ярьсан юм” гэж хариулжээ.
“Тэгээд бид 120 жил ерөнхий сайдууд байх юм уу” хэмээн Путин дахиад асуусан аж. Хариуд нь Берлускони “Үгүй дээ. Ерөнхий сайдууд ажил ихтэй байдаг. Би энэ жил огт амарч чадаагүй, та ч гэсэн амрах боломжоо олоогүй шүү дээ” гэжээ.
Эх сурвалж: AFR
Бэлтгэсэн Д.Пунцаг